УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Пиво ууж, бумба тахиснаасаа үл ичигч

Лүндэгийн Наранбаатар "Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр"-ийг самарчээ. Тодруулбал, тэрбээр даргаар нь томилогдож очоод 400 хонохдоо 462 тэрбум 551.8 сая төгрөгийн зөрчилд нэр холбогдоод байна.

Тэрбээр одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2022 оны гуравдугаар сарын сүүлээр томилогдож очиж байсан билээ. Тэгвэл аудитын байгууллага 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн тайлангаас 462 тэрбум 551.8 сая төгрөгийн зөрчил илэрч, сөрөг дүгнэлт гаргаад байна.

Энэхүү зөрчлийг нь олон нийт цахим сүлжээнд "хоногт тэрбум төгрөгийн зөрчил гаргаж байсан юм биш үү" хэмээн шүүмжлээд буй.

Л.Наранбаатар хувийн зардалдаа 6.4 сая, хайрхан тахиж, бумбын баярт оролцоход 5.9 сая, урлагийн наамдын үйл ажиллагаанд 900 мянга, улсын баяр наадамд 789 мянга, барилгачдын баярт 1.8 сая гэхчлэн тансагласан байгаа юм.

Хэвлэлд шүүмжлэлүүд хөвөрсний дараа тэрбээр өнөөдөр /2023.04.10/ гарч ирж хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэрээ "Байгууллагын данснаас 60 мянган төгрөгөөр пиво авч уусан асуудал байна. Гэхдээ хэн уусан нь тодорхойгүй. Хоол идэж байхдаа манайхны нэг нь уусан байна, үүнийг нөхөн төлүүлсэн. Манай үйлдвэр Бумбын тахилгад 5.9 саяыг зарцуулж, үйлдвэрээ даатгасан" гэхчлэн ярьжээ.

Тэр гаргасан зөрчил, санхүүгийн тайлангийнхаа талаар ийнхүү пиво уусан сэлтээр жишээ авч ярьж байгаа нь олны эгдүүцлийг бүр ч төрүүлж орхив.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-04-10 16:23

Наранбаатарйн өөрийнх нь ажилд оруулсан шаамий амтай том биетэй түүний даг�##�дан нөхдүүд нь мэдээллийг цацаж байна даа

Зочин
Зочин
2023-04-10 16:27

Оюунэрдэнэ Монгол төрийн �##�быг гадаадад төгссөн нэртэй, худлаа ярьдаг з�##�уучуудаар дүүргэж төрийг хүчгүй болгох эхлэлийг тавьсан даа

Зочин
Зочин
2023-04-10 18:36

Хүмүүсийн тархи угаагаад байх хэрэггүй шүү та нар.Тэр сах�##�т Э - гийнхнийхээ энэ байгууллагад өгөх төлбөрийг төлүүл. Тэд бол жинхэнэ сүйрүүлсэн байсан шүү дээ.

Zochin
Zochin
2023-04-10 21:05

Khamt olondoo zoriulj bumba tahiulj bolno shuu dee.Er ni tahij shuteh burhantai, hairhan, uul usaa deedelgeg ulamjlaltai mongoliin ur huuhduud zuv l baina.

Холбоотой мэдээ

Back to top button