Сурвалжилга, Нийтлэл

Хавдартай иргэдэд зориулсан төсвөө ТЭГЛЭЖ, Ж.Чинбүрэн эмчээр гуйлга гуйлгагчид ичиг ичиг

-ХСҮТ ТҮРЭЭСИЙН ШИНЭ БАЙРАНД ШИЛЖИХЭЭР БОЛСОН Ч 0 ТӨСӨВТЭЙ ГАЦАВ-

ХСҮТ-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Чинбүрэн эмчийг сонгогдоход “Хагалгаа хийхдээ л алтан гартай хүн. Менежер сайн хийх нь юу л бол” гэцгээж байв. Гэвч тэр мэргэжилдээ хайртай, чин сэтгэлтэйгээр зүтгэвэл сайн менежерийн түвшинд ажиллаж чаддагийг харуулсан билээ. ХСҮТ өнөөдөр нарийхан коридор, дугаарласан олон өвчтөн, эмч нарын түжигнэсэн амьсгал дунд айл шиг айл, байгууллага шиг байгууллага яваа.

Болоо ч үгүй, тэд ХСҮТ-ийн гол эмчилгээний хэсгүүдээ 10 мянган м.кв бүхий шинэ байранд нүүлгэн шилжүүлж, ороо 120-оор нэмэгдүүлэн, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн эмнэлгийн байрыг түрээсээр ашиглах шинэ шийдэлд шилжихээр ажиллаж буй. Тэр нь, “Энэрмед” ХХК-ийн хавдрын өвчтэй иргэдэд зориулан барьсан шинэ эмнэлэг билээ.

Уг эмнэлгийг төр худалдаж авна гэж  нэгэн хэсэг яригдсан ч М.Билэгт гишүүн “Төрд худалдахгүй. Гэхдээ хавдрын өвчиндөө шаналсан олон мянган иргэдэд тустай байдлаар төр ашиглах санал тавьбал надад татгалзах эрх байхгүй” гэж дуугарсан байдаг. Тэр ч ёсоороо төрд түрээслүүлэх гэрээг байгуулжээ. Гэхдээ үнэгүй. Яагаад үнэгүй гэсний учир нь, 2019 онд ХСҮТ-д  түрээсийн байранд шилжин орох ямар ч зардал байгаагүй аж.

Тиймээс тус шинэ эмнэлгийн байрыг тохижуулан, өвчтөнүүдээ хүлээн авахад бэлэн болтлоо үнэгүй түрээслэхээр гэрээ байгуулсан байна.

Хамгийн сонирхолтой нь, 2019 оны төсөв дээр ХСҮТ-ийн шилжин орох шинэ эмнэлгийн тавилга, тоног төхөөрөмжийн ямар ч зардлыг суулгалгүй оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, 2020 онд ХСҮТ-ийнхэн шинэ эмнэлэгтээ орох ямар ч боломжгүй нөхцөл байдлыг Засгийн газар үүсгэсэн гэсэн үг.

“ХАВДАРТАЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ТӨСВӨӨ ТЭГЛЭСЭН МӨРТЛӨӨ ХУВЬДАА ХЭДЭН ТЭРБУМЫН КОНЦЕСС, ТЕНДЕР ЗОХИЦУУЛАГЧИД”

Гэсэн атлаа өнгөн дээрээ “Манай нам хавдрын өвчлөлийг бууруулна гэж амласан. Засгийн газар энэ чиглэлд хүч хаяж байгаа” гэж ярьсаар байгаа юм. Нэгэнт 2020 оны төсөвт шинэ эмнэлгийг түрээсийн шугмаар ашиглах ямар ч  мөнгө суугаагүй учир Ж.Чинбүрэн эмч энэ өдрүүдэд төрийн ордноор “гуйлга гуйж явна.

Тэр гуйлга нь ХСҮТ-ийн үйл ажиллагаа, хүчин чадлыг өргөтгөх чиглэлд шаардлагатай буй 19.8 тэрбум төгрөг. Ж.Чинбүрэн эмч “Гишүүд ээ... 2020 оны төсөвт хавдрын эмнэлгийн өргөтгөлийг шийдэж өгөөч.19.8 тэрбум төгрөг үнэхээр хэрэгтэй. Боломжгүй бол зайлшгүй санхүүжилт 5.9 тэрбум, ажилчдын цалин, эмийн зардал 4.5 тэрбум төгрөг олгооч” гэж буй.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүнд өвчний нэр хэлээд мөнгө нэхдэг нь буруу хандлага” гэсэн тайлбарыг өмнөөс нь хэлээд сууж байгаа юм. Сонгуулийн жил тойргийнхоо багийн төв, сумын клубын шалны эвдрэлийг хүртэл төсөвт суулгах гэж УИХ-ын гишүүд дэвхцдэг мөртлөө хавдрын өвчтэй нийт иргэдийн өмнөөс дуугарч яваа Ж.Чинбүрэн эмчид ийм  хариулт өгөөд сууж байх жишээтэй.

Ам, ажил хоёр нь тэнгэр газар шиг зөрүүтэй гишүүд, сайд нар энэ өдрүүдэд тойргийн төсвийг нь хасчих вий гэж айхаас хавдрын өвчтэй иргэдээсээ мөнгө харамлаж суугаа Засгийн газрын үйлдлийг шүүж үзэх завгүй явна.

Гэтэл бодит байдал дээр хавдраар өвчлөгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, энэ аймшигт өвчинд ниргүүлээгүй гэр бүл манай улсад ховор болсоор. Тоо баримт  сөхөхөд, 2015 онд 5777 хүн хорт хавдраар өвчилж, 4000 хүн нас барсан, 2017 онд өвчилсөн нь 6000, нас барсан нь 4004, 2018 онд өвчилсөн нь 6074, нас барсан хүний тоо 4412-д хүрчээ.

Энэ тоо 2019 онд өсч, 2020 онд улам бүр нэмэгдэх чиг хандлагатай буй. Ийм эмзэг үед УИХ-ын гишүүд концесс нэрээр хэдэн тэрбумыг хувьдаа халаасалж, зөвхөн нэг тосгон 20 гаруй тэрбумыг төсөвлөж, 20 их наядаар тендерчдэд боломж олгож байгаа. Тийм байтлаа хавдартай иргэдэд зориулсан төсвөө тэглэжээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2019-10-21 08:44

Чинбүрэнд мөнгө өгөөд хавдар буурахгүй ээ, түр зуурын арга хэмжээ, харин хавдараас сэргийлэх үйл ажиллагаа явуулах ёстой Нийгмийн эрүүл мэндэд тэр мөнгөө олгох ёстой, Элэг бүтэн Монгол, Хүнсний аюулгүй байд�##�, стресс ийн төслүүдийг санхүүжүүл

Чамд
Чамд
2019-10-21 23:55
Reply to  иргэн

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгиыг дэмжиж байгаа гэж ойлгож байгаа, харин төсвийг нь батлахгүй байгааг ойлгохгүй байна

D
D
2019-10-21 12:45

#ЖЧинбүрэн: Хавдар Судл�##�ын Үндэсний Төвийн ажилчид бид өөрсөддөө мөнгө гуйсангүй, уг өвчнөөр хэн нэгнийг айлгаж сүрдүүлэх гэсэнгүй сүүлийн 3-н жилийн турш төрөөс даана гэсэн хорт хавдрын тусламжийг чанартай хүртээмжтэй болгох гэж бидний зүтгэл, тэмцлийг өгөөжтэй болгуулах гэж Эрхэм гишүүд Та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна. Үүний ард хорт хавдар гэдэг өвчнөөр зовсон ард иргэд минь байна.

Миний бие ХСҮТ-д таср�##�тгүй 22 жил ажиллахдаа өвдсөн зовсон, авр�##� ирсэн хүмүүст яаж туслах тухай бодож, зорьж баг хамт олноороо хичээн ажилсанаас ямар нэг гавьяа шагн�##� авах хүсэл, зорилго агуулаагүй.

Өвчин зовлонг ялах гарц, арга зам ярьж дуугарахаар өөдөөс хүнд өвчнөөр шоудлаа гэнэ, эсвэл гавьяа шагн�##� ярих. Энэ мэтээр бидний хүсэл зорилгыг бүү мохоо! https://www.facebook.com/1206229725/posts/10219484051871053?sfns=mo

T
T
2019-10-21 12:46

#ЛБаярсайхан эмч:

♨️ Ч.Хүрэлбаатар: "Хүнд өвчний нэр хэлээд мөнгө нэхдэг хандлага нь буруу!"
Ойлгосонгүй ????
ХСҮТ-ийн ажилчдын ц�##�инг нэмээд өгөөч гээгүй.
Наад мөнгөөр чинь 21 аймаг 9 дүүрэгт хавдрыг эрт илрүүлэх төв байгуулж, ажлын байр бий болгож, өдөр бүр 16 хүн өвдөж, 12 хүн нас барж байгаа аюулт өвчинтэй тэмцэх гэсэн юм. Ц�##�ин багатай, царай муутай, субботник хийсээр байх тусам ёстой даварч байна уу⁉️ https://www.facebook.com/489661067873826/posts/1364873267019264?sfns=mo

Хавдар
Хавдар
2019-10-21 13:02

#ЖЧинбүрэн: Хавдар Судл�##�ын Үндэсний Төвийн ажилчид бид өөрсөддөө мөнгө гуйсангүй, уг өвчнөөр хэн нэгнийг айлгаж сүрдүүлэх гэсэнгүй сүүлийн 3-н жилийн турш төрөөс даана гэсэн хорт хавдрын тусламжийг чанартай хүртээмжтэй болгох гэж бидний зүтгэл, тэмцлийг өгөөжтэй болгуулах гэж Эрхэм гишүүд Та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна. Үүний ард хорт хавдар гэдэг өвчнөөр зовсон ард иргэд минь байна.

Миний бие ХСҮТ-д таср�##�тгүй 22 жил ажиллахдаа өвдсөн зовсон, авр�##� ирсэн хүмүүст яаж туслах тухай бодож, зорьж баг хамт олноороо хичээн ажилсанаас ямар нэг гавьяа шагн�##� авах хүсэл, зорилго агуулаагүй.

Өвчин зовлонг ялах гарц, арга зам ярьж дуугарахаар өөдөөс хүнд өвчнөөр шоудлаа гэнэ, эсвэл гавьяа шагн�##� ярих. Энэ мэтээр бидний хүсэл зорилгыг бүү мохоо!

https://www.facebook.com/1206229725/posts/10219484051871053?sfns=mo

Ж.Энхбаяр
Ж.Энхбаяр
2019-10-21 13:03

Ж.Энхбаяр: Хавдрын эмнэлгийн өргөтгөл 19.3 тэрбум төг дэмжих ёстой‼️

Ч.Хүрэлбаатар: Хүнд өвчний нэр хэлээд мөнгө нэхдэг хандлага нь буруу‼️

2020 оны төсвийн төсөлд ШҮҮХЭД 19 тэрбум төгрөгөөр сург�##�тын төв, ПРОКУРОРУУДЫН нэгдсэн төв барихад 19 тэрбум төгрөг суулгасан. Гэтэл... https://www.facebook.com/607703309313379/posts/2491485314268493?sfns=mo

Жаргал
Жаргал
2019-10-21 13:05

Энэ хамт олон үнэхээр хүн ардынхаа төлөө нойр хоолгүй зүтгэж яваа хамт олондоо , төр засаг хүн ардынхаа төлөө гэж боддог бол энэ эмнэлэгийн барилга.тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг хийх хөрөнгийг яар�##�тай шийдвэрлэх хэрэгтэй...

Дандар
Дандар
2019-10-21 13:06

#BatzorigSukhbaatar: 38-н жилийн өмнө соц нийгмийн үед баригдаж улсын хэмжээнд хавдрын үйл ажиллагаа явуулдаг ганц Эмнэлэгийн барилгын үйл ажиллагаа өргөтгөх барилгын т�##�байгаа томсгох гарц хайж шийдлийг бий болгочихоод байгаа ХСҮТөвийнхэний зөв, гэхдээ төсөв хэлэлцэхээс өмнө тэр ЭМЯам нь зураг тооцоогоо хийгээд оруулж болдоггүй юм уу. Мөрийн хөтөлбөр гээд баахан юм чихээд байж болохгүй биздээ, тэр БХЯ нь ч тэр үнэхээр хүнээ бодоод байгаа бол хэдэн хүний нэмэгдэл хэдэн төгрөг гээд суд�##�гаагаа хийгээд засгийн газартаа ярьж болдоггүй юм уу? ЭМЯамныхан ер нь юу хийж байдаг дарга нар вэ? Хавдрын эмнэлгийн дарга энэ Чинбүрэн бол оношлогоогоо ч хийнэ, мэс заслаа ч хийнэ, Одоо тэгээд хавдрын өвчтэй иргэдэдээ төрийн орчин үеийн ЭМэндийн үйлчилгээг хүргэх ача�##��##�ыг бууруулахад улсын төсөвт ийм мөнгө шийдээд өгөөч гээд гуйгаад, учирлаад хөөцөлдөөд явж байгаа үнэхээр гайхаж байна. ЭМЯамны дарга нар яагаад иргэдийнхээ төлөө ажилладаггүй юм бэ? гэж эндээс харагдаж байна?????
Цагаан гартангууд гэж ЭМЯамныханыг хэлэх үү?

Zochin
Zochin
2019-10-21 23:52

Хэнтийд цогцолөор барьсан нь дээрүү? Хавдарбн эмнэлгийн төсөвиыг батлахуу? Хүн амын эрүүл мэндийг нэгдүгээрт тавихыг ури�##�ж байга, ховдогуудаа!!!!

Zochin byasalgagch
Zochin byasalgagch
2019-10-28 13:27

Mongolchudad uzuuleh gazar zunduu bnshuude ter ygaad iim uvchin tusaad bga uchirig n tungaaj tusahgui talaar uursduu uurigu medreeche! Aav eej emee uvuu elents hulants buh humuusese uuchilal guij suraach! Odoogos umnu iim yumchin mer ser bsn odoo yagaad iim bna gedge barag bugd medej bga shude tegheer bid yagaad iim bolov yunas undestei ve? Gedge uhaaarache gazar bitgi uh boloh bolohgui yum butgi Ideed eldev yumand 100 naslahgyi bj shunaad bai! Udesh oroi n tsagaar use zadgailj bolohgui! Huni sainas n udmig n harj naizal ert urdaas ulamjilalt zanshilig amidraldaa bodoj tungaaj bai! Tsegnej bodoj yavaarai! Gadni hunig nih ih buu bisher chi uur huni udam gedge hezeech buu mart! Yum uzej nud tailsan nastanguud bhad chi darga bolj tolgoi haya aav eej emee uvuu elents hulants buhNE taniagui bj chi deed suudald buu gorid zuv yavya gevel zangaa hyanaj yav naad zahin amidral medehgui bj olon tumeng udirdval ene ba hoid nasandaa daahgui zovlond unna tusahgui medehgui uvchin salahgui geed manai uvgud deedes huvilgaad surgaslda nomondoo uldeej bsn bna! Getel ihenh buruu yum zunduu uildjiheed yagaad ter uuchilala guihgui Tom emneleg barihaar zugeer bolno gej bodood bna! Tsaanchin havdar tusaad emneleggui edgej bga amid jiheeg yagaad dagahgui bn ve?

Zochin
Zochin
2019-10-28 13:32

Manbadatsan emnelgin hamba Natsagdorj guaid handarai! End ymar shaltgaar uvdsun tuhai delgerengui onoshlood ugnu! Shaltga olood emnelegt hamdval uvchin or murgui arilj edgenee

MatFuse
MatFuse
2020-01-19 14:55

Amoxil And Sandoz And Appearance What Is Amoxicillin Used For Viagra From Mexico Pharmacy [url=http://cialibuy.com]where to buy cialis onli

Холбоотой мэдээ

Back to top button