Там+пуу

Х.Булгантуяа, Б.Тулга нарт сайдын батламж гардуулчхаад, цаашаа эргээд алхаж буй Л.Оюун-Эрдэнийн дүр төрх нь ганцаардсан, өөрийн бус үйлдэлтэй, гэхдээ үүнийгээ хэндээ ч ярихав дээ гэсэн өгүүлэмжтэй байв. Үүнийг батлах мэтээр Ерөнхий сайд асан С.Баяр “МАХН-ыг нэгтгэхэд тохирсон тохироо биеллээ. Амласан бол биелүүлэх ёстой” гэж Б.Тулгын томилгооны талаар увайгүйхэн жиргэжээ. МАН-ын мангар нь эндээ л байгаа юм.
Ийм мангар дэвсгэртэй. Байнгын заваан тохироотой улс төр дунд үхрийн бөөр шиг элдэв хүмүүсээр нүдээ аниад танхимаа дүүргэж болдгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бэлхнээ харуулж буй.
Эргэн сануулахад, 2016 оны сонгуулиар МАН ялсны дараа М.Энхболдын зүгээс сонгуулиар мөнгөн хандив ихээр авсан гэх Ц.Анандбазар, Д.Өнөрболор, морины найз Ц.Сэргэлэн, худ ураг А.Цогцэцэг тэргүүтнийг сайдаар оруулж ирэн, бөөн эсэргүүцэлтэй тулгарч байв. Одоогийн од болж буй Т.Бадамжунайгийн нөлөө ч сайд нарын нэрс тодроход өндөр рольтой байлаа.
У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэхэд ч тэр, түүний 10 жил, цэргийн сургуулийн найз, ядарч явахад нь тус болсон гэх айлын хүүхэд зэргээр танхимаа дүүргэж байв. Ерөөс У.Хүрэлсүх найзууддаа өртэй биш. Монголын төр л өртэй мэт, түүний найзууд сайдын сэнтийгээс томоохон агентлаг, ТӨХК-иуд дамжин байршиж байв.
Харин Л.Оюун-Эрдэнэ дээрх хоёр шигээ баартаглаагүй. Гэхдээ ах нараасаа дор, тачлант танхим бүрдүүлсэн юм.
Тэр У.Хүрэлсүхээс өвлөж авсан Засгийн газартаа ердөө С.Энхболд, Ч.Номин хоёрыг л багтааж чадсан. Бусад нь тэгээд ах нарынх нь хүсэл байв. Дараа нь, Үндсэн хуулийн 39.2-оор танхимаа давхар дээлтэй болгохдоо 2024 он хүртэл засаглах алхмаа бодож, өөрийн бус хүслээр нүдээ аньсан сонголт хийсэн нь танхимынх нь бүтэц.
Тэрбээр ҮХНӨ-ийг олон нийтийн сүлжээнд ил цагаан шүүмжилж байсан тул Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарыг танхимдаа авсан. Үүн дээр нутгийн ах Б.Бат-Эрдэнэ нь нэмэгдсэн. Үнэндээ Засгийн газар тэдний хийж чаддагийг улс орондоо хэрэглэе гэсэн юм биш. Тэднийг зүгээр л тампуунд хийж, амыг нь зангидахыг л зорьсон.
Угаас Засгийн газрын тэргүүнээсээ айхтар их итгэл, уул овоо шиг их ажил авдаггүй эдгээр сайд нар амыг нь уясан тампуугаа хэрхэн цоолж, хэд гурван үг танхимаасаа зөрж унагая даа л гэж бодоцгоох. Бүр байж ядаад, Оюутолгойн гүний уурхайн нээлтийн үеэр бүгд тампуугаа цоолж байгаа юм.
Дараачийн асуудалтай сайд нь, С.Батболд, MCS фракциас Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарын дүрийг хүчээр өргөхөөс өөр аргагүйд хүрсэн явдал. Л.Энх-Амгалангийн нөлөөллөөр дамжуулж, MCS энэ жилүүдэд Х.Баттулгын нам гацаагаад байсан М банкийг эхлүүлж, "Старлинк"-д шантааж хийж, Оюутолгойн гүүний уурхайн гол ажлуудыг хуу хамж, бүр Баянхонгорт алтны төсөл хэрэгжүүлэхээр “Эрдэнэ Монгол”-ын 50 хувийг авч, Гашуунсухайтын төмөр замыг худалдаж авах санал хүртэл тавьсан гэх.
Харин Ч.Хүрэлбаатар “Таванбогд” группийн эрх ашгийг ил цагаан хамгаалагч болж, Голомт банкийг намнах ажлыг гардан хийх гэж үзэв. ХААН банкны далд хувьцаа эзэмшигч болсон гэх яриа ч газар авсаар байна. Маш их өш зангидаж, төрийн ажлыг хувийн үзэмжээр хардаг энэ хүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэн үес баахан автаад, амиа аргалсан удаа дараагийн үйлдлээс нь хойш ил сүжрэхээ болив. Энэ хоёрыг гэвч тампуундаа хийж зангидахгүй л бол Л.Оюун-Эрдэнэ ах нарынхаа хар, хорт уначих эрсдэлтэй. Ингэж тэд тампуунд оржээ.
Удаах нь авч шуудайлахаас өөр аргагүй дүрүүд бол Б.Чойжилсүрэн, Д.Амарбаясгалан нар байв. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг явуулах хэрэгтэй байв. Уг асуудлыг явуулахын тулд хамаг ажлыг нь нугалж байсан Э.Болормааг өөрийнхөө дэргэдээс тэр Ховд руу илгээсэн. Ингээд малчдыг Засгийн газрын эсрэг турхираад байсан Б.Чойжилсүрэнг танхимдаа аваад, түүгээр орон нутгийн эсэргүүцлийг эргүүлж даруулахаар шахсан.
Д.Амарбаясгалан сайд нараа, гишүүдээ, байнгын хороодын дарга нараа нам дээрээ дуудан уулзаж, тэд нь бөхөлздөг байдлыг халахын тулд Засгийн газартаа багтаасан алхмыг олон нийт янз бүрээр харсан билээ. Засгийн газрын сангуудын зээл, хувийн компанийнх нь тендер ихээр авдаг байдал, төрийн албаны томилгооны дийлэнх хэсгийг шийдсэн зэргээрээ Д.Амарбаясгалан нам дотроо хүчтэй. Хүчүүд харин нэг дороо саяхан л ирээд буй.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Гаднаасаа харахад эрхгүй нэг танхим. Гэхдээ сайд нар нь яаж хичээгээд ч огт нэгнээ дэмжиж чадахгүй. Баг болон ажиллаж чадахгүй. Болж л өгвөл үг сөрчих гээд байдаг. Тийм битүү уралцаантай Засгийн газар бол Л.Оюун-Эрдэнийн танхим. Энэ зуур хамаг ажлыг нь өнөөх л Х.Нямбаатар нь үүрч, бүх юман дээр нохойд барьдаг мод шиг явахад Ж.Ганбаатар тэргүүтэй наймаачин сайдын тархинд чухам ажил явдаг эсэх нь асар тодорхойгүй.
Яг ийм хүч, мэрийлт, хүмүүсийн нэгдэл нь эрс өөр танхимаар 2024 оны сонгууль хүртэл засаглана гэж тооцсон нь хэт муйхар бодол ч гэлтэй. Тэднийг бөөгнүүлээд тампуунд хийгээд, хүчээр амыг нь зангидсан ч шуудайгаа цоолж, нэг л өдөр шүүрээ унаж нисээд, танхимынхаа өмнөөс галаар үлээж мэдэх төлөвшилгүй, овлигогүй хүмүүсээр Засгийн газар дүүрсэн нь үнэн юм. Магад цаашдаа сэлгээ явагдвал улам л муу хүмүүсээр бүл нэмэх биз ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоё хэлжээ
Жонхуу жонхуу. Үнэн шүү.
Данх бол тампуунд хийж зангидаж чадахгүй...бүх дэглэлт Херо Баатараар чиглүүлсэн тавилттай нь харагдаж байна. Качкар нь ихэнхдээ г�##�ыг нь ихдүүлчих шинжтэй. Тэгэхээр энэ засаг чинь нууц ноёнтон Жонхуу гийн засагл�##�
ОЮУН ЭРДЭНЭ ЭНЭ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ЯВЦДАА ЭРХ МЭДЭЛ, МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ДУРГҮЙГ МАШ ИХ ХҮРГЭЖ ӨӨРТӨӨ МАШ ОЛОН ДАЙСАН БЭЛДЖЭЭ.
БАЯР ТОЙРГЫН ГАДНААС АЖИЛЛАА ХИЙЖ БАЙГААД ХҮНД ҮНЭЛГЭЭ ӨГӨАД ХАМАР ЭНХБАЯРТ ТАЛ ЗАСАЖ БАЙГАА ЮМ БАЙХДААА
ДАМПУУ биш үү
ОЮУН ЭРДЭНЭ ЭНЭ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ЯВЦДАА ЭРХ МЭДЭЛ, МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ДУРГҮЙГ МАШ ИХ ХҮРГЭЖ ӨӨРТӨӨ МАШ ОЛОН ДАЙСАН БЭЛДЖЭЭ.
ОЮУН ЭРДЭНЭ ДАНДАА ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ АРЧААГҮЙ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСИЙГ САЙДААР ТАВЬЖ НЭР НҮҮРЭЭ БАРАХ ЮМДАА.
Ёстой нэг үнэнийг бодитоор хэлждээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ+ А.ОТГОНБААТАР= НЭГ ТЭРЭГНИЙ 2 ДУГУЙ. БОЛОВСРОЛГҮЙ ЧАДВАРГҮЙ КОМПАНИ Ч УДИРДАЖ ҮЗЭЭГҮЙ ЧУКЧАНУУД
чи чаддаг хүн үү
БАЯР ТОЙРГЫН ГАДНААС АЖИЛЛАА ХИЙЖ БАЙГААД ХҮНД ҮНЭЛГЭЭ ӨГӨАД ХАМАР ЭНХБАЯРТ ТАЛ ЗАСАЖ БАЙГАА ЮМ БАЙХДААА
нөгөө л баярын өмхий ханхлаад эхэлж яасан барагддаггүй өс хонзон бэ баяраас өмхий үнэр с�##�ахгүй байгаа нь өөрийнх нь дотоожийн үнэр болохоос энкуярын үнэр биш шт дотоожийн үнэр биш өөрөөс нь гардаг өөрийнх нь үнэр лд
ОЮУН ЭРДЭНЭ ЭНЭ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ЯВЦДАА ЭРХ МЭДЭЛ, МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ДУРГҮЙГ МАШ ИХ ХҮРГЭЖ ӨӨРТӨӨ МАШ ОЛОН ДАЙСАН БЭЛДЖЭЭ.
ХҮРЭЛБААТАРЫГ ШУУДАЙД ХИЙЖ АМЫГ НЬ БООХ ХЭРЭГТЭЙ. УЧИР НЬ ТЭР ХОТГОР ШАНАГЫН ХУЛГАЙЧ ОЛОН ГЭМТ ХЭРГЭЭС ӨӨРИЙГӨӨ ОЮУНЭРДЭНИЙН НӨМӨР НӨӨЛГӨӨР ХААЦАЙЛЖ БАЙГАА. ТЭР НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ӨӨРИЙН ХИЙСЭН АЖИЛ МЭТЭЭР ХУДАЛ ЧАЛЧИЖ АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСГЭЖ БУЙ. ГЭТЭЛ ТЭР ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД НЭРТЭЙ. ХЭРЭВ ТИЙМ БОЛ УЛСЫН ХӨГЖИЛ, БАЯЛАГ БҮТЭЭХ ЭДИЙН ЗАСАГ СОЛОНГОРУУЛЖ ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО СТРАТЕГИ ЯРИХ ЁСТОЙ ШҮҮДЭЭ. ДААНЧ ТЭРҮҮНД ТИЙ МЭДЛЭГ ЧАДАВХИ БАЙХГЙ ӨМХИЙ АМТ ШҮҮДЭЭ. ХЭДЭН ШҮДЭЭ АРЧИЛЖ УГААЖ ЧАДАХГЙ ДЭРГЭД СУУХААР АМ НЬ ШАЛ ӨМХИЙ БАЛИАР ХУЛГАЙ ЧШҮҮ. СТАТИСТИКИЙН ХЭДЭН ТОО ХЭЛЖ АМИА РАГАЦААДАГ, ТЭР ТООГ БЭЛХЭНЭЭ СТАТИСТИКИЙН АЛБА МЭДЭЭНЭ. ХЭДН ДЛЛАР ТӨВ БАНКИНД БИ Й БОЛСОНЫГ ӨӨРИЙН ХИЙСЭН АЖИЛ МЭТ ЧАЛЧИНА. УУЧЛААРАЙ ТҮҮНИЙГ НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТӨӨР БИЙ БОЛГОСОН БОЛОХООС БИШ ЧАМ ШИГ ӨМХИЙ АМТ ХУРУУГАА Ч ХӨДӨЛГӨӨГҮЙ БИЛЭЭ.
Мөнгөтэй эрх ашгийн зөрчилтэй нөхөд намын туган дор амьдарч бгаа нь
Ёстой нэг үнэнийг бодитоор хэлждээ.
Onoj helj ngoig bodoh bizee
Ёстой нэг үнэнийг бодитоор хэлждээ.
Хотгор шанаганы уурхайг зарсан хулгайч Хүрэлбаатар төрийн сайд хийж байгаа явд�##� бол МАН ялзарсан хогийн сав шиг, гэр хорооллын үмхий самхай модон жорлонтой адилтгаж болохоор хүн хогнуудын үүр уурхай болждээ.
Ха ха ийм л хулгайч луйварчид сайд гэх нэрээр улсыг самарч байхад ард иргэд нь харсаар л үнэн хүлцэнгүй арчаагүй гэж
Энд сэтгэгдэл бичсэн нөхдүүд бүгд нэр нүүрээ нуусан ялихгүй мөнгөний төлөө ажиллаж буй арчаагүй амьтас байнаа
Оюун-Эрдэнийн фракц сул, олигтойхон туршлагатай суурьтайхан зөвлөхүүд байхгүй юмаа. Хувь хүний хөгжил мотиваци, харвардын диплом мэтхэн ярисан хэдэн охид хүүхнүүдийг л цуглуулж ядаад л байх юм. Нөгөө хэдэн охид хүүхнүүд нь гавихчгүй юм. Тэгэхэд Хүрэлсүхийн зөвлөхүүд бол давгүй, эрдмийн зэрэг цолтой, ажлын туршлагатай з�##�уус
Оюунэрдэнэ Хулгайч Авилгач нартай зоригтой тэмцэж байгаа Сайд Ард Иргэд Сайдаа дэмжэж байна