УРЛАГЭнтертайнмент

Хуучирч Э.Цэндсүрэн АНУ-ын "One beat" хөтөлбөрт тэнцжээ

Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, хуучирч Э.Цэндсүрэн АНУ-ын Төрийн департментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны санаачилгаар хэрэгжүүлдэг “One beat” хөтөлбөрт тэнцжээ.

2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн эл хөтөлбөр нь XXI зууны хөгжмийн урлагийн олон улсын залуу манлайлагчдыг шалгаруулан, хамтруулдаг аж. Өнөө жил тус хөтөлбөрт нийт 64 орны 1200 хөгжимчин, уран бүтээлч өргөдлөө ирүүлснээс 17 орны 25 хүнийг шалгаруулжээ.

Ташрамд дурдахад, Үндэсний урлагийн их театрын хөгжимчин Э.Цэндсүрэн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч тодруулдаг “Мөнгөн мод” наадмын шилдэг хөгжимчнөөр энэ жил шалгарсан. Тэрбээр олон улсын мэргэжлийн хөгжимчдийн уралдаанаас удаа дараа шагнал хүртсэн, тэргүүний хөгжимчдийн нэг юм. Түүний хөгжмийн илэрхийлэл нь монгол хүний дотоод сэтгэлийн дуулал, хувь тавилан, хүсэл эрмэлзлэлийг шингээсэн байдгаараа онцлогтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button