Улс төрийн мэдээЭдийн засгийн мэдээ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" энэ онд төмрийн баяжмалаа 1.7 саяд хүргэнэ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг тойрсон асуудлыг хэлэлцэж байгаа юм.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" орон нутагтаа татвар төлдөг ч уг татвар нь "Кью Эс Си"-гийн үед тавьсан өрөөс суутгагддаг ажээ. Тодруулбал, "Кью Эс Си" нийт 123 тэрбум төгрөгийн татварын өртэй байгаа аж.

Энэ талаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав "Бид орон нутагт татвараа төлөхөөр шууд өмнөх жилийн өр рүү суутгагддаг асуудал бий. Тиймээс Сангийн сайдтайгаа ярилцаад цаашид нэмж төсвөө бүрдүүлэхэд анхаарахгүй бол улаан гэрэл ассан нөхцөл байдалтай байгаа" хэмээв.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" нь 2014 онд 51.9 мянган тонн ган боловсруулж, 532.8 мянган тонн хүдрийн баяжмал гаргадаг байсан аж. Концессын гэрээ шилжсэнээс хойш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурчээ.

Тухайлбал,

  • 2015 онд 29.4
  • 2016 онд 15.5
  • 2017 онд 31.6
  • 2018 онд 26.1
  • 2019 онд 13.3
  • 2020 онд 9.4 мянган тонн болж ган бүтээгдэхүүн буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Төрд ирснээс хойш 2023 оны төлөвлөгөөгөөр ган бүтээгдэхүүнээ 33 мянга, төмрийн баяжмалаа 1.7 сая тоннд хүргэхээр төсвөө баталжээ.

Эхний ээлжид нойтон баяжмал болон металл боловсруулах, мөн үйлдвэрийн өргөтгөлийг барих ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button