Улс төрийн мэдээ

"МАН зээл авсан компани бүрийг ялтан болгож байна"

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.04.14/-ийн хуралдаан үргэлжилж байна.

Хөдөө аж ахуйг дэмжих санг ХХК болгож буй талаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир зээл авсан хүн бүрийг ялтан болгон харагдуулж байгаа явдал гаарсаар буйг хатуухан шүүмжлээд авлаа.

Тэрбээр "Хөдөө аж ахуйн дэмжих сан ХХК болж олон нийтийг дэмжих чиглэл рүүгээ явж байна. ХААДС-гийн салбартаа үзүүлсэн үр нөлөө нь маш өндөр. 1991-2008 оны Атарын аяныг зарласнаас хойш үндсэндээ тасалдсан улаан буудайн асуудлыг шийдвэрлэсэн сан юм. Хүнсний ногоо, тариалан, мал аж ахуй эрхлэгчид цаг агаар, эдийн засгийн хүндрэлтэй үед ханддаг ганц сан нь ХААДС байсан.

Хандахаас ч өөр аргагүй. Сангаас зээл аваад үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын хүнсний хангамжид тодорхой хэмжээний нөлөө үзүүлж буй хүн бүрийг ялтан мэтээр харагдуулж болохгүй юм. ХААДС-гаас зээл авсан хүмүүсийн нэрийг зарласан. Зээл авсан хүн бүр ялтан биш. Зохих хугацаанд нь зээлээ төлж буй хүмүүс бий" гэсэн юм.

Тэрбээр дээрх яриагаа Хөгжлийн банкны сонсголтой хийгээд шилэн дансаар олон нийтэд нэрс нь ил болсон ХААДС-гаас зээл авсан иргэдийн жишээтэй холбон тайларлав.

Ингэхдээ "Үүний хамгийн том жишээ бол Хөгжлийн банкны сонсгол. Зээл авсан хүн бүрийг ялтан мэтээр харагдуулсан. МАН засаг барьснаас хойш зээл авсан хүн бүрийг ялтан болгож зарлалаа. ХААДС-гаас зээл авч иргэдийг талх тариатай байлгаж буй нь ял болж хувирах уу. Үүнд учиртай хандмаар байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 14, 2023 12:58

Зөв шүүмжлэл байна.Ж:нь ХБ зээл аваад зориул�##�тын дагуу барилгаа бариад бас зээлээ төлчихсөн хүнийг Таны авсан зээл зорилгоо биелүүлээгүй байна гэж загнаж байх юм.Зорилго нь ТӨР ЗАСАГ өөрсдөө даг�##�дах барилга байгууламжаа бариагүй авсан тоног төхөөрөмж нь хадг�##��##�таас болж ашиглах боломжгүй болчихсоноос болсон байх жишээний төрийн бурууг бизнес эрхлэгчиддээ тохох гэсэн явуургүй аргаар мухарлаж байхыг харлаа.

Ardhvv
Ardhvv
4 сар 15, 2023 04:34

za ta nar anh zeel avahdaa hudalaa helj huurch mehleed l zeel avsan bizdee ihenh ni zeelee tuluugvi baigaa shv tulsun neg ni tomrood hereggvi

Зочин
Зочин
4 сар 15, 2023 10:08

Энэ хүмүүс зээл авсан л бол буцааж төлөх ёстойгоо хэзээ ойлгох юм бэ санаатай хийсэн гэмт хэрэг гэж үзэх үндэслэл бна

Иргэн
Иргэн
4 сар 16, 2023 13:27

Зээл авсан л бол цаг хугацаанд нь төлөх л ёстоышдээ, төлөхгүй өчнөөн удчихаад засаг төрөө муулаад сууж байдаг, өөрийн буруугаа ойлгосон шинж бүр баыхгүй ингээд ярьж байдаг арай юмаа

Зочин
Зочин
4 сар 16, 2023 14:17

Гэхдээ нөгөө т�##�аас ямар компани зээл авдаг юм бэ гэдгийг ард түмэн нүдээрээ үзэж байна. Дандаа хамаар�##� бүхий этгээдүүд. Нэг үгэндээ мотор сайтай компаниуд. Тийм байгаа биз дээ? Тэдний багагүй хувь нь олигархуудын эрх танхил үрс байна. Хэлээ хазаад л сонсгол дээр эрхлээд байн�##�ээ. Жирийн нэг компани орж ирээд барьцаа хөрөнгө ч үгүй, нөхцөл нь хүрэхгүй сууж байв�##� банкныхан элгээ хөштөл хөхөрч шоолох байх даа. Гэтэл олигархууд, хамаар�##� бүхий этгээдүүдийн хүүхдүүд болохоор эрхлэж байгаад зээл авчдын байна. Буян Жагааг чинь одоо яасан гэх юм бэ? Эрхлээд байгаа биз дээ? Би уг нь түүнийг нас биед хүрсэн хүн гэж бодож байсан. Зарим нь бүр ирээдүйд олох орлогоо хүртэл барьца�##�сан байн�##�ээшдээ. Арай л уу? Хэдэн жилийн дараа би баян болно. Надад 10 тэрбумыг өгчих гэж хэлбэл банкныхан шууд сэтгэц мэдрэлийн эмнэлэг рүү оч гэх байх. Тэгвэл яг ийм байдлаар хэдэн зуун тэрбум төгрөгний зээл авцан байна цаана чинь. Оюутан байхдаа би И.Цэрэнжамцын нэг хошин өгүүллэгийг уншаад яг үнэндээ ойлгоогүй. Гэтэл тэр өгүүллэг одоо л ойлгогдож байна. 15 жилийн дараа ойлгодог байшдээ. Тэр өгүүллэгт "хэнд хандах нь сонин биш хэн хандаж байгаа нь чух�##� юм байна" гэж гардаг санагдана.

Зочин
Зочин
4 сар 16, 2023 14:22

Энэ сайтын админ злуу нь "al" гэдэг үгнээс гэмтсэн шиг байна. Нэг бол хүүхнүүдтэй арай л задгай зугаацаад түүнээсээ болж бэртсэн юм болов уу? Ха ха. Гайхаад байна. "AL" гэдэг чинь доромж үг огт биш шүү дээ. Тэгсэн мөртөө шаа гэж бичиж болоод байна. Ха ха. AL гэдэг чинь зүгээр л эмэгтэй гадна бэлэг эрхтэн шүү дээ, з�##�уу минь. Битгий ай. Gogo "охид" гэдэг үгнээс ухаан �##�дчихдаг. Бас л админ нь охидоос гэмтсэн бололтой. Золигийн ч юм аа даа.

Шудрага бай
Шудрага бай
4 сар 17, 2023 10:48

Та нар тэгээд шудрага бусаараа, улс орныг хохироогоод яв л даа. Зам чинь олдохгүй байлгүй хуцах гэж..

Холбоотой мэдээ

Back to top button