УРЛАГЭнтертайнмент

Э.Очирсайхан олон улсын дуурийн дуулаачдын уралдааны шагналт байрт шалгарчээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 2-нд Литвийн Вильниус хотод "Virgilius Noreika" олон улсын дуурийн дуулаачдын гуравдугаар уралдаан боллоо. Эл уралдаанд манай улсаас Э.Очирсайхан оролцож, шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тэрбээр уралдааны сүүлчийн шалгаруулалтад Францын хөгжмийн зохиолч Жорж Бизегийн "Кармен" дуурийн Тореадорын дууг Литвийн үндэсний дуурийн театрын найрал хөгжимтэй дуулсан байна.

Тус уралдаанд дэлхийн 43 орны 550 дуучин авьяас, ур чадвараа сорьсоноос тэргүүн байрт Армен улсын дуучин Гриша Мартиросян, дэд байрт Хорватын залуу дуучин Дария Аугустан, гуравдугаар байрыг БНСУ-ын дуучин Ким Жэ Сун шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button