СПОРТ
Волейболын насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээн эхэллээ

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо зохион байгуулж буй тус тэмцээн энэ сарын 18-ны өдрөөс 25ны өдөр хүртэл бүтэн долоо хоног үргэлжлэх юм.
Одоогийн байдлаар Спортын ордны А заал, ЕБ-ын нэгдүгээр сургуулийн зааланд эрэгтэй, хоёр сургуулийн зааланд эмэгтэй тоглолт тус тус эхэлж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.