УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Мандуул чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч, ТУЗ-ийнхөн нь "явуулахгүй"

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-дөө гаргажээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг улс төрийн дараагийн карьертаа бэлдэх зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж буй юм.

Түүнийг чөлөөлөх эсэхийг ТУЗ-ийн хурлаар шийдэх учиртай. Гэвч ТУЗ-ийнхөн нь ажлын үр дүнгээ гаргатал, чөлөөлөгдөх өргөдлийг нь хүлээж авахгүй гэдэг байр суурьтай байгаа аж. Бүр тодруулбал, зээл бүрэн төлөгдөөд шүүхийн асуудал цэгцэртэл байлгах сонирхолтой буй юм.

Н.Мандуулын хувьд, эл албан тушаалд 2021 оны наймдугаар сард томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө гурван жил болох гэж байгаа билээ. Тэрбээр ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон албан тушаалтнуудын нэг юм.

Түүнийг ажил албан тушаалаа хүлээж авах үес Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа нь зарласан. Өдгөө тус банкинд 1.3 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байгаа аж. Мөн нээлттэй сонсгол болон шүүхийн шатанд хэрэг маргаан үүсч 80 иргэн, 4 ААН шүүгдэж буй нөхцөл байдалтай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бнааа
Бнааа
4 сар 18, 2023 11:56

Эхнэр нь хорт хавдартай гэсэн ш дээ. тэгээд л ажлаа өгч байхгүй юу

Зочин
Зочин
4 сар 18, 2023 14:54
Reply to  Бнааа

Yanaa tiimuuu tegbel ene zaluud Uls ornii ajilaas iluu ar geree tubhnuuleh hania amiig abarah mash chuhal asuudal bga um bn ebiidee zaluu hunii zamiin huzuu urt gedeg shuuu gadagshaa l yabsan deer.Mongold yagaad ch hort habdariig emchilj chadahgui

Zev
Zev
4 сар 18, 2023 12:20

Bankaar shou hiij baigaad nerdevshij gishuun boloh muruudultei ajillaj baigaa dargin huu dee.

Зочин ҮГ
Зочин ҮГ
4 сар 18, 2023 12:25

ЭНЭ ГАЦАА АМЬТАН ЧАДВАРГҮЙ ШҮҮДЭЭ. ДЭМБЭРЭЛИЙН ХҮРГЭН ГЭДГЭЭР Л УЛС ТӨРЧИДТЭЙ ХУЙВАЛДАЖ АЖИЛ ОЛЖ АМЬ ЗОГООДОГ ЮМ БИЛЭЭДЭЭ. УВСЫН НЭГ МУУ БААС Л БАЙНА. ЧӨЛӨӨЛӨХ Л ЁСТОЙ ХҮНИЙ НЭГ_. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ АЖИЛД ОРСОН БОЛО ЯВАХ Л ЁСТОЙ

Зочин
Зочин
4 сар 18, 2023 13:19

Ямар юмных нь Увс вэ. 1-р сургуулийн тооны анги төгссөн з�##�уу шүү. Ямар хүний хүргэн юм мэдэхгүй юм, ямар ч л байсан, Монголдоо цөөхөнд тооцогдох бололвсролтой профешнл з�##�уу. Хол явах байхаа, улс эх орондоо ихийг хийж, муу хүмүүстэй битгий нийлээрэй. Хөдөөгийн сайхан гарууд, цүнх баригчдаас хол байгаарай. Боловсрол мэдлэггүй цүнх баригчдаас, дандаа хогийн үйлдлүүд гардаг шүү. Муу бүхэн холуур байг ээ Мандуул аа.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 12:09
Reply to  Зочин

Хүү минь ажлаа хий, Эх орондоо хүчээ өргө Та нар яг одоо хэрэгтэй байна, Монгол эх орноо эмхэлж цэгцэлж, цэвэрлэх хэрэгтэй байна Гар нийлээд ажиллацгаа Энэ з�##�ууг сольж БОЛОХГҮЙ

Зочин
Зочин
4 сар 18, 2023 12:53

Чи оронд нь суух юм уу? Хэхэ

Зочин
Зочин
4 сар 18, 2023 15:16

Хуулиа биелүүл

Зочин
Зочин
4 сар 18, 2023 15:24

Ажил хийхэд хэцүү бгаа байнга дарамт ирэх нь мэдээж ээж аав нь ийм бузар ажлаас хурдхан гар гэх нь мэдээж миний хүү бсан бол тэгэх л бсаан

Зочин
Зочин
4 сар 18, 2023 16:28

Сонгон ш�##�гаруул�##�тгүй томилогдсон болохоор сайн ажилласан. Сонгон ш�##�гаруул�##�таар томлогдвол сайн ч үр дүн байхгүй муу ч үр дүн байхгүй байх болно.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 12:12
Reply to  Зочин

Жинхлээд ажлыг нь хийлгээ, Маш чадварлаг сайн ажиллаж байгаа, Мандуул аа олон түмэн маш их дэмжиж баярлаж байгаа шүү, Ажлынхаа үр дүнг эцэст нь хүртэл үзүүлэх хэрэгтэй

Зочинзочин
Зочинзочин
4 сар 18, 2023 20:20

Ямарч байсан ха�##�ттай байсан Хөгжлийн банкны асуудлыг ил болгож асуудлыг ил болгосон.
Ямар ч байсан огт төлөгдөхгүй байсан зээлүүдээс 1,3 сая төгрөг төлөгдсөн нь энэ з�##�уугийн ил тод шудрага ажилласны үр дүн юм
Харамс�##�тай нь гэр бүлийнхэн хүний бие муу байгаа бол ажилаасаа чөлөөлөгдөх нь зөв.
Хорьж хойшлуулаад байх шаардлагагүйшдээ.
Ар гэрийнхээ асуудлаа яар�##�тай шийдэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлээсэй!!!

Эрдэнэ
Эрдэнэ
4 сар 18, 2023 23:07

????????????????????????????

Зочин
Зочин
4 сар 19, 2023 18:16

1 жил 8 сар ажиллаж байгаа юм бус уу, 3 жил гэнэ үү

Холбоотой мэдээ

Back to top button