УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос: "Хөгжлийн банкны гэх хэргийг зээлээр нь ангилж, хэргийг тусгаарлах шаардлагатай"

НЭМЭЛТ: 18:00

Шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээр талуудын мэтгэлцээний саналыг талуудаас авсан юм.

Улсын яллагчаас нийт хэргийг 23 ангилж, дараалуулсан юм. Улмаар иргэний хариуцагчид болон өмгөөлөгчдийн зүгээс дараах байр сууриудыг илэрхийлэв.

Иргэний хариуцагчдын зүгээс дараах мэдээллийг өглөө.

  • Яллагчийн дарааллыг зөвшөөрч байна.
  • "Энержи Ресурс" компанийн зүгээс баримтын шинжлэн судлуулах хуудас болон заалтуудыг нэрлэв.
  • "Кью Эс Си" компанийн зүгээс нэмж судлуулах хавтаст хэрэг, баримтыг шинжлэн судлуулахаар боллоо.

Улмаар өмгөөлөгчдийн зүгээс дараах мэдээллийг өгсөн юм.

  • "Вертикс майнинг" компанийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагдагчийн дарааллыг эсэргүүцэж, мөн нэмэлтээр шинжлэн судлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
  • "НВЦ" ХХК-ийн өмгөөлөгч "Уг хэргийн 84 шүүгдэгч хамтарч оролцсон хэрэг биш бөгөөд зөвхөн Хөгжлийн банк гэх ганц хохирогчоор хамтад нь оруулж ирсэн нөхцөл байдалтай байгаа төл шүүхийн явцыг зээлээр нь хувааж ангилж явуулахгүй бол ирцээ бүртгэхэд багадаа нэг цагийг зарцуулж байна. Ангиллаар нь цаг товлож, хэлэлцүүлгээ явуулаад, өмгөөлөгч өмгөөллийн үгээ хэлэх гэх мэтээр дарааллаар явахгүй бол цалхаан цээрлүүлсэн хэрэг болох гэж байна" гэлээ. Мөн шүүх хуралдааныг ажлын найман цагаар хуралдуулж өгөхийг хүсэж байна гэсэн юм.
  • Хэргийг тусгаарлаж, ангилж, прокурорын зүгээс шүүгдэгчдийг хэрхэн хамааруулж буйг тайлбарлан, нарийвчилж үзэхгүй бол энэ байдлаараа шүүх хурал 2-3 сар үргэлжлэх шинжтэй байна.
  • Нийт шүүгдэгчдийг 22.1-ээр яллаж байна. Зээл зээлээр нь ангилмаар байна. Тухайлбал, Бэрэн группд холбогдох 76 хүн байгаа. Тэдний нууц мэдээллийг бүгд сууж сонсох шаардлага байхгүй. Мөн өглөө бүр ирц бүрэн бүтэн байх эсэх эргэлзээтэй. Хүний амьдралд юу ч тохиолдож мэднэ.
  • Хэргийг шийдэхийн тулд бүх хүнийг нэгтгэн явуулж буй нь цаг үрэхээс гадна хуульд заасны дагуу мэтгэлцэх боломжийг хангаж чадахгүй, эрх тэгш байх боломжийг хааж байна.
  • Н.Сүхболдын өмгөөлөгч Ж.Энхтуяа хурлын дэгийг хүндэтгэх хэдий ч ажлын цагаар тасралтгүй явуулах саналыг тавилаа.

-Өмгөөлөгч н.Түвшинтөрийн хүсэлтийг хүлээж авалгүй, шүүх хурлыг үргэлжлүүлэхээр болов-

НЭМЭЛТ: 17:20

Өмгөөлөгч н.Түвшинтөр шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж, улмаар уг асуудлыг хэлэлцэхийн тулд түр завсарласан билээ.

Тэгвэл Шүүх бүрэлдэхүүнээс эл хүсэлтийг хүлээж авалгүй, шүүх хурлыг үргэлжлүүлэхээр болов.


-Өмгөөлөгч н.Түвшинтөр шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар түр завсарлалаа-

НЭМЭЛТ: 15:50

Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан Н.Батбаяр нар оролцож байна.

Мөн н.Түвшинтамир шүүгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Улмаар хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлалаа.


-Өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээж авахгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ-

НЭМЭЛТ: 14:57

Шүүгчийн зүгээс шүүхийн мэдэгдэх хуудсаар болон гар утсаар нь өнөөдрийн шүүх хурлын товыг зарласан талаараа хуралдааны эхэнд мэдээллээ. Тэрбээр үргэлжлүүлэн гэрч хийгээд яллагдагч, шинжээчдийн ирээгүй талаар тайлбар өгсөн юм.

  • А.Хүчитбаатарын өмгөөлөгч гэрч Г.Батбаярыг оролцуулахаар хүсэлт гаргасан. Шүүгчийн туслах удаа дараа залгасан ч тухайн дугаар дээрээ байгаагүйгээс гадна дөрөвдүгээр 3-4-ний өдрүүдэд шүүхийн мэдэгдэх хуудсыг явуулсан ч ирээгүй.
  • Гэрч Э.Ганзориг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаараа мэдэгджээ.
  • Гэрч н.Анхтуяа гэр бүлээрээ гадаад улс руу явсан бөгөөд ойрын хугацаанд ирэх боломжгүйгээ мэдэгдсэн.
  • Шинжээч н.Энхбат хавдрын эсрэг химийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ажлаасаа урт хугацааны чөлөө авсан гэдгээ мэдэгдэж, шүүх хуралд оролцох боломжгүй гэх мэдээллийг өгсөн.
  • Шинжээч н.Ундрахыг оролцуулах хүсэлт гаргасан ч дөрөвдүгээр сарыг дуустал Говь-Алтай аймагт албан томилолттой ажилаж байна.
  • Л.Эрдэнэчимэгийн оронд Л.Эрдэнэцогтыг оролцуулах итгэмжлэл ирсэн. Л.Эрдэнэчимэг нь Сингапур улс руу эрүүл мэндийн шалтгаанаар явж буй тул түүний оронд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулах хүсэлтийг гаргажээ.
  • Шинжээч н.Ганхуяг Канадад урт хугацаанд амьдрахаар явсан. н.Чимэдсайхан, н.Оюунтуяа шинжээчдийн бүртгэлтэй утас хийгээд хаягийн зөрүү гарсны улмаас шүүхийн мэдэгдэх хуудас нь буцаж ирсэн байна.

Шүүхийн зүгээс оролцуулахыг хүссэн ч шинжээч гэрчүүдэд дээрх асуудал буй тул нэр дурдагдсан иргэдийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагагүй хэмээн шүүхийн бүрэлдэхүүнээс үзлээ. Ингэснээр өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй юм.


-Өмгөөлөгчдийн саналыг хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарлалаа-

НЭМЭЛТ: 14:50

Өмгөөлөгчдийн хэлсэн санал хүсэлтийг үндэслэж, хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарлалаа.

Тэдний зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шийдвэр гарсан байхад түүнийг үгүйсгэж, гэрч болон шинжээчдийг авч ирэхгүйгээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх гэж буйг эсэргүүцэв. Мөн гэрчийг албадан авч ирэх хуультай бөгөөд хуулийн дагуу гэрчүүд ирээгүй тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй байдаг. Шүүх шийдвэрээ хүчингүй болгоогүй тул гэрч болон шинжээчдийг зайлшгүй авч ирэх ёстой гэх шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэдгийг онцолсон юм.


-Шүүх хуралдаан эхэллээ-

НЭМЭЛТ: 14.14 ЦАГ

Оролцогчдын ирц бүрдсэнээр шүүх хуралдаан эхэллээ. Улсын яллагдагч болон хохирогч талаас санал хүсэлт байсангүй. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчид саналаа хэлэв.

  • А.Хүчитбаатарын өмгөөлөгч ирцтэй холбоотой санал өгсөн юм. Тодруулбал, гэрчээр дуудсан шинжээч Өсөхбаяр, гэрч н.Ихбаяр, н.Одбаяр, н.Сандагдорж, Г.Батбаяр, Э.Ганзориг нарыг шүүхээс тогтоол гаргаж, шүүх хуралдаанд оролцохоор болсон. Гэрчүүдээс Г.Батбаяр болон Э.Ганзориг ирээгүй байна. Тэдний ирэээгүй шалтгааныг сонсохыг хүслээ
  • Мөн шүүгдэгч Х.Ганхуягийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Учир нь шинжээч С.Энхбат болон н.Анхтуяа нарыг оролцуулахыг хүссэн ч ирээгүй байна.
  • Шүүгдэгч Г.Одонтуулын өмгөөлөгч гэрч Ц.Энхмааг оролцуулахыг хүссэн ч гадаад явж буй гэх шалтгаанаар гэрчийн хүсэлтээс татгалзаж буйгаа илэрхийллээ.
  • Яллагдагч Л.Ням-Очир /Ганхүдэр Орд ХХК/ өөрийн эхнэр Т.Туул болон тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан н.Мягмаржав нарыг гэрчээр оруулах хүсэлтийг гаргав.

-Нэг шүүгдэгч болон нэг компанийн төлөөллийг цагдаагаар албадан авчруулахаар болов-

НЭМЭЛТ: 10.30 ЦАГ

Шүүгчид шүүх хуралдааныг хойшлуулах таван шүүгдэгчийн саналыг хүлээж авсангүй. Харин хоёр шүүгдэгчийг албадан авч иртэл, хуралдааныг 13.30 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, нэг компанийн төлөөлөл болон нэг шүүгдэгчийг цагдаагаар албадан авчруулахаар болсон байна.

Энэ талаар шүүгч "Гэрч, шинжээчээр оролцуулахаар шийдвэрлэсэн хүмүүсийг дуудаж байна, 13.30 цаг хүртэл завсарлаж байна" хэмээлээ.


-Дараах шүүгдэгчид шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргалаа-

НЭМЭЛТ: 10.00 ЦАГ

Шүүх хуралдаан эхлэнгүүт зарим шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргалаа. Тодруулбал,

  • Шүүгдэгч Г.Байгальмаа, Г.Цолмон нар өөрийн биеэр байхгүй тул тэднийг байлцахгүйгээр шүүх хурлыг явуулах хүсэлт илэрхийллээ. Мөн хэд хэдэн өмгөөлөгч ирээгүй нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, хойшлуулах хүсэлтэй байгаагаа уламжлав.
  • Шүүгдэгч Х.Ганхуягийн өмгөөлөгч хоёр гэрч оролцуулах хүсэлтэй байгаа бөгөөд хуулийн дагуу тус гэрчүүдийг оролцуулахаар шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч шүүх танхимд гэрчүүд ирээгүй тул хойшлуулах хүсэлтэй байгаагээ мэдэгдэв.
  • Шүүгдэгч Б.Шинэбаатар, Б.Батзаяа нарын өмгөөлөгч шинжээчийг гэрчээр оролцуулж ирэх хүсэлтэй хэдий ч хөдөө томилолтоор явсан тул хойшлуулж өг хэмээх хүсэлтүүдийг гаргалаа.

Талуудын санал, хэлсэн хүсэлтийг харгалзаж үзэхээр шүүх завсарлалаа.


-80 хүнээс 79 нь ирж, шүүгдэгч Б.Будхүү осолдсон ч анхны тусламж авсан гэв-

НЭМЭЛТ: 09.40 ЦАГ

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал 8.30 цагт товлогдсон ч, 09.40 цагт Улаанбаатар чуулгын танхимд эхлээд байна. Шүүх хуралд 80 хүн ирэх ёстойгоос 79 нь ирсэн аж. Харин шүүгдэгч Б.Будхүү осолд орсон ч, анхны тусламж аваад ирж яваа гэж өмгөөлөгч нь мэдүүлэв. Харин дөрвөн хуулийн этгээдээс гурав нь иржээ.  


-Өнөөдөр 80 хүн, дөрвөн хуулийн этгээд Хөгжлийн Банкны хэргээр шүүгдэнэ-

ЭХЛЭЛ: 09.40 ЦАГ

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн анхны шүүх хурал гуравдугаар сарын 2-нд эхэлсэн ч хойшлогдсон билээ.

Улмаар өнөөдөр /2023.04.17/ 08:30 цагаас Улаанбаатар чуулгын байранд эхлэхээр товлогдмон байдаг.

Прокуророос байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн нэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зарласан билээ.

“хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Лхагвасүрэнгийн Аззаяа
  2. Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ
  3. Базархүүгийн Даажамба
  4. Жамцын Ганхуяг
  5. Норслойн Сүхболд
  6. Цэндийн Баярсайхан

“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Цэвээндээгийн Билгүүн
  2. Дашжамцын Уянга
  3. Түмэн-Өлзийн Оюунчимэг
  4. Баасанхөхийн Чинзориг
  5. Тэлэнгэдийн Мөнхтулга
  6. Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн
  7. Чимэдцэрэнгийн Цоожсүрэн
  8. Сайнбаярын Батзориг
  9. Авирмэдийн Хүчитбаатар
  10. Ганбаатарын Гантогтох
  11. Балганы Батбаяр
  12. Чулуунбатын Энхбат
  13. Чогсомын Мөнхбаяр
  14. Даваагийн Цогтбаатар
  15. Батлутын Будхүү
  16. Лхачины Мягмаржав
  17. Дашзэвгийн Дэлгэрсайхан
  18. Дүгэрсүрэнгийн Бат-Очир
  19. Жамсрангийн Үхэртар
  20. Бадамын Махбал
  21. Жигжидийн Оюунчимэг
  22. Сандагийн Магнайсүрэн
  23. Мягмарсүрэнгийн Баярмагнай
  24. Бэгзсүрэнгийн Шинэбаатар
  25. Баттулгын Амгалан
  26. Отгонбатын Батбаатар
  27. Чулуунцэрэнгийн Отгочулуу
  28. Чулуунбатын Нэргүй
  29. Мягмарсүрэнгийн Баянмөнх
  30. Бадрахын Найдалаа
  31. Бядраны Лхагвасүрэн
  32. Рагчаагийн Батбаяр
  33. Магсарын Золжаргал
  34. Гантөмөрийн Дашзэвгэ
  35. Ганбатын Одонтуул
  36. Баасандоржийн Батзаяа
  37. Нанзадын Баярчимэг
  38. Хассуурийн Ганхуяг
  39. Огнонгийн Хуягцогт
  40. Батхуягийн Цолмон
  41. Далрайн Даваасамбуу
  42. Ганибалын Амартүвшин
  43. Нанжидын Мөнхбат
  44. Норовын Алтанхуяг
  45. Нямжавын Батбаяр

“хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Баяраагийн Чойжилжалбуу
  2. Энхнасангийн Эрдэнэ
  3. Хүрэлсайханы Баттулга

“мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Должидын Батбаяр
  2. Гомбын Цолмон

“гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Ёндонпэрэнлэйн Доржсумъяа
  2. Бэгзжавын Цэрэндаваа
  3. Цэрэндоржийн Цэвэгмэд
  4. Мөнхтөрийн Цэлмэг
  5. Баярын Баттөр

“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. Цэрэндаваагийн Баатарбилэг
  2. Бат-Очирын Батбаатар
  3. Чулуундоржийн Өлзий
  4. Лацайн Ням-Очир

“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. Шүхэртийн Бүтэд
  2. Гочоосүрэнгийн Санжмятав
  3. Гэндэнпилийн Батдорж
  4. Гонгорын Галсанням
  5. Пүрэвийн Мягмардорж
  6. Цогтжаргалын Ууганбаяр
  7. Энхболдын Эрдэнэбилэг
  8. Хадбаасангийн Бат-Эрдэнэ

“нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Төмөрбаатарын Болдмаа

“нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. Бэрэнбаралын Мөнхтөр

“хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. Гочоосүрэнгийн Байгалмаа

“санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Цогбаатарын Содхүү
  2. Ядмаагийн Батцэцэг

“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. Оргойн Баяр

“улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. /2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК

“хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан

  1. /2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК,
  2. /4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК;

“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. /4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК зэрэг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин ҮГ
Зочин ҮГ
2023-04-17 09:28

ЭНЭ АСУУДЛААР ЯЛТ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГАНБЯМБЫН ХҮҮ МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭГДЭХ ДӨЛГӨӨН, СОДБААТАРЫН ТӨРСӨН АХ СОДЭРЭНЭ НАР ЯЛ ЗАВШИЖ ХЭРЭГ ТУСГААРЛУУЛАХ НЭРЭЭР ЯЛ ЗАВШИЖ СУГАРЧ ҮЛДЭЖ БУЙ НЬ ШУДАРГА ЁС УУ?????????????????

Зочин хөрш
Зочин хөрш
2023-04-17 09:43

Ямар улс хөгждөг вэ? гээд үзэхээр хулгайчгүй айл хөгжнө. Чингэс хаан хулгайг үзэн яддаг тухай кинон дээрээс нь ханг�##�ттай хараа биздээ. Хулгайч нарыг өмөөрөөд байгаа хүмүүс тэдэндтэйгээ хамт хулгайчийн ул�####�а очиж амьдарв�##� таарна. Бидэнд боловсон царайлсан хулгайч нар гай тарьсан. Цаашдаа бүр сүйрүүлнэ шүү. Монголчууд минь ядахдаа ганц зүйл дээр эв нэгдэлтэй сонор сэрэмжтэй байцгаая. Хулгайчгүй Монголын төлөө.

Зочин
Зочин
2023-04-17 10:39

Авилг�##� , хулгай , танил т�##� , чадваргүй улс төрч бол ХОРТ ХАВДАР мөн.Хөгжих эс хөгжих нь хамаар�##�тай юм

Зочин
Зочин
2023-04-17 10:48

Авилгач шүүгч нар мөнгөндээрээ тохирч чадсангүй юу аан

Зочин
Зочин
2023-04-17 14:58

Ягаад ирэхгүй бгаа нь ойлгомжтой хэргээ хүлээж байнаа гэсэн үг

Зочин
Зочин
2023-04-17 16:30

шүүх зоригтой хур�##�даж түргэн шийдвюэрлэх хэргэтэй шүү ард түмэн харж банйа төрийн мөнгийг өгөхгүй гэж баяжсан новшнуудыг өандөр ял өгөх хэргэтэй шүү

Баянха
Баянха
2023-04-17 18:50

Нөгөө хялбаршуулдаг хуулиар нэг хүнийг 40 саядаад л болно доо .Засагт овоо хэдэн төгрөг орох байхдаа

ЗочинҮНЭН ҮНЭН
ЗочинҮНЭН ҮНЭН
2023-04-17 20:07

ШҮҮГДЭГЧ НЭГ БҮРЭЭР НЬ ХУРАЛ ХИЙЖ ТҮҮНТЭЙ НЬ ХОЛБОГДОХ ГЭРЧ, ЗЭЛДЭГЧ ЗЭЭЛДҮҮЛЭГЧИЙГ БАЙЛЦУУЛАН ШҮҮХЭД Л БОЛНО ШҮҮДЭЭ. БҮГДИЙГ НЭГ ӨДӨР НЭГ ДОР НИЙЛҮҮЛЖ ЗАВААРУУЛАХ НЬ УТГАГҮЙ

Зочин
Зочин
2023-04-17 22:27

Алтанхуяг Батбаяр хоёрыг сайн ш�##�гах хэрэгтэй гудамж төсөл нэрээр мөн ч их мөнгө цус�##�сан Архангайн гудамж төслийг хийсэн Однд ХХК н захир�##� Дэлгэрсайхан гээд луйварчин гэрээ байгуулаагүй байж ажилаа эхлэж байсан мөн ч олон хүний хөдөлмөр шулсан хам банкнууд шүү миний ард тэр 2 байгаа гэж ярьж явсан

Guide
Guide
2023-04-18 06:32

Сэтгүүлч ээ, Та бичвэрийн чадвар, эх хэлний мэдлэгээ сайжруулна уу. Бас уймраа чавганц шиг 1 юмаа хэд дахин давтхын. Үг үсгийн �##�дааг чинь я�##�тай билээ

Зочин
Зочин
2023-04-18 08:07

Энэ шүүгдэгч нар дотор зээл аваад төлөөгүй гэсэн нэрс �##�га .Хахууль авсан, �##�бан туша�##�аа буруугаар ашигласан , худ�##� мэдүүлэг өгсөн гэсэн зүйл за�##�тууд байна.Юу гэж ойлговол болох бэ

Холбоотой мэдээ

Back to top button