Улс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: 2028 оноос хэрэгжих нам байгуулах босгыг эсэргүүцэж байгаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр /2023.04.10/ болсон юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн өнөөдөр өргөн барих Улс төрийн намын тухай хуулийн төсөлд АН-аас баримтлах байр суурийн талаар дурдав.

Энэ талаар ҮБХ-ны гишүүн М.Чимэддорж танилцууллаа. Тэрбээр,

  • Нэгдүгээрт, намын гишүүнчлэлтэй холбоотой асуудал дээр анхаарч ажиллана
  • Хоёрдугаарт, Сонгуульд өрсөлдөж буй нам хувийн эрх ашиггүй байх тал дээр анхаарч, хуулиар санхүүжилтийг тогтоож өгөх шаардлагатай
  • Гуравдугаарт, улс төрийн намуудыг хуулиар тогтоосон бүтэц зохион байгуулалттай байх суурийг илэрхийлж байна
  • Дөрөвдүгээрт, Улс төрийн намын өмчийн тухай асуудлыг хуулиар зохицуулах хэрэгтэй
  • Тавдугаарт, улс төрийн нам дэргэдээ судалгааны байгууллагатай байх ёстой гэх байр суурьтай байгаа талаар мэдээлэв.

Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Нийтийн албаны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч нэгдсэн чуулганд орж хэлэлцэхгүй удсан бөгөөд Засгийн газар болон Ш.Адьшаа гишүүний гэх хоёр хувилбар байгаа. Өргөн барьсан ч одоог хүртэл хэлэлцээгүй олон хуулийн төсөл байна. Сонгуулийн тухай хуульд улс төрийн нам гурван хувиас дээш санал авсан тохиолдолд төрөөс санхүүжилт олгодог заалтыг хуулийн төсөлд тусгасан" хэмээн мэдээлэв.

Үргэлжлүүлэн сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-АН гишүүдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авдаг. Та бүхний хувьд уг санхүүжилтийг байх ёстой гэж үзэж байгаа юу. Мөн намын нэр дэвшигчидтэй холбоотой, тэднийг хэрхэн сонгох тал дээр мэдээлэл өгөхгүй юү?

-Дэнчингийн асуудлыг хуулийн төсөл дээр халж байгаа талаар ярилцаж байгаа. Бид ч бүлэг дотроо хэлэлцэж байна. МАН төр барьж байгаа болохоор санхүүжилт нь ил болон далд явагддаг. Бусад намуудын хувьд ч санхүүжилтийн асуудалд тэгш байх боломжийг эрэлхийлж байна.

Бага зардлаар болдог сонгуулийн тогтолцоог хэлэлцэж байж, бага санхүүжилт авдаг болно. Энэ бол нэг зүйлийн хоёр тал. Дэнчингийн хэмжээг дээд хэмжээгээр нь зааж өгсөн. Эцсийн хувилбарыг намын удирдлагатай ярилцаж, Ерөнхийлөгчид илгээнэ.

Намын жагсаалтын хувьд төлөөллийн төв байгууллага нь шийднэ гэх утга хуульдаа тусгагдсан. Намын жагсаалтыг ард иргэдээр эрэмбэлүүлэх хэрэгтэй. Түүнээс биш нам түүнийг эрэмбэлүүлэхгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Нам байгуулах босгыг тодорхой заасан. 2028 оноос эхэлж мөрдөхөөр байгаа. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ. Мөн бүх улс төрийн нам төрөөс санхүүжилт авах хэрэгтэй гэж харж байна уу?

-2028 оноос хэрэгжих гэж заасан хуулийн заалт бий. Нийт сонгогчдын нэг хувь буюу маш өндөр босго тавьж байгаа. ардчилсан төр, тогтолцооны үүднээс хүмүүсийн байр сууриа илэрхийлэх боломжийг нь хааж болохгүй гэж хувь хүний байр сууринаас бодож байна. Иргэд хоорондоо эвлэлдэн нэгдэх гэх асуудлыг зарчмыг ийм өндөр байлгах нь буруу гэж боддог.

Мөн УИХ-ын нам гурван хувиас дээш санал авбал төрөөс санхүүжилт олгоно гэх заалт одоогийн хуулийн төсөлд байгаа. Энэ 4, 5 байх уу эсвэл 3 хэвээрээ үргэлжлэх үү гэдэг нь хуулийн төслийг хэлэлцсэний дараа тодорхой болно. Олон улсын жишгээрээ энэ бол байх ёстой зүйл гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-10 16:53

Нийт сонгогчдын 1-хэн хувийг татаж чадахгүй бол ямар үхсэний нь нам байдгийн. Наадах чинь зөв шд. Цогтгэрэл чи битгий худлаа жүжиг тавь. Ганц хүний намууд энэ улс оронд ямар хэрэгтэй вэ

Холбоотой мэдээ

Back to top button