СПОРТ
Чөлөөт бөх: О.Сүлдхүү 22 насандаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв

Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэй төрөл хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.
Тус тэмцээний 74 кг-ын жинд эх орноо төлөөлөн барилдсан насанд хүрэгчдийн хоёр удаагийн улсын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Олонбаярын Сүлдхүү дөнгөж сая хүрэл медаль хүртлээ.
22 настай түүний хувьд тивийнхээ шилдгүүдтэй учраа таарч бахархам амжилтыг ийн үзүүлэв. Тодруулбал, хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жил Улаанбаатарт 79 кг-ын жинд Азийн аварга болж байсан БНСУ-ын Гон Бён Минтэй хүч үзэж 6:0-ийн харьцаагаар буулгаж авлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн байна ирэх жил аварга болоорой гэж ерөөе!!!!