Бостонд тансаг амьдардаг Ч.Сайханбилэг, Аргентинд бүгсэн Н.Удаанжаргал нарыг энэ онд шүүрч хүчрэх үү

Гадагшаа ниссэн шувуудыг дансны аргаар шүүрч авч ирэх тактик манай хуулийн байгууллагынхан хэрэгжүүлж байна.
Гадаад руу оргон зайлсан, удаан хугацаагаар орогнож байгаа хүмүүсийн эхний ээлжинд дансыг нь царцаах арга хэмжээ авна" хэмээн зарласан.
Өнгөрөгч долоо хоногт сайд асан Т.Бадамжунайг Филиппиний Сэбү АТМ-аас мөнгө авах гэж явахад нь баривчилж авч ирсэн гэх шуугиантай мэдээллээр түүнийг угтсан. Гэхдээ манай талаас очсон хуулийн байгууллагын гурван хүн Т.Бадамжунайн утсыг олж ярьж уулзаад, өөртэйн болон тухайн улсынхантай тохиролцож байж авч ирсэн гэдэг.
Одоо "Монголын төмөр замын дарга" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг мөнгөн гуйвуулгаар нь Аргентин улсад бүгж байгааг нь мэдсэн гэгдэж байна.
Түүний дансыг царцаасан бөгөөд явдал суудал нь ерөнхийдөө хуулийнхны овоо хараанд орчихсон гэгдэж буй юм. Тэгэхээр дараачийн шүүрүүлж ирэх хүн Н.Удаанжаргал байх ч магадлалтай. Гэхдээ АНУ-д байгаа нь хамгийн том тээг болох билээ.
Түүний хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” компаниуд сонгогдон ажилласан. Өөрөөр хэлбэл тэрбээр “Бодь групп”-ийн зарцуулсан хөрөнгө, мөнгийг хянах үүрэгтэйгээр ажиллаж байв.
Тэгэхээр Бодь группийн Д.Баясгалан Н.Удаанжаргалын араас зарлагдах учиртай нэр гэгддэг ч өдгөө ч таг чиг буй юм.
Н.Удаанжаргал шууд утгаараа нүүрсний хулгайтай холбогдож буй. Улмаар “Хишиг арвин инлустриал” ХХК-ийн Б.Хишигтогтох, ЭТТ ХК-ийн дарга асан Б.Ганхуяг нарын хамаарал бүхий Хан-Уул дүүрэгт байрлах "Regis Place"-аас авлигын байж болзошгүй мөнгөөр оффис авч мөнгө угаасан тухай баримт хуулийнхны гарт орсон байдаг.
Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү мөнгө гуйвуулдаг схем ч ил болжээ.
Эндээс амьжиргаанд нь зориулж мөнгө шилжүүлж байгаа хүмүүсийн эх үүсвэрүүдийг шалгах ажлыг манай хуулийнхан хийгээд эхэлчихсэн байгаа.
Ч.Сайханбилэгийн хувьд АНУ-ын Бостонд өндөр үнэтэй, баячуудын хороололд амьдарч байгаа нь тогтоогджээ. Тухайн хороололд амьдрахад их хэмжээний зардал гардаг тул чухам ямар эх үүсвэрээр амьдраад байгааг судалж эхэлсэн гэх. Мөн тэрбээр маш үнэтэй гэгддэг "Amsterdam and Partners" хуулийн фирмээр өмгөөлүүлж буй.
Хуулийн фирмийн төлбөрийн асуудал хамгийн анхаарал татдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд өмгөөлөх үйлчилгээгээ огт таслаагүй гэхээр ихээхэн өндөр дүнтэй төлбөр төлж байх магадлалтай.
Хувьдаа бизнесгүй, улс төрөөс хамааралгүй болчихсон, АНУ руу гараад явчихсан хүн яаж? гэх асуулт мэдээж сонин.
Тэгвэл, хөшигний ард яригдаж буйгаар Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх компанийн сонгон шалгаруулалтад ялсан "Jacobs Engineering" компани үүнд холбогддог гэх. Тухайн компани 2016 оны үес, Дубайн гэрээ зурагдсаны дараахан "Туркоиз Хилл Ресурсес" компанийн зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж байв.
"Рио Тинто" санхүүжүүлээд байдаг юм уу. Эсвэл эндээс өөр хүний нэр дээр ажиллуулдаг банк бус санхүүгийн байгууллага нь дамжуулдаг уу гэдэг Х.Нямбаатарын асуулт хариулт нэхэж буй.
Тэмдэглэл: Монгол Улс 23 улстай 30 гаруй эрх зүйн харилцан туслалцааны гэрээтэй. Харин АНУ-тай бол гэрээгүй. Энэ нь дээрх хоёр хүнийг авч ирэхэд хамгийн том тээг, садаа бол байгаа юм. Хуулийнхан АНУ-тай харилцан туслалцах гэрээ байгуулах асуудлаар хүсэлтээ тавьсан. Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч ирэхэд хүртэл хүсэлтээ өгч. Ерөнхий сайд энэ ондоо багтааж АНУ-д айлчлах үеэр энэ асуудлыг хөндөх аж. Тэгэхээр Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын асуудал энэ ондоо удаашралтай байх магадлалтай. Дамирангийн Энхбат агсныг Францаас ТЕГ-ын дарга асан Б.Хурц шиг хулгайлж л авч ирдэггүй юм одоогоор өөр гарц гаргалгаа алга бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүхэл бүтэн улс байна даа тэр хаа ходлох юм интерпол гэж бии шүүдээ
Гулзгай байн байн хошгороод байсан одоо буудуулсан бурхи шиг болжээ.
Aluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch taigan bandi saihanbalag Aluurchin elberdorjjtoi hamtarch hiisen Allaga yarga hulgai luivar reket deermiin mongooroo tansaglana,,, mongoliig gazar door ortol ni muulj gutaaj, gadaad ezdiinhee bogsiig gyalaital dolooj, mongoliin nereer guilgachilj uilagnan ginshij gadaad ezeddee tailangaa tavij karmaagaa dyyrgene...
Hamgin ehelj saihanbilegig barij hurungig huraaj shorond hii
Eguur- ХЭН ЧИНЬ БАРИМТТАЙ МЭДЭЭЛНЭ ГЭДЭГГҮЙ БИЛҮҮ ЯМАР БАРИМТГҮЙ НҮДЭЭ АНИАД ТААМГАА ШААЧИХ ЮМ
"Монголын төмөр замын дарга" ХК gj ymr company bnaa pohahaha