#3: Л.Чинбатын 2-8 жилийн хорих ялаар зүйлчлэгдсэн хэрэг НПГ-т “замхарсан” түүх

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын талаарх цуврал контентын гурав дахь дугаарыг түүний 2-8 жилийн хорих ялтай зүйлчлэгдэж байсан хэрэг, өдгөө замхарсан шалтгааны талаар бэлтгэлээ.
Өмнө нь:
- Л.Чинбат “Гацуурт” зэрэг 15 компаниараа ХААДС-гаас 15.6 тэрбум төгрөгийн улаанбуудайн урамшуулал, 935 сая төгрөгийн зээл авсан
- Л.Чинбат нь мөн Мал хамгаалах сангаас нийт гурван тэрбум төгрөгийн санхүүжилт авч, үхэр нийлүүлэх гэрээ байгуулсан ч тэдгээр нь хэрхэн будилаантсан талаар бичсэн билээ.
Л.Чинбатын прокурорын шатанд хүрсэн ганц хэрэг энэ
Өмнөх контентод бичиж байсанчлан, Сангийн яамнаас ХААДС-д хийсэн шалгалтаар Л.Чинбатад холбогдох хэд хэдэн зөрчил илэрсэн байдаг. Тэдгээрийн аль нь ч хууль, шүүхийн шатанд шилжиж, шалгагдаж байсангүй. Тийм ч учраас тэрбээр улаанбуудайн урамшуулал авсан мөртлөө аваагүй хэмээн зоригтой мэдэгдсээр ирсэн гэлтэй.
Харин Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаад, яллагдагчаар татах саналтай Нийслэлийн прокурорын газарт хүрсэн ганцхан хэрэг Л.Чинбатад бий. Энэ бол байгуулсан гэрээнээсээ бага хэмжээний улаанбуудай нийлүүлж, 2.1 тэрбум төгрөгийн илүү урамшуулал авсан гэх хэрэг юм.
Энэ хэргийг 2019 онд шалгаад, нэгдүгээр сарын үед Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болсон. Мөн ондоо дахин сэргээн шалгахаар болсон гэдэг мэдээлэл түгсэн ч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаны улмаас “замхарсан” байдаг.
ЭЦА-ны тооцоо: 2.1 тэрбумын илүү урамшуулал авсан
Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчид “Гацуурт” ХХК-ийн 2013-2014 оны санхүүгийн баримтыг шалгаад, 2013-2014 онд “Хангай миллс” ХХК-д 45,221 тонн улаанбуудай нийлүүлэх гэрээ байгуулсныг тогтоожээ.
“Хангай миллс” нь “Хурх” брэндийн гурил үйлдвэрлэдэг.
Харин улаанбуудай нийлүүлсэн ААН нь төрөөс буюу ХААДС-гаас урамшуулал хүртдэг.
Энэ хүрээнд “Гацуурт” ХХК нь “Хангай миллс”-д нийлүүлнэ гэж гэрээлсэн 45,221 тонн улаанбуудайнхаа үнээр ХААДС-гаас 3.9 тэрбум төгрөгийн урамшуулал авч байжээ. Гэвч гүйцэтгэл тулгахад гэрээлсэн 45,221 биш, 20,309 тонн улаанбуудай л нийлүүлсэн нь тогтоогдсон байдаг.
Гүйцэтгэлээрээ бол үүнд нь 1.7 тэрбум төгрөгийн л урамшуулал ноогдох ёстой.
Гэтэл байгуулсан гэрээндээ үндэслээд, 2.1 тэрбум төгрөгийн урамшууллыг ийн илүү авсан хэмээн ЭЦА-наас үзэж байв. Дээрх тооцоолллыг ЭЦА-ын мөрдөгчид хийсний дараа Л.Чинбат буруу тооцоолол хэмээн эсэргүүцэж, дахин шинжээчийн баг томилуулсан, тэд нь өөр тоо бодож гаргасан гэдэг ч мэдээлэл бий.
Улмаар Л.Чинбатыг эрүүгийн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзсэн байдаг.
НПГ-т яллагдагчаар татах санал ирсэн ч хэрэгсэхгүй болгов
Ингээд 2019 оны эхээр ЭЦА-наас Л.Чинбатыг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байлаа. Эх сурвалжууд тухайн үед яллагдагчаар татах тогтоол ч албажин гарч, Л.Чинбатад танилцуулах ажил хүлээгдэж байсан гэдэг.
Тухайн үед Л.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2.2 дахь хэсэгт заасны дагуу 2-8 жилээр хорих ялаар зүйлчлээд байжээ.
Яллагдагчаар татах тогтоол дотор нь “...буудайн урамшууллын материалыг хуурамчаар бүрдүүлэн 2,136,376,900 төгрөгийн урамшуулал авч, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй тул яллагдагчаар татсугай...” гэсэн өгүүлбэр байсан хэмээн хэвлэлээр бичиж байжээ.
Гэхдээ Л.Чинбатыг яллагдагчаар татаагүй. Яг энэ үес Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор ч солигдож таарч. Ингээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Сэргээн шалгана гэсээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусжээ
Мөн 2019 оны намар “Хангай миллс” талаас Улсын ерөнхий прокурорт хэргийг сэргээн шалгуулах хүсэлт гаргасан байдаг. УЕП хүсэлтийг хүлээж авсан бөгөөд хэрэг дахин шалгагдах нь хэмээн хэвлэлүүд ч бичиж байлаа.
Гэвч тэгээгүй, сэргээн шалгаагүй.
Өдгөө Л.Чинбатын 2.1 тэрбумын урамшуулал илүү авсан гэх хэрэг хэрхсэн талаар тодруулахад, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул хаагдсан байна.
Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг буюу “...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэсэн заалтаар зүйлчилсэн байсан.
Өөрөөр хэлбэл энэ заалт нь 2-8 жилийн хорих ялтай.
Тэгвэл Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” хэмээн заажээ.
Өөрөөр хэлбэл 1-8 жилийн хооронд хамаарах хорих ял бүхий зүйлчлэлтэй хүнийг хэрэг анх үйлдэгдсэнээс яллагдагчаар татагдах хүртэл таван жил хөөн хэлэлцэх хугацаа тоолно.
Дээр дурдсанчлан, “Гацуурт”-ын 2013-2014 оны санхүүгийн үйл ажиллагааны мэдээллээс эдгээр баримт гарч ирсэн. Тэгэхээр энэ үеэс эхлэн таван жилээр тоолбол, хэргийг сэргээн шалгана хэмээж байсан 2019 он хавьцаа л хөөн хэлэлцэх хугацаа нь дуусжээ.
Улмаар энэ хэргийг өдгөө бүрэн хаасан байна.
НПГ-ын ороо бусгаа үе таарсан нь
Тэгэхээр яллагдагчаар татах саналыг хүлээж аваагүй, хэрэгсэхгүй болгосон, сэргээн шалгаагүй зэрэг асуудал нь Нийслэлийн прокурорын газар гэдэг субъектэд л холбогдож буй.
Л.Чинбатыг яллагдагчаар татах санал 2019 оны нэгдүгээр сард ирж, тогтоол бэлэн болоод байсан гэдэг.
Тэгвэл 2019 оны дөрөвдүгээр сард Д.Баярмагнай НПГ-ын Ерөнхий прокуророос өөрийн хүсэлтээр татгалзаж, ажлаа өгсөн.
Ингээд 2019 оны аравдугаар сар хүртэл НПГ эзэнгүй байсан. Ингээд 2019.10.07-нд Ш.Нямдорж НПГ-ын Ерөнхий прокурор болсон.
Энэ хооронд буюу 2019 оны наймдугаар сард хэргийг дахин сэргээн шалгахаар болсон тухай мэдээллүүд яригдаж байлаа.
Иймд Л.Чинбатын хэрэг ерөөс дарга нь хуучин, шинэ болон ор даргагүй гурван цонх үеийг дамжжээ.
Ш.Нямдоржийн хувьд л гэхэд 2021 оны гуравдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд, наймдугаар сард нь авлигын хэргээр өөрөө НПГ-аас яллагдагчаар татагдаж байсан удаатай нэгэн юм.
Мөн нэмэлт мэдээлэл бичихэд, Ш.Нямдоржийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр ажиллаж байсан гэдэг. Харин Соёлын сайд Ч.Номин нь Х.Баттулгын нөлөөгөөр ЗГ-ын гишүүн болсон хэмээгддэг юм.
Тэмдэглэл: Л.Чинбат яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцалгүй явсаар НПГ-т нөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгуулсан уу гэх хардлага ийн бий болдог. Өмнө нь зээлийн гэрээ байгуулаад, дараа нь хөрөнгө оруулалтын гэрээ болгож өөрчлүүлэнгүүтээ “Би зээл биш хөрөнгө оруулалт авсан. Төлөх албагүй” гэсэн агуулгаар 10 жил шүүхдэж, охин Ч.Номингоо Соёлын сайд болсон хойно сая нэг төлсөн гэгддэг түүхийг нь бичсэн билээ.
2019 онд эл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байж хэмээн харагдаж байна.
Тиймд НПГ даргагүй, дарга нь ажлаа өгсөн, шинэ дарга томилогдсон (тэр нь хожим авлигын хэрэгт холбогдсон) цонх үе дээр хэрэг нь прокурорын шатанд шилжиж таарсан, тэгээд замхарсан түүх ийм.
ӨМНӨХ КОНТЕНТ:
#1: Л.Чинбат хэчнээн мэлзэв ч ХААДС-гаас "Гацуурт" тэргүүтэй 15 компаниараа ₮15.6 тэрбумын урамшуулал, ₮935 саяын зээл авчээ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
#2: Найз гэгдэх Т.Гантулгынхаа үед Л.Чинбат МХС-гаас 3 тэрбумыг "сааж", замруулсан түүх

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын томоохон хулгайчдын гол төлөөлөл болсон Чинбат ял биш баатар авсан нь МАН -д хулгай гүнзгий үүрлэсэний нотолгоо
CHINA AH HODOLMORIIN BAATAR BIZ DEE SHOROND YAVSAN BOL HOSHOI BAATAR BOLOH BAIJ DEE
Энэ зэргийн юмыг хөнгхөөн арг�##�чих байлгүй. Хаа явсан газраа хор хутгаж байдаг
Хулгай сайн хийлээ гэж одон мед�##�ь гардуулдагаа болиосой одоо хураахын нь хураа хайранч гялтгар төмрүүд минь эзнээ олж гялтгана
Бөөсний онигоо шиг чинбатыг ярьж байсанаа баттулга бол гээд х�##�тираад хадуураад явчих юум гацуурт компиан мөнгө идсэн байхад баттулга ямар оролцоотой юум эмээлтэд өмхий мах илэрсэнч баттулга нүүрс хулгайлсан ч баттулга хөгжилийн банкнаас хэн нэгэн зээл авсан ч баттулга төмөр замын нууц гэрээ ч баттулга эрдэнэтийн 49% оросоос авчирсан нь луйвар болоод мөн л баттулга бүүр байчихаад өөрийн намын оргодолоо барьж ирээд ганцад хийчихээд хулгайг нь бас баттулгатай холбоно бүх шатанд төр барьж байж тэр хүн тийм л луйварчин юум бол яагаад барихгүй хорихгүй байлгаад нийгэмийг бухимдуулаад ард түмнээр тоглоод байгаа юум ялангуяа нямбаатар доржханд хоёр баттулгатай ямар өс хонзонтой болоод болохгүй бүхэнтэй энэ хүнийг холбоод нийгэмд жигшүүлээд байдагийн энэ хоёр шүүх болчихсон юумуу эсвэл хажууд нь д�##�дын м�##�гай өмсчихөөд дээрхи луйваруудыг нь сонсоод хараад зогсож байсан юум уу хууль хян�##�тынх нь энэ хоёрыгоо гэрчээр дуудаж асуугаач энэ хоёр чинь гэмт хэрэг гарсаныг мэдээд шүгэл үлээгээд байгаа юум биш үү
Чиний хулгайч женко гар дүрээгүй мөнгө гэж бхгүй чи бол хамжигч юм бна тэгээд сандраад улиад бна шдээ хогийн шаахай
хөдөлмөрийн баатрууд нь бүгдээрээ хулгайч нар, гоё юм оо
Оюунэрдэнэ ийм том агаад нандин ХУЛГАЙг яаж мэдэхэв , мэдсэнсэн бол тэгээд дээр үеийн МАХН - ын дарга \ Ю . Цэдэнб�##� \ байсансан бол ОХИНЫГ нь САЙД болгохтой мантай ...
Eguur.mn одоо юу ч гэж хуцаад хэн ч тоохгүй
бас л хулгайн баатар бишүү хулгайчдаа баатар өгдөг юм биш үү