СПОРТ
Азийн АШТ: Манай тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотод энэ сарын 9-14-ний хооронд болж өнгөрсөн.
Уг тэмцээнээс манай улс нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, амжилттай оролцлоо.
Харин багийн дүнгээр эрэгтэй тамирчид нийт 120 оноогоор дөрөвдүгээрт, эмэгтэй тамирчид 117 оноогоор зургадугаар байрт орсон байна.
Азийн АШТ-ий медальтнууд:
- Мөнхтөрийн Лхагвагэрэл 125 килограммын жинд алтан медаль
- Төмөр-Очирын Тулга 65 килограммын жинд мөнгөн медаль
- Пүрэвдоржийн Орхон 62 килограммын жинд мөнгөн медаль
- Чинболын Отгонтуяа 55 килограммын жинд мөнгөн медаль
- Түмэнбилэгийн Түвшинтулга 61 килограммын жинд хүрэл медаль
- Олонбаярын Сүлдхүү 74 килограммын жинд хүрэл медаль
- Ганбаатарын Ганхуяг 92 килограммын жинд хүрэл медаль
- Бат-Очирын Болортуяа 53 килограммын жинд хүрэл медаль
- Энх-Амарын Даваанасан 72 килограммын жинд хүрэл медалийн эзэн болжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тамирчидаа баяр хүргэе!
Мундаг байна уоам их амжилт хүсье. Уурлаж энэ тэр болоод байгаа хүмүүс 1 өдрийн бэлтгэлийн ая даахгүй байж өргөс шиг зангаа хаячихаарай.
Дасг�##�жжулагч багш нар тамирёинд Баяр хүргэе