Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Нягтлах сурвалжилга: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC-ийн салбар нээхгүй, мод сүйтгэхгүй

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Таванбогд фүүдс” ХХК-иас “KFC Land” төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь маргаан дагуулаад байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн очиж, “Ногоон байгууламж сүйтгэх нь, зураг төслөө батлуулаагүй байж ажлаа эхэлсэн” гэх мэдэгдлийг хийгээд буй юм.

Харин “Таванбогд фүүдс” болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулын зүгээс энэ мэдээллийг үгүйсгэж, ямар ч ногоон байгууламж сүйтгээгүй, тавдугаар сарын 20 гэхэд ашиглалтад орно хэмээсэн.

Иймд мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд юу болоод байгаа талаар сурвалжиллаа.

Тохижилтгүй, шороон хэсгийг "Таванбогд фүүдс" хашаалжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2015 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 25-р тогтоолоор ОНӨТҮГ статустай болж, дүрмээ шинэчлэн баталснаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Яг одоогийн байдлаар цэцэрлэгт хүрээлэнгийн олон нийт цагийг өнгөрөөдөг үндсэн хэсэгт өөрчлөлт ороогүй байна. Хоол үйлчилгээний газрууд, багачуудад тоглоомон машин түрээслэн унуулдаг хүмүүс гээд хувийн ААН-үүд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Олон нийт ч бүтээн байгуулалт хийгдсэн, зам талбай засагдсан урьдын хэсгүүдээр гэр бүлийн хамт чөлөөт цагаа өнгөрүүлж байхтай таарлаа.

Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ирээдүйд ногоон байгууламж болох учиртай олон тооны мод тариалсан, сул шороо бүхий том талбайн урд хэсэгт “KFC Land” гэсэн хаягтай хашаа хашаалжээ. Энд л маргаан дагуулаад буй бүтээн байгуулалт хийгдэх юм байна.

Ням гарагийн өдөр ирэхэд барилгын ажил үргэлжилж байлаа.

Хашааг тойрсон их хэмжээний шороон талбайд дандаа зулзаган мод тариалсан байна.

Эндээс анхаарал татах, тодруулах өнцгүүд үүсэж буй нь:

  • Энэ хашаалсан хэсэгт мод тарьсан байсан уу. Ногоон байгууламжийг устгаж, оронд нь бүтээн байгуулалтаа хийж байгаа юу?
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн мэдээлсэнчлэн “Таванбогд фүүдс” ХХК нь зураг төслөө батлуулалгүй ажлаа эхэлсэн үү? зэрэг юм.

2018 оноос эхлэн эл бүтээн байгуулалтыг судалж эхэлжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 973 га талбайг хамардаг. Харин 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө 2014 онд батлагдсан байна. Энэ хэсгийн 1.1 га-г нь “Таванбогд фүүдс” тохижуулахаар төлөвлөөд буй аж.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулын мэдээлж буйгаар, нийгмийн хариуцлага, хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалт, тохижилт хийх саналуудыг нээлттэй хүлээн авдаг, энэ явж ирсэн зарчмаар “Таванбогд фүүдс” ХХК-ийн төслийг хүлээн авсан гэх.

Энэ яриа хэлэлцээ 2018 оноос хойш өрнөсөн бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломж нь саяхан бүрдсэн гэдэг. Иймд яриа хэлэлцээ ажил хэрэг болох замдаа орсон бөгөөд бүтээн байгуулалт хийгдсэний дараа Нийслэлийн өмчид хүлээлгэнэ, KFC-ийн салбар нээсэн хэрэг биш хэмээн тайлбарлаж буй.

Ү.Оюунзул “Ямар ч ногоон байгууламж сүйтгээгүй. Энд мөн хоол үйлдвэрлэл явуулахгүй, барилга барихгүй гэсэн журам хэвээр мөрдөгдөнө. Холбогдох бүх дүрэм журмыг баримтлах бөгөөд тавдугаар сарын 20-ны өдөр бүрэн дууссаны дараа Нийслэлийн өмчид хүлээн авна. Улмаар арчилгаа, хамгаалалтыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ бүрэн хариуцаж эхэлнэ” гэлээ.

Улстөрчид эсэргүүцэж байна

Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн тухайд 2015 оноос өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн ажлыг эхнээс нь гардан хийсэн, өдгөө Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүний болон УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувьд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй хэмээж буй.

Энэ үүднээс Б.Саранчимэг гишүүн:

  • Цэцэрлэгт хүрээлэнгийн 85 хувь нь ногоон байгууламж байх ёстой
  • Усны ундарга бүхий газарт бүтээн байгуулалт хийж болохгүй гэсэн өнцгүүдийг дэвшүүлж байгаа юм.

Түүнчлэн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ түүний хамт өнгөрсөн баасан гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр ажилласан бөгөөд ижил байр суурь илэрхийлжээ.

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ч “Нэг компанид давуу байдал олгож, нийтийн эзэмшил газрыг зах болгож болохгүй. “Таванбогд” энэ ажлаа зогсоо” хэмээн жиргэсэн байна.

Өөрөөр хэлбэл, улстөрчид эсэргүүцсэн байр сууриа ил тод илэрхийлээд эхэлжээ.

Тэдний дэвшүүлж буй өнцгөөс үүдээд дахин:

  • “Таванбогд фүүдс”-ийн төсөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 85 хувь нь ногоон байгууламж байх ёстой гэсэн журмыг зөрчиж байгаа юу
  • Мөн журамд заасан байдагчлан хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэхийг хориглосон агуулгыг зөрчих үү
  • Усны ундарга бүхий хэсэгт бүтээн байгуулалт хийх үү гэдгийг тодруулах шаардлага үүсээд байгаа юм.

Ү.Оюунзул: 40 модыг шилжүүлж суулгана, бусдыг хөндөхгүй. Зураг төсөл батлагдсан

Эдгээр асуудлуудын хүрээнд "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулаас тодрууллаа.

-Юун түрүүнд ногоон байгууламж, тарьсан байгаа моддыг устгасан гэх өнцөг анхаарал татаж байна?

-Энэ 1.1 га нь ҮЦХ-ийн батлагдсан Ерөнхий төлөвлөгөөний дагуу тохижилтын даалгавартай газар. Тиймээс тохижилт хийгдэхэд хууль, дүрэм зөрчихгүй бөгөөд хамтын ажиллагааны гэрээ болон зураг төсөл дээр харилцан зөвшилцөхөд болно гэсэн үг. Цогц байдлаар мод, цэцэг, зүлэг бүхий ногоон байгууламж хийгдсэн газар биш. 40 модыг ҮЦХ-ийн мэргэжлийн инженерүүдийн баг шилжүүлэн суулгаж, үлдсэн модыг нь хөдөлгөхгүй тохижилтоо хийж байна. Нэг ёсондоо хөрөнгө оруулалт нь шийдэгдвэл тохижилт хийх хүлээлттэй байсан байршлуудын нэг гэж ойлгож болно.

-Б.Саранчимэг гишүүн хувьд урьд нь тооцож бүтээн байгуулсан зам талбайг ч сүйдэлсэн хэмээн ярьсан байна?

-Тухайн байршилд хийгдсэн зам, талбай, бүтээн байгуулалт байгаагүй ээ. Тохижилтын даалгаварын дагуу ҮЦХ-ийн Хөгжил төлөвлөлтийн алба, Ерөнхий архитектур, Ерөнхий инженертэй зөвшилцөөд зураг төслөө гаргасан. Манай Ерөнхий төлөвлөлтийн дагуу нийт газар нутгийн 85 хувьд нь ногоон байгууламж, 15 хувьд нь тохижилт хийх даалгавартай. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдсэн тохижилтуудын адил ойлголт юм.

-Тэгэхээр зураг төсөл нь батлагдсан байсан гэсэн үг үү?

-Тийм.

-Ийм ижил хөрөнгө оруулалтын шугамаар хийгдсэн тохижилтууд өөр юу байдаг вэ?

-Дотоодын хөрөнгө оруулалтаар 2010 онд ЦЕГ-ын “Цагдаа талбай”, 2014 онд “Шри Чинмойн талбай”, 2016 он ХХЕГ-аас “Сүлдэт багана талбай”, 2017 онд “JCI талбай”, 2018 он МХБХ-ны “Дайчин чанар, тэсвэрийн талбай” байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалтаар 2017 онд Сөүл хотын захиргаа “Сөүлийн талбай”, 2017 он БНХАУ-ын “Миний ботаник гарден” хийгдсэн зэргийг дурдаж болно.
Ерөнхий төлөвлөлтийн дагуу дахиад бидэнд тохижилт хийх даалгавартай газрууд бий.

-"Таванбогд фүүдс"-тэй энэ асуудлаар хэзээнээс яриа хэлэлцээ хийж эхэлсэн юм бэ?

-Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр тухайн компани 2018 онд анх хандсан. Шаардлагатай төсвөө бэлдээд, ҮЦХ-тэй зөвшилцөж зургаа эцэслээд, гэрээгээ албажуулаад эхэлсэн цаг хугацаа нь одоо таарч байна.

-"KFC Land" гэсэн нэр шүүмжлэл дагуулж байна. Үндэсний төв цэцэрлэгт хүрээлэндээ гадаадын франчайз нэрийг лого болгох нь гэж. Энэ нэрийг өөрчлөх боломжтой юу?

-Энэхүү төслийн нэршил олон нийтэд буруу ойлгогдохоор байж магадгүй. Бусдаар бол анхнаасаа манай талаас барилга барихгүй, хөшөө босгохгүй, худалдаа үйлчилгээ хийхгүй, жил бүр арчилгаагаа танай, манай хамтраад хийгээд явна, ногоон байгууламж хийнэ, иргэдэд шаардлагатай орчин бүрдүүлнэ гэж тохирсон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа төсөл. Тавдугаар сарын 20-нд ажил нь дуусаад ҮЦХ-д хүлээлгэн өгч нийслэлийн өмчид бүртгэж авна.

Энэ тал дээр бид саналаа боловсруулж хэлэх болно. Магадгүй яагаад ҮЦХ дээр гэж хүмүүс асуугаад байгаа. Бид жилд дунджаар давхардсан тоогоор дулааны улиралд өдөр 10-15 мянган хүн, хүйтний улиралд 5-9 мянган хүн хүлээж авч байна. Ногоон орчноос гадна, тохижилт, тоглоомын талбай хэрэгтэй байна. Дээр нь тэр их хөрөнгийг бид хамгаална, хариуцна, арчилна. Эзэнгүй орхиж, элэгдэлд оруулахгүй байх тал дээр анхаарч ажиллана. Өнөөдөр дан төсвийн мөнгийг хүлээвэл юу ч хийж бүтээж чадахгүй, тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэл чухал байна.

"Таванбогд трейд": Шаардлагатай бол олон нийтээс нэрийн санал авна, болохгүй бол төслөө зогсоож ч болно

Нөгөө талаас "Таванбогд трейд" ХХК-ийн Маркетингийн газрын захирал Ж.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ KFC салбараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээж буй хэрэг мөн үү?

-Үгүй, салбар нээх тухай нэг ч үг, үсэг, санаа төсөлд байхгүй.

-Тэгвэл мод суулгасан байсан хэсгийг хашаалж, сүйтгэсэн гэж ойлгож байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Энд нэг ч ширхэг мод, бутыг бид сүйтгээгүй. 10 төрлийн 344 мод тарина, 362 м.кв талбайг шар хуайс модоор хашаалж байгаа. Нэмээд 4,720 м.кв талбайг усалгааны иж бүрэн автомат системээр зүлэгжүүлж, цэцэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл бүрэн усалгаатай, тойроод явдаг биш, дээр нь суугаад, хэвтээд тухалж болох, олон улсын стандартад нийцсэн эрүүл, аюулгүй ногоон байгууламжийг бид нийслэлчүүддээ хүлээлгэж өгнө.

-Яагаад заавал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэж?

-KFC брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд “Дутуугаа дүүргэ’’ компанит ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд ‘’Та нийгмийнхээ ямар дутуу хэсгийг дүүргэмээр байна’’ гэсэн судалгааг олон нийтээс авсан. Энэ судалгааны давхацсан хариулт нь ҮЦХ-д тоглоомын талбай байгуулахыг хүссэн байдаг.

Учир нь тэнд дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламж гэхэд хэцүү шороотой талбай, төлбөртэй дугуй, хэдэн ТҮЦ, цөөхөн хэдхэн төлбөртэй, төлбөргүй тоглоом л байдаг. Бяцхан хүүхдээ салхилуулж тоглуулж байгаа ээж нарт тухтай суух сандал, нар, борооноос нөмөрлөх саравч байдаггүй. Ер нь хүрээлэнг тойрч алхахад хэдэн хөшөө л нэмэгдсэн байдаг гэж нийслэлийнхэн маань мэдэх биз ээ.

Энэ бүхнээс үндэслээд бид хүүхэд, залуустаа зориулаад жилийн дөрвөн улиралд ашиглаж болох, үнэ төлбөргүй ногоон, аюулгүй орчинг байгуулахаар зорьж байна.
KFC брэнд ‘’Дутуугаа дүүргэ’’ аяны хүрээнд замын нүх дүүргэж, цагаан давааны эцсийн буудалд хүүхдийн иж бүрэн тоглоомын талбай тохижуулж өгч, шаардлагатай газарт эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлаж, "Зүрх мартахгүй’’ төсөлд есөн хүүхдийн мэс заслын төлбөр өгсөн. Энэ өвөл бид Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт автобусны дулаан зогсоол барьж өгсөн гээд олон жишээг дурдаж болно.

-Зураг төслөө батлуулалгүй ажлыг эхлүүлсэн гэж үнэн үү?

-Бид 2018 оноос энэ төслөө өмнөх удирдлагуудад танилцуулж байсан. Даанч цар тахал болон төслийн санхүүжилттэй холбоотойгоор хэрэгжих хугацаа хойшилсон.
Зураг төсөл 2022 оны тавдугаар сард бүрэн дуусаж, ҮЦХ -д хүлээлгэн өгч баталгаажуулсан. Харин 2022 оны арваннэгдүгээр сард хамтын ажиллагааны гэрээгээ байгуулсан. Барилгын ажил 2023 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Цаашид ҮЦХ арчилгаа, тордолтоо хийнэ, засвар үйлчилгээ, шинэчлэлийг "Таванбогд Фүүдс"буюу KFC хариуцна.

-Нэгэнт хийгдсэн байсан зам талбайг сүйтгэсэн гэсэн шүү дээ?

-Яг энэ газарт бол ашиглалтгүй, олон жил болсон хэдхэн шонгийн мод байсан. Түүнээс ямар ч зам талбайг эвдэлж сүйтгээгүй. Шаардлагатай бол өмнө ямар байсан зургийг бид үзүүлж болно.

-“KFC land” гэсэн нэрийг өөрчлөх боломжтой юу. Төв цэцэрлэгт хүрээлэндээ гадаадын франчайзын лого, нэрийг ашиглах нь зохимжгүй гэж үзэх хэсэг байгаа?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 973 га талбайтай. Үүний мянга хуваасны нэг буюу 1.1 га талбайд бүх насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд аюулгүй амарч зугаалах орчин бий болгох төслийн нэр маань л "Аз жаргалын хотхон" буюу "KFC land". Түүнээс цэцэрлэгт хүрээлэнгийн нэрийг өөрчлөх тухай биш. Магадгүй, ҮЦХ-ийн 1,000-ны нэг болсон энэ газарт ард иргэдээсээ илүү гоё нэрийн санал авч болно.

Эцэст нь хэлэхэд, KFC брэндийн зүгээс олон нийтээс авсан судалгаан дээрээ үндэслээд, хүүхэд багачуудад дутуу байгаа тэр л хэсгийг дүүргэх гэж, нийгмийн хариуцлагын хүрээндээ эл бяцхан бүтээн байгуулалтыг хийхээр зорьсон юм. Ийм эсэргүүцэл ирнэ гэж огт санаагүй. Гэхдээ үнэхээр нийслэлийн иргэдийн эрх ашигт нийцэхгүй байгаа бол төслөө зогсоогоод, 1.1 га талбайгаа анх байснаар нь хүлээлгэн өгнө.

Тэмдэглэл:

"KFC Land" нэрээсээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гадаадын франчайзийн лого ашиглаж, томоохон групп компани ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бүхий салбар-төслөө эхлүүлэх нь гэдэг ойлголт түгээд байсан.

Харин төслийн санаачлагчийн зүгээс энэ нэрийг өөрчлөхөд асуудалгүй гэдгээ ийн илэрхийлж байна.

Түүнчлэн, төслийг эсэргүүцэж байсан өнцгүүдийг нягтлан тодруулахад:

  • Ногоон байгууламж сүйтгээгүй, өмнө нь баригдсан зам, талбайг нураагаагүй
  • Зураг төсөл 2022 оны сүүлээр гэхэд батлагдсан
  • Тохижуулалт хийх даалгавартай (ногоон байгууламж байх ёстой 85 хувиас гадна) 183 га талбайн 1.1 га-г нь хамарч буй
  • Журмын дагуу энд барилга барихгүй, хоол үйлдвэрлэл явуулахгүй, KFC салбараа нээхгүй, зөвхөн тохижуулалт хийнэ
  • Нэр нь л "KFC Land" болохоос өөрчилж болно гэсэн санаануудыг хэлж байгааг дээр дурдлаа.

Түүнчлэн том зургаар нь харахад, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд яг ийм хөрөнгө оруулалтын шугамаар өмнө нь ч бүтээн байгуулалт хийгдэж иржээ. Харин энэ удаа "Таванбогд" групп оролцоно, "KFC Land" нэрийн цэцэрлэг тохижуулна гэсэн нь л анхаарал татах, асуудал үүсгэх өнцөг болсон мэт харагдаж байна.

Газар дээр нь очин сурвалжилж, холбогдох мэдээ мэдээллүүдийг тулган нягтлахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй процесс ийм байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
67 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ДД манан
ДД манан
4 сар 17, 2023 08:38

Agua park geed yu barj baigaa bilee.
Er n MANAN giin on jiluudiin gazriin luivariin songodog jishee.

Болороо
Болороо
4 сар 17, 2023 09:35

Сонгуулийн бодлогын хоол болчихлоо. Ийм сайхан төслийг яаж байгаан бээ.

Зочин
Зочин
4 сар 17, 2023 11:04

Богд уулаа ухуулаад дуусч байгаан байж сүржигнэх юм, ямар тэнд чинь битүү цемент цутгах гэж байгаа юу, бусад шиг өндөр байшин барих гээ юу. Ер нь с�##�бараа нээсэн ч очерлоод л идэцгээх юм байж. Цэцэрлэгт хүрээлэнд ер нь идчихээр олигтой хоол байдаг юм уу? бөөн хиншүү хярав болсон шорлог, тэнгэрт хадсан үнэтэй... Хар шороон дээр өнхөрмөөр байдаг юм уу хаашаа юм. 1,1хэн га гэж байна тэгэж ярих юм бол.

Зочин
Зочин
4 сар 17, 2023 11:23

хоосон шороо байснаас хүүхдийн тоглоомы т�##�бай болвол зүгээр л дээ, юун ч хэрэглэдэггүй шороо л байдаг биз дээ тэр хэсэг нь

Зочин
Зочин
4 сар 17, 2023 11:36

Кфс хогийн хоолоо одоо болиоо, гадаадын нар үзээгүй зомби тахиаг гэнэтэгийн өөрчлөлтөй тосоор шараад монголын ирээлүй болсон хүүхдүүдийг хордуулж байхаа болиоо

Зочин
Зочин
4 сар 17, 2023 11:46

Шоучин Саранчимэг өөрөө юу хийж бүтээсэн хүн бэ? Топ газрын наймаачны эгч, хамсаатан нь биз дээ?

Зочин
Зочин
4 сар 17, 2023 12:03

Hiisen negnee shuuj bulshilna, hiihgui bol hiisengui gene. Tiim surhii yum bol uursduu hiichihgui, chadahgui biz dee ys yuman deeree.

Зочин
Зочин
4 сар 17, 2023 12:27

Зураг төслийг харахаар ногоон байгууламж 85:15 харьцаа �##�дагдснаас иргэдийн хүсээд байгаа зүйл нь хэрэгжихгүйд бухимд�##�тай байгаам бишүү.

Иргжн
Иргжн
4 сар 17, 2023 15:42

Тийм байлгүй дээ

Зочин
Зочин
4 сар 17, 2023 15:42

Хоноссон тосонд шарсан хуушуур. утаатай шорлог идэж байхаар �##�бан ёсний зөвшөөрөлтөй юм идэх нь зөв гэж бодож бна.

хүүхэн
хүүхэн
4 сар 20, 2023 10:56
Reply to  Зочин

KFC БОЛ ХОР ХОР ХОР ИДВЭЛ ХОРДОЖ ҮХНЭ

ААгий
ААгий
4 сар 17, 2023 17:53

Саранчимэг мартагдсан байж байгаад сонгууль үеэр гарч ирж өөрийгөө сануулж байгаан болуу ... Зүгээр л хийж бүтээх гэсэн нэгнээ юм хийлгэчихээч дээ

Боогий
Боогий
4 сар 17, 2023 17:55

за за тйим байлгүй дээ, юу л гэж ҮЦХ ийн нэрийг KFC ланд гэж өөрчилөхөв дээ, манайхан сайхан шуурна шүү

Зочин
Зочин
4 сар 17, 2023 17:55

Саранчимэг гишүүн гэнэ үү? Анх удаа харж байдаг наасан ххха.

Боогий
Боогий
4 сар 17, 2023 17:57

Өө, ҮЦХ-г тэр чигт нв б?тоно болгох гээд байнаа гээд шуураад байсан чинь хүүхдэд хэрэгтэй гоё тоглоомтой ногоон байгууламж барих юм бна ш дээ, энэ хооронд чинь би итгээд юу болов

Зочин
Зочин
4 сар 17, 2023 17:58

KFC үндэсний цэцэрлэгт хүрээлэнд с�##�бараа нээхгүй гэсэн шүүдээ. Сонгууль дөхөөд ирэхээр ичээнээсээ гарч ирээд байгаамуу? Хуц�##�гүй тэр нүүрснийхээ учрыг олооч.

Боогий
Боогий
4 сар 17, 2023 17:59

За ер нь цэцэрлэгт хүрээлэнгийн гадна ТҮЦ-нэээс ариун цэврийн шаардлага хангахгүй, заваан хоол авч идэж байснаас тэндээс бат�##�гаат хоол идсэн нь дээр ш дээ. KFC нээгдэх нь гээд баярлаад байсан. Тэнд нээгдэхгүй байсан юм уу,CU, GS25 ч гэсэн нээгдээсэй билээ.

Demjigch
Demjigch
4 сар 17, 2023 17:59

Huuyee kfc 2.5 ter bumaar tohijuulaad uguy gej bjd eserguutseed baigaa garuud yu ve hahahaha. Shoroondoo holildood bjihdaa taarsan ym be

ундрал
ундрал
4 сар 17, 2023 18:00

хүрээлэнгээр л дүүрэн хөшөө, дурсг�##� байдаг биз дээ, энэ яг яачихаад байгаан "Таванбогд" групп оролцоно, "KFC Land" нэрийн цэцэрлэг тохижуулна гэсэн нь л анхаар�##� татах, асууд�##� үүсгэх өнцөг болсон мэт харагдаж байна.

ГАЛ ГАЛ
ГАЛ ГАЛ
4 сар 17, 2023 18:01

Хүмүүс атаархуу шүү, нэг нь гайгүй юм хийх гэхээр л бөөн юм болно, үнэн эсэхийг мэдэхгүй байж муулаад шуураад ороод ирнэ.

Zochin
Zochin
4 сар 17, 2023 18:01

Угаасаа одоо байгаа газарт нь ногоон байгууламж гэх юм байхгүй шдэ. Төр нь хийж чадахгүй юмыг хувийн хэвшил үнэгүй хийгээд өгье л гэж байгаа юм байна шдэ.тэнд с�##�бараа нээхгүй л гэсэн байна. Ийм том брэндийн нэрээр худлаа хэлж өөр юм барина гэж яасан ч байх боломжгүй биз дэ? Зүгээр тэвчээртэй хүлээгээд гоё тохижилттой жинхэнэ цогц ногоон байгууламжтай болцгооё тэгэх үү!

nara
nara
4 сар 17, 2023 18:01

Ene kFC gej hetsuu shuu, hun buhen iddeg hernee hun buhen tas#an idehed belen bdag brand, bugd muulna

Зочин
Зочин
4 сар 17, 2023 18:02

Улс төрчид одоо болиочээ. Юу ч хийж чадахгүй байж хийе гэсэн хүмүүсийг харлуулаад. KFC амаа олохгүй иддэг байж. Нэг мэдээг нь харлуулаад явчих юмаа

Зочин
Зочин
4 сар 17, 2023 18:03

huviin hevshluud tever ooriihoo horongo oruulaltaar yum hiigeed ogoyo gej bhad havchij booh yumaa , udahgui tgd buteen baiguulsan yum ch bhgui oorsdoo gazaraa zaraad huvaagaad ideh blgui

Зочин
Зочин
4 сар 17, 2023 18:04

Yg zov shuu . Kfc demjij bn

Зочин 1
Зочин 1
4 сар 17, 2023 18:04

Kfc hamt olond amjilt husey

Bold
Bold
4 сар 17, 2023 18:04

Iim ymiig uls turjuulj bdg balai avgai Saranchimeg

Билгээ
Билгээ
4 сар 17, 2023 18:04

Хийж бүтээж байгаа хүмүүсийн ажлыг нь хийлгээчээ.

Khuslen
Khuslen
4 сар 17, 2023 18:05

10n jilinhee oin hureend hij bgaa ashgiin bus iim goy tusliig uls turjuulmeergu bnaa, ene medleg medeelelgu trolluud bur arai shuu

Зочин a
Зочин a
4 сар 17, 2023 18:05

Goy buteen baigulalt hj bga kfcgiihende bayrlalaa

Bayarbat
Bayarbat
4 сар 17, 2023 18:05

Unegui hiigeed ugiy geed bhd ugui geed bdg yatsn munhag ard tumen be

Зочин a
Зочин a
4 сар 17, 2023 18:05

Tentsverte medeelel bidend dutaj bn. Salbar barihgu bhd l hudlaa seveh ym ene humus

uyanga
uyanga
4 сар 17, 2023 18:06

Dotorni salbar neehgui ged bhd l tenegteed bh yumaa ene uvchtei humuus

uyanga
uyanga
4 сар 17, 2023 18:06

Kfc metiin tom companydaar uls tur hiideg uruvdultei ch uls turchid boldoo

Anu
Anu
4 сар 17, 2023 18:06

Goy buteen baigulalt hj bga hamt olon amjilt husey. Ger buleeere ochih blnoo

Oyu
Oyu
4 сар 17, 2023 18:06

Zugeer l hiilgechihed yadag bn aa. Ugaasaa tur hiine gedeg ulgeriin dalai.

buthgu garuud holuur
buthgu garuud holuur
4 сар 17, 2023 18:06

huuyee ene surug comment bichsn garudig oilgodguee. Unegui goy nogon tugulte baigulamj barij uguud ulsad zuger hulelgej ugii gd bhd yugine eserguutsed bdg bnaa

Dolgorsuren
Dolgorsuren
4 сар 17, 2023 18:07

Kfc-g shuumjled bga humusig oilgohgu ym . Goy hoolto, goy ajlud hiidg

Chinzo
Chinzo
4 сар 17, 2023 18:07

Chaavas#a gemeer tohijuulsna Saraa avgai ih ymnd bodho bolino uu

Orgil
Orgil
4 сар 17, 2023 18:08

Ulaan shoroogooroo ergesen gazar. Yaj iij bgad hiigeerei.

Chinkhuslen
Chinkhuslen
4 сар 17, 2023 18:08

Mongold yurn hugjiy hiiy buteey geheer dandaa hoisno tatna zayagui ard tumentei uls boldo chavs

Зочин
Зочин
4 сар 17, 2023 18:09

Songuuli bolkood zamiin sadaanuud garaad ireh shiw ahah!!!

Зочин
Зочин
4 сар 17, 2023 18:10

Saraa ch geh shg uls#aa yuuuu hiisen gej odoo genet garch ireed bga hulgaaich ve ter uls turch awgai

хэн ч биш
хэн ч биш
4 сар 17, 2023 18:10

зҮГЭЭР Л САЙХАН АЖИЛ БАЙНА Ш ДЭЭ, юм хийлгэчээч дээ

Batkhuu
Batkhuu
4 сар 17, 2023 18:10

Ямар с�##�бараа барих гэж байгаа биш дээ. Олон нийтийн төлөө 2,5 тэрбум төгрөг гаргаад тохижуулад өгөх газар ховор шүү. Төрийн хийж чадахгүй байгаа зүйлийг хийе гэж байхад нь хийлгэх л хэрэгтэйшдээ

Kkola
Kkola
4 сар 17, 2023 18:10

Yanziin goy boloh Ni Ee. Ashgui de. Ene Saranchimeg gej uim uuruu Ui hiisiin.

мдада
мдада
4 сар 17, 2023 18:10

за за хийсэн хойно л харахаас

Burmaa
Burmaa
4 сар 17, 2023 18:12

З�##�уучуудад хэрэгтэй энэ сайхан төслийг заав�##� үргэлжлүүлээсэй

zochin
zochin
4 сар 17, 2023 18:13

900 huvasnii 1hn te tentseh gazriine goy bolgii gd bgm bnashde ug ni salbar barihgu dutuugine l duurgj ugii gd bhd ene eserguutsed bga humus yg oron garan bhaa

Болор
Болор
4 сар 17, 2023 18:13

KFC-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгддэж ажлууд угаасаа күүлшдээ.

zochin
zochin
4 сар 17, 2023 18:13

iim goy tusliig uls turjulhee boliyoo. uursdiih ni 10aad jil hiigegu ymig ni hiihged bhar uhehgeed bgaa bz

Холбоотой мэдээ

Back to top button