УРЛАГЭнтертайнмент

Асуусанд баярлалаа: Артист 290

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “Асуусанд баярлалаа” нэртэй видео контентыг долоо хоног бүрийн баасан гарагт тогтмол хүргэж буй. “Асуусанд баярлалаа” контентын дугаар бүрт салбартаа амжилттай ажиллаж буй эрхмийг урьж, оролцуулдаг. Контентын зочид редакцийн зүгээс бэлтгэсэн 150 гаруй хуйлсан асуултууд бүхий шилэн бортогоос өөрийн хүссэн 10 асуултыг сугалж, хариулдаг.

“Асуусанд баярлалаа” видео контентын энэ дугаагийн дугаарт "Be my summer", "Back in the business", "Чихрийн баглаа", "Улаанбаатар гунигтай", "Хөнгөн" гэх зэрэг дуунуудаараа залуусын эчнээ танил болсон артист 290 буюу М.Төгөлдөр оролцлоо. Тэрбээр реппер, дуучин, үг бичигч, “Noiton” брэндийг үүсгэгч, “Yasha” бүлгийн үүсгэн байгуулагч. Мөн “Har maf hargis huchirhiilel” рекордсын артист юм.

Артист 290 нь өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд 29 дуутай “0” цомгоо “цацсан”. Эл цомог нь Монголын хамгийн олон дуутай цомгоор тодроод буй. Түүнчлэн тун удахгүй бие даасан тоглолтоо хүргэхээр зэхэж байгаа бөгөөд удаах цомгоо “9”, гурав дахь цомгоо “2” нэртэйгээр гаргахаар төлөвлөжээ.

Тэрбээр ямар асуултууд сугалж, тэдгээрт хэрхэн хариулахыг “Асуусанд баярлалаа” видео контентоос үзээрэй. Контентыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны 18:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаас үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button