С.Бямбацогт сайд Ховдын хоёртоо нэгдмэл байхыг сануулав

УИХ-ын чуулганы пүрэв гараг /2023.04.13/-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Энэ үеэр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж буй.
Гэтэл энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон Д.Адьшаа нар хоёр өөр байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Тэднийг саналаа хэлсний дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэднийг нэгдмэл байх суурьтай байх ёстойг анхааруулав.
Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн саналыг хэлэхийг хүссэн ч түүнтэй нэг тойрогт нэр дэвшсэн С.Адьшаа болон Б.Пүрэвдорж нар өөр өөр байр суурьтай байсан тул нэг талд нь орохоос сэргийлж саналаа хэлсэнгүй.
Тэрбээр "Та хоёр үргэлж хоёр өөр байр суурьтай байдаг. Нэг тойргоос сонгогдсон гишүүд тул нэгдмэл байх хэрэгтэй. Дараа нь Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ үеэр гурвуулаа нэгдмэл байх ёстой. Үгүй бол тойргоос сонгогдох төлөөлөл нэг болж багасна шүү. Дандаа хоёр талд явдгаа болиорой" хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гишүүдийн тоог нэмэх сан�##�аа АНы 2оор дэмжүүлэх гэж л дээ