Н.Наранбаатарыг авч үлдэгсдийг УЕП дахин сорино

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтээ дахин оруулж ирнэ гэх мэдээлэл цацагдаад байна.
Тодруулбал, одоогоос хоёр долоо хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 30-нд нүүрсний хэрэгт холбогдсон гэх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналыг УИХ-аар хэлэлцэн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг явуулж, Н.Наранбаатарыг авч үлдсэн билээ.
Н.Наранбаатарыг чуулганд оролцсон гишүүдийн 53 хувийн саналаар түдгэлзүүлээгүй юм. УИХ-ын гишүүд итгэл үнэмшлээрээ ийм шийдвэр гаргасан гэгдэж байв.
Тэгвэл Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Н.Наранбаатарын бүрэн эрх нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж буй тул түдгэлзүүлэх саналыг ойрын үед УИХ-д оруулахаар зэхэж байгаа гэх.
Хэрэв Н.Наранбаатарыг УИХ-д дахин хаяж өгвөл хамгаалаад үлдсэн өмнөх 53 хувь хэрхэх эсэх нь сонирхол татахаар.
Түүнийг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэрэг дээр шалгаж буй гэгдэж байна.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцсэн хаалттай чуулганы үеэр "Ажнай" Д.Бат-Эрдэнэ "Өмнөговьчууд төлөөлөлгүй болчих учир Н.Наранбаатарыг үлдээгээч" хэмээн гишүүдээс гуйсан тухай сураг байдаг.
Хэрэв УЕП түдгэлзүүлэх саналаа дахин оруулбал Өмнөговьчууд жинхэнээсээ төлөөлөлгүй үлдэх эсэх нь хөндөгдөх нь ээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв
Хулгайч төлөөлөлтэй байгаад үхсэнээ хийлгэх юм зайлаасай билээ
энэ хулгайч аймаг төлөөлөх гэж юу байхсанбилээдээ. прокурор санал тавиад шалгах боломж олгооч гээд байхад авч үлдээд буй нь гайхаш төрүүлж байна. түмний хилэн нэг зад тавьбал та нар шороонд булагана шүү хулгайч их хурлын сандал зайдлагч нараа
зөв2
Өмнөговиос өөр сонгочихоор зөв хүн олддоггүй л хэрэг юм болуу даа ! Говьчуул дундаас арай голтой шиг хүн олдмоор л юмдаа !
Өмнө говьчууд ХУЛГАЙЧАА СОНГОСОН УЧИР, АРАЙ ХУЛГАЙЧААР БИД НАР ТӨЛӨӨЛӨЛГҮЙ ГЭЖ, ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙЖ ӨӨРСДИЙНХӨӨ ТЭНЭГ ЗАНГАА ГАЙХУУЛАХ НЬ БИШ БИЗ ДЭЭ???