СПОРТ
Усанд сэлэлт: Монгол хүүхдүүд олон улсын тэмцээнээс 5 алтан медаль хүртлээ

Малайзын нийслэл Куала-Лумпурт дөрөвдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд 58 дахь удаагийн усанд сэлэлтийн тэмцээн боллоо. Манай улсаас тус тэмцээнд 22 тамирчин, гурван дасгалжуулагч, хоёр албаны хүний хамт оролцов.
Тодруулбал, “Сэлэм Загас” клубийн тамирчин ОУХМ Э.Эрхэс хөвгүүдийн 13-14 насны ангилалд гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн бол “Хилэм” клубийн тамирчин Н.Билгүүн 11-12 насны ангилалд хоёр алт, нэг хүрэл медаль хүртэв.
Э.Эрхэсийн хувьд гурван төрөлд түрүүлэхдээ бүгдэд нь Монгол Улсын рекордыг гурав, Малайзын улсын аваргын рекордыг хоёр зайд шинэчлэн тогтоожээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag hyyhdyydeer baharhaj baina.
Ta byhendee bygded ni bayar hurgej az jargal eruul enh amjilt sain saihan buhniig husen erooe