Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Бат-Эрдэнийн хүн гэгддэг Булганы Засаг даргыг АН-ынхан хөөж байгаа нь анхных биш

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт албан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагадаа Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзсэн байна.

Тодруулбал, Д.Пүрэв-Очирыг 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзжээ.

Тэгвэл өмнө нь төрийн албанд ажиллаагүй гэх Д.Пүрэв-Очирын нээлттэй дата мэдээллээс шүүж үзэхэд,

  • /2018-12-24/ - /2022-04-25/ хугацаанд ИНЕГ-т менежер
  • /2022-04-25/ - /2024-11-13/ ИНЕГ-ын Газрын даргын албан тушаалыг хашиж, тус өдрөөс өнөөдрийг болтол Булган аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж буй юм байна.

Харин АТГ-т хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал,

  • Өөрийн орлого: 42.7 сая
  • Гэр бүлийн орлого: 24.2 сая
  • 329 саяар үнэлэгдэх гурван орон сууцтай
  • 203 саяар үнэлэгдэх хоёр автомашинтай
  • 7.5 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын гурван адуутай
  • 20 сая төгрөгөөр үнэлэх газартай
  • 158 сая төгрөгийн үнэт эдлэл
  • Хадгаламж: 5 сая
  • Бэлэн мөнгө: 2.6 сая
  • Нутгийн Ундрага ХХК, Элэг Бүс ХХК-д хувьцаа эзэмшдэг аж.

Д.Пүрэв-Очирын хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Булганы Засаг даргаар томилогдсон. ИНЕГ-т ажиллаж байх үедээ өөрийн компаниараа Булганы тендерийг түүсэн, Засаг болоогүй байхдаа АТГ-т шалгагдаж буй талаарх мэдээлэл тухайн үед ил болж байв. Гэсэн ч Засаг даргын суудалдаа суусан. Ерөнхийдөө одоогийн УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн хүн гэгддэг. Судлаад үзвэл Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан цаг хугацаа Д.Пүрэв-Очирын ИНЕГ-т хэлтсийн даргаар томилогдсонтой огтлолцдог.

ИНЕГ-т ажиллаж байсан түүнийг яагаад "төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж АН-ынхан боссон нь анх удаагийнх биш. Эргэн сануулахад 2024 онд түүнийг томилогдож байхад АН-ын бүлгээс АТГ-д хууль зөрчсөн хэмээн гомдол гаргаж байсан удаатай.

Үндэслэл нь,

ИНЕГ-ын даргын албан тушаалаас бусад албан тушаалыг нь Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарахгүй гэж заасан байгаа учраас Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн Д.Пүрэв-Очирыг Төрийн албанд ажилласан тооцсон албан бичгийг гаргаж өгч, илт давуу байдал олгосон эсэхийг шалгуулахаар хандаж байж. Гэсэн ч уг шаардлага нь амжилт ололгүй, Д.Пүрэв-Очир томилогдчихсон. Улмаар АН жил гаруйн дараа дахин энэ сэдвээр амилав, түүний оронд хэнийг зүтгүүлэх гэж буй нь анхаарал татаж байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ж.Бат-Эрдэнэтэй огтлолцсон цаг хугацаагаар нь авбал хүмүүжил, томилгооны сүлжээ ямар байдлаар явагддаг нь шууд харагдаж байна, улс төрийн ивээл гэдэг зүйл хэтэрчээ

Зочин
Зочин

Энэ хүн чинь аль хэдийн ИНЕГ дээрээ асуудалтай, АТГ шалгаж байсан гэдэг нь үнэн бол төрийн албаны шаардлага хангаагүй байтугай ёс зүй ч алга байна, гэтэл дахиад л хамгаалаад томилдог нь үнэхээр залхмаар

Зочин
Зочин

Булган аймгийн тендерүүдийг авч байсан гэх асуудал нь аль эртнээс яригддаг байсан байтал дахиад томилогдоно гэдэг нь үнэхээр гайхшрал төрүүлж байна, хариуцлага гэж юм алга болчихжээ

Зочин
Зочин

Сахал Бат-Эрдэнийн хүн бол тааруу л хүн бгаа

Зочин
Зочин

Булганы тендерүүдийг өөрийн компанид өгдөг байсан гэх мэдээлэл ил байсан байтал дахиад томилогдоно гэдэг нь улс төр, ах дүүс, танил талын тогтолцоо ямар ширүүн явж байгааг харуулж байна

Зочин
Зочин

АН ямар нэгэн хүнийг суулгах гээд энэ асуудлыг хөөргөж байна уу гэхээсээ илүү, хууль зөрчсөн томилгоог эргэж харах нь зүйтэй, ийм байхад ард түмэн хэнээс нь ч итгэл олж чадахгүй байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэний оронд Булганы АН-ыхан Женкогийн нэг гөлөги йг гаргаж ирвэл бүүр шал дэмий юм болноо, энэ нь дээр !!! Женко хэмээх гарз нохойн гөлөг булан бүрийн цаана л боргож бгаа шүү, аюултай !!!

Зочин
Зочин

Булган аймаг шиг жижиг газар хүртэл ингэж ашиг сонирхлоор томилгоо хийдэг байхад улсын хэмжээний бодлого яаж зөв явах юм бэ, бүгд хоорондоо холбоотой хэдхэн хүний тоглолт болчихож

Зочин
Зочин

Ene hunii hurungu orlogiin medeelel uneheer sonin, 300 sayiin gurvan bair, heden jiliin tsalinaar tegej avah ym bol, ard tumen ingej asuuh n bol zuv sh dee

Зочин
Зочин

Засгийн газар өөрсдөө хууль мөрдөхгүй байхад доод шатныхан яаж хууль баримтална гэж итгэх вэ, энэ томилгоо үнэндээ төрийн нэр хүндийг улам л унагаж байна

Зочин
Зочин

Энэ хүмүүсийн томилгоо хийх арга барил үнэхээр залхмаар, хууль нь байсаар байхад өөрсдийн хүнээ хүчээр суулгадаг тогтолцоо бүр гүнзгийрч байна, ингэж байтал төрийн нэр хүнд яаж өсөх юм бэ

Зочин
Зочин

Purev ochir gj hun n neg l sonin hurungu orlogiin meduulegtei bna daa, turd gurnii ajil hiisen gj heleed bga hernee hedhen jild iim hurungu tsugluulna gj itgeh hund oldohgui, shalgah heregtei l yum haragdaj bn

Зочин
Зочин

Гурван жил ажилласан шаардлага нь ил байхад ингэж дайраад томилчихдог нь үнэхээр дэндүү, хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой байтал зарим нэгэнд нь л давуу байдал өгөгдөөд байгаа нь харагдаад байна

Зочин
Зочин

INEG deer manager bsan gj turin alba dotor toozohgui gej huulid bicheed bhad TAZ n darga bichig gargaj ogood tentseh bolgono gj yu bdag yum, ene bol tsever lobbinu ajillaa hiij bga helber

Зочин
Зочин

Jil jiluidee daramt shahalt, tanil talaar tomilogdson humuusiiin hurungu orlogiin usult unendee sanaa zovomoor bn, ajlaa hiij tsalingaaraa amidardag hun iim hurungu hurgehed hichneen jil hereg boloh bol

Зочин
Зочин

Tomilogdohdoo ATG-d shalgagdaad yavj bsan hun odoo boltol suudalaa changa bariad yavj bn gdg ni unen aimar, iim humuus turd suuhaar yu l boloh boldoo

Зочин
Зочин

Zuvhun hurungu meduulegees n harahad l heterhii tansag amidral ajiglagdaj bna, iim hurungu turd heden jil ajillaad tsugluulna gj oilgohgui bn, ard tumen tsalingaa avah gd hetsuu amidarch bhad

Зочин
Зочин

AN hezee negen hun solij suulgahdaa iim asuudluud gargaad, daraa n ali hediin martdag, gol n ard tumnii itgel l ulam unaj bn, tur gej zuil jinhene hugjuuh l baihaa

Зочин
Зочин

Uls turd ajillad bga hunii undur alban tushaal gj yum taniin talaas tomilogdoj, huuli murduhgui bj bolno gedgiig haruulj bn, ene bol mash buruu joloochlol

Зочин
Зочин

АН-ынхан өөрсдөө ч асуудалтай ч энэ удаад хуулийн заалт үнэхээр зөрчигдсөн байгаа нь ойлгомжтой, хэн нэгнийг унагах биш хууль хүнд үйлчлэх ёстой гэдэг зарчим л хэрэгтэй байна

Зочин
Зочин

Ene tomilgoo bol mash ih asuudaltai, yag ingej huuli zurchij tomilogdson hun daraa n ard tumnii munguur toglohod hen hariutslaga huleeh yum, tur iim bhad ard tumen yaj itgeh ve

Зочин
Зочин

Purev Ochiriin hurungu orlogiin hemjee hezee haanaasa yum be gej asuuhad bolno, turd ajillasan heden jiltei hund iim hurungu tsugluulah ni ergelzeetei, shalgah baiguullaga yaj duugarahgui bga n oilgomjgui bn

Зочин
Зочин

Хууль хүн бүрт адил үйлчлэх ёстой гэж байнга ярьдаг мөртлөө яг хэрэг дээрээ өөрсдийн хүн дээрээ бүхнийг уучилдаг, ийм давхар стандарт байхад ард түмэн үнэхээр итгэлээ алдсан

Зочин
Зочин

Meduulegt n gurvan bair, mashin geed nemerch bna, neg heseg hugtsaand ajillasan hunii hurungu iim hurdan nemegdene gj uls orond talarhah hun bhgui l baih, ene bugd shalgagdah l yostoi

Зочин
Зочин

Төрийн албанд хэдэн жил ажилласан гэдгийг шууд л датаас нь харахад ойлгомжтой, гэхдээ л онцгой давуу эрх олгоод томилдог нь үнэхээр шударга бус санагдаж байна, яаж энэ систем задарч өөрчлөгдөх юм бол

Зочин
Зочин

Tomilgoo bolgond l naiz n, tanil n, darga n gj yavdag ni hund hetsuu sanagdaj bna, uls orniig iim argaar udirdana gj boddog ni unen ayultai, ene humuus uuriin ashigaa l bodoj bn

Зочин
Зочин

АН-ынхан энэ удаад улс төрийн оноо авах гэж байна уу эсвэл үнэхээр хууль сахиулах тал дээр дуугарч байна уу гэдэг нь эргэлзээтэй ч гэлээ асуудал нь бодит юм шиг харагдаж байгаа нь үнэн

Зочин
Зочин

Turiin alba gj zuil hezee neg udur uneheer mergejliin boloh boloo, odoo bol zugeer neg tanil taliin system, hunii ajilsan turshlaga ch hereggui zovhon tungalaigaar yavna, eniig harahaar uneheer uruvdmuur

Зочин
Зочин

Үнэндээ хэдэн жил иймэрхүү хууль зөрчсөн томилгоонууд давтагдсаар ирлээ, хэн ч хариуцлага хүлээдэггүй, одоо бүр иргэд ч гутраад, ямар ч итгэл төрөхөө больсон байна

Зочин
Зочин

Zasgiin gazar ene asuudald duugarahgui dungiireed suugaad bn, huuli zurchij tomilogdson esehiig ni shalgaj bolohgui gej yu bh ve, iim yavdal davtagdaad bhad turiin ner hund ulam unaj bn

АРД
АРД

Ард иргэдийг хохироосон хүн яавч аймгийн дарга хийж болохгүй. Энэ хүнд ухамсар байгаа бол сайн дураараа ажлаа өгөөд, хохироосон иргэдийг хохиролгүй болгох хэрэгтэй. Шүүх дээр очиж тайлбараа өгөхгүй зугтаагаад байгаа нөхөр шүү дээ. Эрхэм троллуудаа наад хулхи гардаа сайн дамжуулж өгөөрэй.

Зочин
Зочин

Муу ажилладаг болоод л намын нь 3 хүн уравсан юум бгаа биз дээ Ариунэрдэнэ даргыг ажиллаж бхад Булган аймаг анх удаа улсаас татваравдаггүй аймаг бсан биз дээ одоо тэгээд ажлаа өгчихөөч

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Албан тушаалаа хэтрүүлэн төрийн албанд ажиллаагүй хүнд тодорхойлолт гаргасан нь цаанаа авилга авч давуу байдал олгосон байх магадлалтай ТАЗ- Цэдэвсүрэнг шалга.

Зочин
Зочин

Ажлаа асуудалгүй сайн хийгээд урагшаа хараад явж байгаа залуу боловсон хүчнийг улс төрийн зорилгоор унагах гээд улайран зүтгэгчдийг Булганы ард түмэн аль хэдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгадаг болсоон. Сонгуульд ялагдчихаад сандал суудал, эрх мэдэлтэйгээ зууралдаад салж чадахгүй байгаа хүмүүс Булган даяар шившиг болж байгаа шүү.

Иргэн
Иргэн

Өмнөх засаг дарга нь ч олигтой ажиллаагүйш дэ аймгаа хөгжлийн индексээр нь сүүлээсээ 2 т оруулж бсан. Энэ залууг Лхагвын тоймоор орход нь харсан яагаад ийм хүмсээр дарга тавиад бдын бол до. Олигтойхон хүнээр тавих боловсон хүчин алгуу. Ямарч хөгжил дэвшилд хүргээгүй атлаа зарим дарганцар хүн нь гавьяат болсон ч бх шиг . Аймгийн дарга хүн оюунлаг чадварлаг менежер бх хэрэгтэй дэ ямар хүмүүстэй барилдаж чадал үзэх биш бөхөөр л яамай дээр нь намчирхаж талцах санаатай дагаа.

Иргэн
Иргэн

Аймаг нь жижиг ч уулын том үйлдвэрээс авдаг татаас нь их учраас л хүмүүс нь дээр дороо орж оволзоод бган бус уу . Олон жил сүүтэй үнээ хөхөөд л бх хөгжил бхгүй . Олж бга орлогоо хог руу хаясан мэт. Ард иргэд нь сонгууль дагаж энэ тэнд саналаа өгөөд ч нэмэр тусыг эс олмой . Толгой нь гэж олгой юм даа. Олигтой нь гадаад гарах нь гарч хот орон бараадах нь бараадсан биздэ. Болжээ.

Зочин
Зочин

АН энэ асуудлыг анхнаасаа ярьж байсан нь үнэн юм бол тухайн үед нь шийдээд төрийн албаны шалгуур барих ёстой байсан, одоо харин хэнээ тавьж өөр хүн шургуулах гээд хөдөлж байгаа нь тодорхой харагдаж байна

Зочин
Зочин

Нээлттэй дата дээр нь ажилласан жилүүд тодорхой харагдаж байхад хуулийн шаардлага хангахгүй гэдгийг яагаад зориуд хараагүй мэт өнгөрөөдөг юм бэ, энэ бол үнэхээр ноцтой зөрчил

Зочин
Зочин

AN odoo l bosj irj shuumjilj bn gehed unemshiltai sanagdahgui bn, gehdee huuli zurchij tomilogdson bol yah argagui shalgagdah yostoi, daraagiin hun ni bas l tanil talaaraa orj magadgui

Холбоотой мэдээ

Back to top button