Нийгэм мэдээ

Хууль: Түймэр тавьж, их хэмжээний хохирол учруулбал 5-12 жил хорино

Он гарсаар улсын хэмжээнд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг 8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 12-15 гэр (сууц), 16 хашаа саравч, 1 автомашин, ойн 42 га, хээрийн 202,847 га, нийт 202,889 га талбай өртжээ.

Ойрын өдрүүдэд хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Ой хээрийн түймэр тавих болон байгаль орчин хамгаалахын эсрэг зөрчлийг хуульд дараах байдлаар тусгасан байдаг.

Эрүүгийн тухай хууль: Хорин дөрөвдүгээр бүлэг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 24.7 дугаар зүйл.Ой, хээрийн түймэр тавих

1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас:

3.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;

3.2.их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зөрчлийн тухай хуулийн долоодугаар бүлэг байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил

7.9 дүгээр зүйл. Ойн тухай хууль зөрчих

2.1.түймэр;
7.Ойн сан бүхий газарт гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Түймрийн аюултай үед:
8.1.ой, хээрийн бүс нутагт өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай, унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, өвслөг ургамлын нөөц ихтэй газар, модны доор ил задгай гал түлсэн;
8.2.мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэсэн;
8.3.шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн, бусад зүйлийг зориулалтын бус газар ил хаясан;
8.4.тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, цонх, хаалгаар нь шатах, дэлбэрэх аюул бүхий хог хаягдал, үнс, шүдэнз хаях, оч баригчгүй тээврийн хэрэгсэл ашигласан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Гэрээний дагуу ашиглалт явуулж байгаа газарт түймэр унтраах багаж, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг тогтоосон норм, нормативын дагуу бүрдүүлээгүй, эсхүл түймэр гарсан үед тэдгээрийг ашиглахад бэлэн байлгаагүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүрэн
Сүрэн
4 сар 12, 2023 11:38

1. Г�##� түймэр тавьсан этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх. 2. Хуурайшилтай үед иргэдийн урамшуулатай эргүүлийг ажиллуулах нь түймэрийн үед гарах хохирлоос хамаагүй бага байна. 3. Т�##� хээр нутагт түймэрээс хамгга�##�сан зурвас / трактороор / гаргах 4. Түймэр гарсан сум орон нутгийн удирдлагатай хариуцлага тооцож байх / урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй учир / 5. Иргэд, хүүхдүүдэд байнга сэргэмжлүүлэг өгч байх

Холбоотой мэдээ

Back to top button