#2: Найз гэгдэх Т.Гантулгынхаа үед Л.Чинбат МХС-гаас 3 тэрбумыг "сааж", замруулсан түүх

ХААДС-гийн зээлийн жагсаалтыг ил болгосон ч тэр дунд “Гацуурт”-ын Л.Чинбатад холбогдох мэдээлэл олдоогүй. Л.Чинбат өөрөө ХААДС (хуучнаар ТЭДС)-гаас нэг ч төгрөгийн урамшуулал аваагүй гэж мэдэгддэг. Гэвч Сангийн яамнаас хийсэн 2019 оны шалгалтаар Л.Чинбат нь “Гацуурт” болон бусад хамаарал бүхий 15 компаниараа дамжуулан ТЭДС-гаас:
- 15.6 тэрбум төгрөгийн улаанбуудайн урамшуулал
- 935 сая төгрөгийн зээл, дэмжлэг авсан нь тогтоогдсон. Энэ талаар өчигдөр #1: Л.Чинбат хэчнээн мэлзэв ч ХААДС-гаас "Гацуурт" тэргүүтэй 15 компаниараа ₮15.6 тэрбумын урамшуулал, ₮935 саяын зээл авчээ контентоор бичсэн билээ.
Нэгэнт Засгийн газар 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, ЗГ-ын тусгай сангуудын өнгөрсөн хугацаан дахь зарцуулалтыг шалгаж байгаа бол үүнд Л.Чинбат хамаарах учиртай.
Өчигдрийн нийтлэлд зөвхөн урамшуулал, зээл авснаас гадна ТЭДС-гийн өмчлөлийн буудайг зөвшөөрөлгүй зарсан, тэр алдангиа төлөөгүй мэдээллийг хүргэсэн.
Тэгвэл энэ удаа Мал хамгаалах сангаас “Гацуурт”-ын Л.Чинбат хэрхэн 3 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, төлбөрөө тусгай үүлдрийн үхрээр төлөх байсан ч маапаантуулсан талаар хоёр дахь цувралаа бичиж байна.
Ташрамд, Л.Чинбат тэдгээр зээлийг авч байх үес ХХААХҮ-ийн сайдаар Т.Бадамжунай, тус яамны ТНБД-аар Т.Гантулга ажиллаж байсан. Т.Гантулга нь Л.Чинбатын нэг ангийн найз бөгөөд Т.Бадамжунай ч түүний ойрын хүн гэгддэг юм.
Нэг: Эхний нэг тэрбумын зээлийг “Лимузин” үхэр нийлүүлэхээр аваад “Ангус”-ыг “шахаж” хаажээ
“Эрчимжсэн мал аж ажуйг хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Махны цэвэр үүлдрийн үхрийг импортолж, үржлийн аж ахуй эрхлэх” төсөлд тендер зарласан байдаг. 2011 онд “Гацуурт” ХХК шалгарсан.
Энэ хүрээнд хээлтэгч, хээлтүүлэгч тусгай үүлдрийн үхэр үржүүлж, 1 тэрбумын зээлээ 200 толгой үхэр нийлүүлэн хаах гэрээ байгуулсан байна.
Санхүүжилтийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар, Мал хамгаалах сангаас гаргасан байдаг.
Гэрээндээ:
- 1 тэрбум төгрөгөө зургаан жилд багтаан төлнө
- Ингэхдээ 200 толгой “Лимузин” үүлдрийн үхэр нийлүүлэх хэлбэрээр төлж, барагдуулна
- Тус 200 толгой үхэрт хээлтэгч, хээлтүүлэгч 50, 50 хувийн харьцаатай байна
- Төлж эхлэх эхний хугацаа 2015.07.15 ба дуусгах хуваарь нь 2017.07.15 байжээ.
Хэрэв заасан хугацаанд 1 тэрбумын зээлээ төлж барагдуулаагүй бол нэг толгой үхрийг мөнгөн дүнд шилжүүлэн бодох замаар тооцно гэсэн сонирхолтой нөхцөл заасан. Энэ нь зээлээ хугацаанд нь төлсөн ч болно, төлөөгүй ч болно. Төлөөгүй бол өнгөрсөн хойно нь нэг үхрийг үнэлж тооцоод л зээлд нь суутгачихна гэх “дундаа орсон” нөхцөл мэт харагддаг.
Л.Чинбат 1 тэрбумаа авсан ч төлөлт хийж эхлэх эхний хугацаа болсны дараа “Лимузин” үхрээ нийлүүлээгүй.
Улмаар энэ үед ХХААХҮ-ин сайдаар эхний 60 толгой үхрийг хүлээн авах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байжээ.
Амжилт олоогүй тул “Гацуурт” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч Мал хамгаалах сангийн энэ нэхэмжлэлийг шүүх 2016.06.16-нд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Эцэстээ Л.Чинбат яаж энэ 1 тэрбумаа төлсөн бэ гэхээр, анх гэрээ байгуулсан “Лимузин” биш “Ангус” үүлдрийн үхэр өгөхөөр тохироо хийсэн. Тодруулбал, 2017 онд Л.Чинбат ХХААХҮ-ийн сайдад захидал бичиж, “Ангус үхэр нийлүүлсэн нь арай ашигтай бөгөөд боломжийн” гэсэн утгаар санал тавьжээ.
Үүнийг нь харгалзан үзээд, 2017.10.10-ны өдөр ХХААХҮ-ийн сайдын тушаалаар “Гацуурт” ХХК-иас 200 толгой “Ангус” үүлдрийн хээлтэч, хээлтүүлэгч үхрийг нэг бүрийг нь 5 сая төгрөгөөр үнэлж авчээ. Улмаар 1 тэрбум төгрөгийн зээлийг нь төлж барагдуулсанд тооцсон ч алдангийг оруулаагүй.
Уг нь 2017 онд 21.9 сая, 2016 онд 11 сая, нийт 32.9 сая төгрөгийн алданг Л.Чинбат дээр үүссэн байсан. Өөрөөр хэлбэл зургаан үхэр нэмж авахаар байсан ч тэгээгүй байна.
“Лимузин” бол 1 тонн жинтэй, 600 кг гулууз гардаг, ген сайтай үхэр. Үүгээрээ үржлийн аж ахуй эрхлэх гэсэн анхны зорилгодоо дүйж байв. Харин “Ангус” нь үржүүлгийн гэхээсээ махны үйлдвэрлэлд ашиглахад илүү тохиромжтой гэдгийг судлаачид хэлж байна.
“Гацуурт”-ын хувьд “Ангус”-ыг бүр 2003 оноос үржүүлсэн гэдэг.
Хоёр: Зээлийн гэрээг хөрөнгө оруулалтын гэрээ болгож, Ч.Номинг сайдаар томилогдсоны дараа төлжээ
“Лимузин”-гээр гэрээлээд “Ангус”-аар төлсөн эл нэг тэрбум төгрөгийн зээлийн асуудал нь 2011 онд хамаарна.
Үүнээс гадна 2013.12.16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай “Гацуурт” ХХК хоёр тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн байна.
Энэ нь “Монгол мах” хөтөлбөрийн хүрээнд.
Улмаар зээлийн гэрээндээ:
- Тус бүр нь 11.3 сая төгрөгийн үнэтэй “Монбелард” үүлдрийн эр хоёр, эм 30 толгой
- “Лимузин” үүлдрийн эр зургаа, эм 138 толгой, нийт 176 толгой үхрийг Мал хамгаалах санд өгөхөөр тохирсон байна.
Ингэхдээ 2017 оны долдугаар сараас эхэлж төлөлт хийсээр 2019 онд бүрэн барагдуулна гэж гэрээлж байжээ.
Анхаарал татмаар нь, уг 2 тэрбум төгрөгийн санхүүжилтийн талыг нь гэрээ байгуулахаас жилийн өмнө буюу 2012 онд олгочихсон байсан талаар Мал хамгаалах сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланд бичжээ.
Эх сурвалжийн мэдээлдгээр, 2012 оны долдугаар сард эхний гэрээ хийгдсэн бөгөөд ингэхдээ зээлийн гэрээ хэлбэрээр хийж байжээ. Харин 2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам тус гэрээг зээлийн биш хөрөнгө оруулалтын гэрээ болгон өөрчилсөн гэдэг.
Ингэснээр УИХ-ын 2011.12.23-ны өдөр баталсан “Төсвийн тухай хууль”-ийн 4.1.24 дэх заалт “Хөрөнгө оруулалт гэж төсвөөс санхүүжүүлж, тухайн шатны төсөвт хамаарах хуулийн этгээдийн өмчлөлд шилжих хөрөнгийн зарлагыг хэлнэ” гэснийг үндэслэж, харилцааг зохицуулахаар болсон байна.
Шалгалтаар 2018 оны үед “Гацуурт” ХХК-ийг энэ гэрээний үүргээ биелүүлээгүй, Мал хамгаалах санд хоёр тэрбум төгрөгийн авлагатай хэмээн дүгнэж байжээ.
Мал хамгаалах сан 2019 онд татан буугдсан.
Тэгвэл, эх сурвалжийн мэдээлдгээр нэгэнт хөрөнгө оруулалтын гэрээ болгосон тул Л.Чинбат үүнийг төлөхгүй хэмээн шүүх дээр маргаж иржээ. Учир нь "Би зээл аваагүй, надад хөрөнгө оруулалт хийсэн байхад яагаад буцаан төлөх ёстой юм" гэсэн агуулгаар 10 жил маргасан гэдэг.
Харин 2022 онд охин Ч.Номин нь Соёлын сайд болсны дараа төлсөн байна.
Гурав: Огноо нь Т.Бадамжунай, Т.Гантулга руу хөтөлнө
Яаж ч бодсон “Лимузин” нийлүүлнэ гэж гэрээлээд, эргэн төлөлтийн графикаа зөрчиж, алданг үүсгээд явж байснаа бүр 2017 онд, “Ангус” нийлүүлээд л хаачихна гэдэг шийдвэр гаргах түвшний нөлөө орсон уу гэдэг хардлагыг төрүүлнэ.
Хоёр дахь кэйс дээр ч, 2012 онд зээлийн гэрээ байгуулж 1 тэрбумыг нь олгоод, 2013 онд хөрөнгө оруулалтын гэрээ болгож үлдсэн 1 тэрбумыг шилжүүлж, эргэн төлөх нөхцөлийг өөрчилсөн, тэр нь 2018 оны байдлаар төлөгдөөгүй байсан зэрэг нь анхаарал татах юм.
Тэгвэл дээр дурдаж байсанчлан, “Гацуурт”-ын Л.Чинбатын ойрын хүн гэгддэг Т.Бадамжунай, Т.Гантулга нар мөнөөх хоёр санхүүжилтийг авч байх үес ХХААХҮЯ-нд өндөр албан тушаал хашиж байсан.
- Т.Бадамжунайн хувьд 2008.09.19-2012.08.17 огноонд сайд
- Т.Гантулгын хувьд 2009-2012 онд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
Нийт гурван тэрбумын дээр тайлбарласан санхүүжилтийн аль алины нь эхлэл гэрээ тэдний ажиллаж байсан огноонд таарч байгаа юм. Дараа нь ХХААХҮЯ нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2012 оны наймдугаар сараас эхлэн сайдаар нь ажилласан байдаг.
Улс төрийн хүрээнд яригддагаар Л.Чинбат нь Т.Бадамжунайтай ойр. Мөн Т.Гантулгатай арван жилийн нэг ангийн найзууд гэх мэдээлэл бий.
Т.Бадамжунай, Т.Гантулга нарын аль аль нь авлигын хэрэгт холбогдож байсан удаатай. Т.Бадамжунайг л гэхэд өдгөө улсаас дүрвээд таван жил болсны нь ард Филиппинээс авчраад байгаа билээ.
Тэмдэглэл:
Зөвхөн ТЭДС биш Мал хамгаалах сан дээр Л.Чинбат гурван тэрбумын ийм асуудалтай байна. Бүхэл бүтэн гурван тэрбум. Нэгий нь “Ангус” үхрээр хаасан бол нөгөөг нь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг үндэслэлээр төлөхгүй хэмээн 10 жил маргаж ирсэн гэдэг ч анхаарал татна. Мөн санхүүжилт олгогдсон огноо нь Т.Бадамжунай, Т.Гантулга нар луу хөтөлж байгааг дээр дурдсан.
Энэ бол хоёр дахь цуврал. Дараагийн удаа Л.Чинбат хуулийн байгууллагад шалгагдаж, НПГ-т яллагдагчаар татах хүсэлт очсон ч зүгээр өнгөрсөн талаарх мэдээллийг дэлгэрүүлж хүргэх болно.
ӨМНӨХ КОНТЕНТ:
#1: Л.Чинбат хэчнээн мэлзэв ч ХААДС-гаас "Гацуурт" тэргүүтэй 15 компаниараа ₮15.6 тэрбумын урамшуулал, ₮935 саяын зээл авчээ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
авсан нь үнэн, өгсөн нь үнэн л байна шүү дээ
Энэ дөрвөдийг овоо бизнесмэн мундаг ажилсаг хүн гэж боддог байсан юм, гэтэл бас л худлаа нэгэн байжээ. бүр л�##�аржунайтай ойр гэхээр л ш�##� дургүй хүрчихлээ.
Энэ сэтгүүлч �##�иваад жаахан ан�##�из хийж байх хэрэгтэй. Бадамжунай зээлийн эргэн төлөгдөх гэрээ байгуулсан харин түүнийг сайдаа өгсний дараа зүгээр л ХО ын гэрээ болгон өөрчилсөн байна үүнийг ялгаж с�##�гаж олон түмэнд мэдээлэл өгнө үү, огт ойлгосонгүй
Говь�##�тайн нэг муу гуйлачин, юм үзээгүй хулгайч Чинбат хэмээх луйварчин
Баатар цолтой их гарын хулгайч....
Энэ ёстой хахтлаа дэмжүүлээд байж өөдлөхгүй муу бизнeсмэн юмаа. Гантулга чинь тийм хөгшин баагий байсан юмуу. Өнөө Нямжав гэгч МАН-н хүүхэн чинь оюутан байхдаа яв�##�даад ивээлгээд байдаг байсан, хөгшин глюкозтой зааваарч байжээ
Энэ луйварчинг тэнгэр гэсгээх байх нүгэл нүдээрээ гарч ард түмний татварын мөнгийг угаасан үйлдэлийн төлөөс гэж байдаг
Бусдын боломжийг хулгай хийсэн нь бүүр зэвүүн
Нэг иймэрхүү царай гаргаж байгаад л луйвардан гээч. Удахгүй бадамжунайтайгаа д�##�д орж дээ
МАН ЯГ үнэндээ бүгд хулгайч.
Сонгуулийн шоу битгий байгаасай.Хулгайч тонуулчидаа шударга үнэний шүүхээр оруулж ял зэмийг нь үүрүүлэхгүй торгуул ноогдуулсан болоод хэргийг нь замхруулаад байв�##� хулгай тонуул цаашдаа даамжирч улс орон оршин тогтноход хэцүү болох байхдаа.
Бас нэг хөдөлмөрийн баатар том хулгайч ...хулгайч нар хулгайч нараа хамтран ажиллаж идэж уугаадбаатар өгдөг монгол улс эмгэнэлтэй баатрууд их төрж байна....соц үед сангийн аж ахуй м�##� газар тари�##�ан гээд жинхэнэ баатар ууд байсан одоо бол том 2 хулгайч нар баатар ..
Тари�##�анчдын боломжийг хуйв�##�даанаар хулгайлсан нөхөр бол Чинбат хэнч маргахгүй шүү. Үүнийг ш�##�гах л хэрэгтэй
Сайхан луйварчин даа. Өвөрхөнгайн газрыг сэндийлээд дуусгаж байгаа гар. Орхон голыг байхгүй болгож байгаа.
Аав нь хулгайч охин нь саад ийм байж болохуу
Tegj l taarna er ni Mongoliin baychuud luivaraar l bayjij dee
Ийм хүмүүсийг яав�##� таардаг юм.болоо. Шүүх нь авч хэлэлцэхгүй байдаг. Тэгэхээр.авсан, өссөнтэй буудчихаад ар гэрт нь амьжиргааны юм үлдээгээд бүх хөрөнгийг нь хураадаг ялтай бв�##� ийм юм гарахаа больчихонодоо