УЛС ТӨРУлс төрийн мэдээХөшигний ард

ТОЙМ: Шүүрүүлсэн, хоригдсон, цагаадсан гурвын үнэн

Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн улс оронд өрнөсөн улстөрийн гэмт хэрэг гэж тодорхойлоход ч буруудахааргүй онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Олны анхаарлыг хамгийн их татсан үйл явдал нь сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас авч ирсэн явдал байв.

Тэрбээр одоогоос таван жилийн өмнө буюу 2018 оны арванхоёрдугаар сард УАЗ-469 машин хөлөгдөөд Замын-Үүд боомтоор гараад явчихсан билээ. Тэр цагаас хойш хуулийнхан яг таг хэрэг үүсгэж, эрэл сурал болон зорьж хайж байсангүй. Харин ЗГ 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласны хүрээнд 5Ш ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн. Үүний шувуу ажиллагаагаар гадаадаас шүүрүүлж ирэх 92 хүний нэгээр нэрлэгдсэн билээ. Хожим яллагдагчаар татагдсан гэсэн үг.

Түүнийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг буюу авлигын гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Улмаар шүүхийн байгууллагаас 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорив.

Ямартай ч түүний нэр газрын наймааны асуудлаар хардалт дагуулдаг. Мөн хөдөө аж ахуйн сангийн мөнгөтэй холбоотой гэх нь ч бий. Түүнчлэн хил гарахынхаа өмнө өөрийн байрлаж байсан "Твин тауэр"-тээ их хэмжээний мөнгө авлигад авч байгаад хуулийнханд гардуулсан гэх барим тавим мэдээлэл ч дуулддаг билээ.

Гараад явчихсан хойно нь ирээд ам нээвэл олон схем задарна, бүх оньсогын тайлал мэт яригддаг байв. Тиймээс одоо түүний хэрхэн ам нээх вэ гэдэг нь сонин.

Тэр үнэхээр Монголын улс төр, бизнесийн ертөнцөд далд суудлын "удирдаач" байв.

Т.Бадамжунайд ойр шадар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарыг ч бүрэн эрхээс нь түдгэлзүүлчихсэн. "Алтай" Х.Бат-Эрдэнэ, "Бэрэн"-гийн Б.Мөнхтөр гээд бизнесийн салбарын том, жижиг хамтрагч нар нь Хөгжлийн банкны хэргээр шалгуулаад хүндхэн. Цаанаа "Зэс" бүлэглэл, М.Энхболдын фракц руу цөмрөх зөгнөл болж байна.


Шударгуу дуу хоолойг нь биш авлига өгсөн хэргээр хорив

Удаах нь Д.Мөнх-Эрдэнэ. Тэрбээр шударгын дуу хоолой, лайвчны дүрээр гарч ирээд багагүй хугацаа өнгөрч байна. ХЗДХ-ийн сайдаас эхлээд Хотын засаг дарга, НИТХ гээд бүхий л төрийн байгууллагын хаалга нүдэж шударгуугийн дүр бүтээж орилоход олон нийт чухам баатартай болсон юм шиг л алга ташицгаасан.

Энэ утгаараа өнгөрөгч долоо хоногт гурав өдрийн турш шүүгдэхэд багагүй хэвлэл мэдээллийнхэн, АН тодотголтой залуус, иргэд очиж өмөөрцгөөв. Гэхдээ тэр өөрөө бас шударга байж чадав уу, үгүй юу гэдгийг шүүхийн шийдвэрээс шүүхэд хүрсэн.

Тодруулбал, тэрбээр 2022.07.27-ны өдөр "Монгол глобал" ХХК-ийн захирал Б.Ганбаяртай бүлэглэж, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газарт гэрчилгээний хугацаа сунгуулж, давуу байдал бий болгох зорилгоор Б.Эрдэнэбаярт 20 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэг явдлаараа шүүхээр орж дэнслүүлсэн гэдгийг тодотгоё.

Улмаар эл хэрэгт улсад учруулсан хохирол болох 90 гаруй сая төгрөгийн нөхөн төлүүлэхээр болж, гурван жил, 10 сарын хорих ял оноосон билээ.


Цагаадагчид

Д.Кёкүшюзанбатбаяр дуучин эхнэрийн хамт цагаадчихлаа. Цагаатгачихлаа. Тэдэнд холбогдох шүүхийн тов мэдээ бараг 2021 оноос дуулдаж эхэлсэн.

2020 оны наймдугаар сард, түүнийг Ц.Элбэгдорж, М.Энхболд, Н.Алтанхуяг, С.Батболд нарын гарын үсгийг хуурамчаар зурж, гадаадын хөрөнгө оруулагчийг 32 тэрбум төгрөгөөр залилсан тухай тодорхой баримтыг манай редакц дэлгэж байв.

Тэднийг бас Богдхан уулын дархан цаазат газраас залилж газар авсан хэргээр ч бас шүүсэн. Харин хөшигний ард яригддагаар, тэд газраасаа шүүгч нарт авлигын сэдлээр “бэлэглэж” ирсэн гэдэг.

Гэвч Монголын шүүхийн байгууллага тэдний өмнө өвдөг сөгдөв. Шүүх хэргийг “Хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэл тайлбарласан аж. Эцэст нь шалгасан, нотлох баримт цуглуулсан, яллах дүгнэлт үйлдсэн, нэгтгэсэн, нэгэнт ил тод болсон хэргийг тийм шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон шүүхийн байгууллага байгаа нь эмгэнэлтэй.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Өнгөрсөн долоо хоногт улс орныг шуугиулан шувуунд шүүрүүлсэн, хоригдсон, цагаадсан гурвын учир явдлыг товч тоймлоход ийм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-08 10:10

Мэ бол тун IQ муутай,боловсрол тун тааруу,ойрхооон хардаг, хүний үгэнд их ормтгой, өөрийн толгойгүй, зор иггүй улс төрч. Аавынх нь хашиж явсан �##�ба, мэдлэг боловсрол зэргийг харг�##�заад МАХН түүнийг лифтээр шууд намын толгойд гаргаад ирсэн юм. Махн,МАН-ын удирдлагад их муу ажилласан, дандаа өөр шигээ бол овсролгүй хачин юмнуудаар багаа бүрдүүлсэн, тэдний нэг нь энэ муу өөлд Бадамжунай !!! Одоо энэ нь бааха н амьтан чирнэ, чирэгдээд чирэгдээд яваг л дээ, өөр я�##�тай билээ ! 17 оны Еөк-ийнсонгуулийн өмнө Женко г баривчлах гэж байхад нь болиулаад, өөрийнхөө өрсө лдөгчөөр захи�##�ж аваад өөрөө будаа болсон, үүний чинь одоо Т1гэхээс өөр өөр юу гэхэв дээ !

Зочин
Зочин
2023-04-08 11:57

Батбаяр баясг�##�ан 2 болсон хойно авилгачидыг амаар нь давт�##� хахуульдаа биз Мөнхэрдэнд заав�##� ял өгүүлэх гэсэн олигархууд ч ялгаагүй Одоо Бадамжунай болоод түүний хамсаатнуудыг бодоод яаж шүлсээ савриулж байгаа бол. Хууль шүүхийнхэн ийм цариатай байхад өөр хэнээс шударга ёс нэхэх юм бэ? Бид ийм новшийн нийгэмд амьдраад байх юмуу ? Тэмцэлд босцгоое

Зочин хнөмхийнүүд гэнэҮНЭХЭЭР ИЧМЭЭР ГУТМААР
Зочин хнөмхийнүүд гэнэҮНЭХЭЭР ИЧМЭЭР ГУТМААР
2023-04-08 13:23

батбаяр гэдэг энэ явдаг жорлонг буольдозроор түрээд тэр дарваан Баясг�##�антай нь хамт нүхэн жорлонд бул б�##�иаар новш үхдэл явдаг жорлон

Зочин
Зочин
2023-04-08 15:31

Гарчигийг уншааад мсж бичлээ

Зочин
Зочин
2023-04-08 16:30

Монголын шүүх гэж хог болждээ. Хөгжлийн банкны холбогдогчид ингээд л хэргээс мултарна. Тэднийг л сайн сурв�##�жлан бичээд байгаарай сэтгүүлчээ

Хариу
Хариу
2023-04-08 17:02

Нотлох баримт ханг�##�тгүй бол цагаатна шүү дээ. Цагдаа, прокурор муу ажилласан байна. Гэмт хэрэг хийсэн ч нотолж чадаагүй эсвэл нотлох боломжгүй хэрэг биш байж. Аль ч тохиолдолд цагдаа, прокурорын буруу

Зочин
Зочин
2023-04-08 18:34

Ийм шүүхтэй хол явахгүй бололтой . Нөгөө Эрдэнэтийн 49 , Хөгжлийн банк , ЖДҮ , Оюутолгой бүгд цагаатах магадл�##� маш өндөр юм бна даа . Хууль шүүхийг системээр нь өөрчлөх хэрэгтэй юм бна даа

dugee
dugee
2023-04-08 22:48

batbayr baysaa 2 shuugchid nugasgui hairtai gej, mungu bugs ym ymnii talant bn huzeech ter gazar morilohguiee ,

Зочин
Зочин
2023-04-09 07:23

Монголын шүүгчид мөнгөтэй хүнд их хайртай юмаа !!!

Холбоотой мэдээ

Back to top button