Улс төрийн мэдээ

Б.Пүрэвдорж гишүүн Х.Булгантуяа сайдыг хүүхдийн мөнгийг танилууддаа өгдөг гэв

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.04.14/-ийн хуралдаан эхэллээ. Энэ үеэр Боловсролын багц хуулийн талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох хэрэгтэй бөгөөд ялгаварлан гадуурхаж болохгүй гэдгийг дурдав. Мөн сайдын албан тушаалаа аваад удаагүй Х.Булгантуяа гишүүнийг хүүхдийн мөнгөнөөс хасагдсан танилуудаа "арын хаалгаар" оруулж байгаа гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр "Иргэд дараа жил болох сонгуулийн хуулиас илүүтэй хүүхэд хөгшдийн тэтгэврийн талаар шаардлага тавих хэрэгтэйг сануулж байна. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгодог болсноор аймаг, дүүргийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн газраар дүүрэн өргөдөл байна. Яаманд ч ялгаа алга.

Үүнийг Х.Булгантуяа өөрийнх нь тойргийн хүн тул хүүхдийн мөнгийг нь өгөхийг тушаадаг. Ерөнхий сайд, генсекийн нутгийн хүн ирсэн тул түүний хүүхдийн мөнгийг өгөөрэй гэх мэтээр уг асуудлыг шийдэж байна. Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар, яамдуудад очсон хүсэлтүүдийг ийн шийдвэрлэж байна. Хөөцөлдсөн нь мөнгөө авч, хөөцөлдөөгүй нь мөнгөгүй хоцрох хэрэг үү. Ийм байж болохгүй. Тиймээс хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг өгөх асуудлыг Засгийн газар яаралтай шийдэж, УИХ-аар оруулах ёстой" гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "П.Анужин гишүүн орон нутгаар уулзалт хийж явж байна. Багц хуулийн ажлын хэсгээ яаралтай ажилд оруул. Шинэ сайдыгаа дуудаж, яаралтай ажлыг нь хийлгэ. Т.Аюурсайхан гишүүний оруулж ирсэн олон асуудлыг цэгцэлж, шийд гэж шахаж, шаард" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинtoriinbuyan daadaggui novshnuud
Зочинtoriinbuyan daadaggui novshnuud

huuhdiin mongiig mantai holboj iolgoj bna ard tymen

Иргэн
Иргэн

ТОМИЛОГДООД 5 ӨДӨР АЖИЛЛААД ХЭДИЙДЭЭ МӨНГӨ ӨГЧИХДӨГ БНАА

Зочин
Зочин

Мэддэг дүртэй зарим попоруудыг яан аа!

Зочин
Зочин

Б.Пүрэвдорж гишүүн шударга,зоригтой ажил хэрэгч з�##�уу гишүүн. Амьдр�##�ын гүнд орж ард иргэдээ зөв төлөөлж чаддаг, холын Ховдын сонгогчид азтай, зөв хүнээ сонгодог. Х Булган уяа улсын мөнгөөр 2 ч дээд сургууль төгсчихөөд 50000 0 ам доллартой Эрээний наймаачдыг хөрөнгө оруулагч гэж оруулж ирэхээ шахсан,хөөрхий манай наймаачдыг ажлын байргүй болгох шахсан шүү!!!

Зочин
Зочин

4 hyyhed oruulaad ogchih

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

иймэрхүү авгай хүүхнүүд өөр юу хийж чадах юм бэ улс орон улстөрийн чадамж чадваргүй хүмүүс юм чинь яахийн аргагүй шдээ чаддаг ажил нь худлаа ярьж хулгай луйвар хийх юм чинь

Зочин
Зочин

Шүглийн хууль хэрэгжээд эхлэв үү? Хөөрхөн юм. За бүгдээрээ шүгэлдээд байж дээ. Пүрэвдорж, архи ууж хөлчүүрхэн, машинаараа хотын төвөөр хурдны хязгаар хэтрүүлэн, нийтийн эзэмшлийн тоноглолыг эвдэж гэмтээж байсан. Нэг шүгэл шүү. Баримттай.

Холбоотой мэдээ

Back to top button