Улс төрийн мэдээ

Л.Наранбаатарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

"Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын албан өрөө болон гэрт нь АТГ-аас нэгжлэг хийж, шалгаж эхэлжээ.

Мөн түүний Хөтөлд амьдардаг байранд нэгжлэг хийхээр АТГ-ын баг ажиллаж байгаа аж.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтад үндэслэж, шалгаж буй гэх. Тодруулбал, тус заалт нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан авлигын гэмт хэрэгт хамаардаг юм.

Аудитын шалгалтаар түүнийг төрийн өмчит компанийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтийн дараагаар ийнхүү хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Эрүүгийн хуульд зааснаар,

22.1.1 Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг нь 2-5 хүртэлх жилийн хугацаагаар хасаж, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих

22.1.2 Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жилийн хугацаагаар хасаж, найм хүртэлх жилийн хугацаагаар хорих

22.1.3 Дээрх хоёр заалтад заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үзйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, 5-12 жил хүртэлх хугацаагаар хорхих ялаар шийтгэдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД
2023-04-17 18:53

Мэдээж ЗӨВ.

Эгэл
Эгэл
2023-04-17 20:58

Хөөэ,наад Аудитын дүрэм журам,санхүүгийн дүрэм журам чинь одоогийн хурдацтай амьдр�##�д нийцэхээ больсон биш үү?Хараад байхад төрийн өмчийн байгууллагад шийдвэр гаргах төвшинд ажиллаж буй хүн, Дүрэм журмаа баримтлаад ажлаа унагах эсвэл Дүрмээ зөрчөөд ажлаа өөд татах ийм сонголтод тулдаг бололтой.Мэдээж энд идэж ууж хөрөнгө завших ,авилг�##�ын тухай огт яриагүй гэдгийг сануульяа.Хэзээ нэгэн цагт хэн нэгний зохиосон ямар ч дүрэм журам хоцрогддог тул тухай бүрд нь өөрчлөж сайжруулах нь зүйн хэрэг биш үү,ямар бурханы сурга�##�ь биш байлтай

Зочин
Зочин
2023-04-18 07:49

Тэнэг поп урваач шарваач шун�##�тай "овшийг сайн ш�##�га.

Холбоотой мэдээ

Back to top button