Top StoriesСурвалжилга, Нийтлэл

#1: Л.Чинбат хэчнээн мэлзэв ч ХААДС-гаас "Гацуурт" тэргүүтэй 15 компаниараа ₮15.6 тэрбумын урамшуулал, ₮935 саяын зээл авчээ

“Шил” ажиллагааны хүрээнд Засгийн газар хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, өнөөгийн Хөдөө аж, ахуйг дэмжих сангаас олгосон зээлийн мэдээллийг ил болголоо.

“Гацуурт”-ын Л.Чинбатыг ТЭДС-гаас улс төрийн нөлөөллөө ашиглаж их хэмжээний зээл, урамшуулал авсан гэж эртнээс л яригдаж ирсэн. Тийм болохоор энэ ил болоод буй нээлттэй мэдээлэл дундаас “Гацуурт” ХХК-д хамаарал бүхий зээлийн асуудлыг хайж, нягтлах нь зүй ёсных.  

Tovch.mn сайт ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаас энэ асуудлаар тодруулга авч, сайд харин “Л.Чинбат бол том үйлдвэрлэгч, гавьяатай хүн. “Гацуурт” олон жижиг компанитай, манай яам болон харьяа сангуудад нэг ч төгрөгийн өргүй” гээд мэдэгдчихсэн. Атал Л.Чинбат Tovch.mn сайтыг шүүхэд өгчээ.

Тэр 2018 онд “Манай компани улаанбуудайн нэг ч төгрөгийн урамшуулал аваагүй” хэмээн мэдэгдэл гаргаж байлаа. Гэтэл лав 2019 оны шалгалтаар 15.6 тэрбумын урамшуулал авсан нь тогтоогджээ. Энэ л хамгийн эхний логик зөрчил, худал хэлэлт нь юм.

2018-2019 онд улаанбуудайн урамшуулал авсан асуудлыг нь хөндөж бичсэн Newspress.mn сайтыг мөн л шүүхэд өгч, хуулиар далайлган гэдэг.

“Шил” ажиллагааг манлайлж буй Засгийн газрын бүрэлдэхүүн дунд Л.Чинбатын охин Ч.Номин бий. Л.Чинбат “Монгол” телевизийг үүсгэн байгуулсан, хувьдаа хэвлэл мэдээллийн байгууллагатай явсан нэгэн. Тэглээ, тэглээ гээд “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэдэг шиг хамаг бүхнийг “Худал” хэмээн цоллож, шүүхэд өгөөд байж болохгүй. Мянган удаа давтаад ч худал нь үнэн болж хувирахын учиргүй.

Нэг: Shilen.gov.mn сайтын мэдээллээс Л.Чинбатыг хайгаад олохгүй

Юун түрүүнд, халуун сэдвээс нь, ТЭДС-гаас олгосон зээлийн мэдээллийг ирийтэл дэлгэсэн Shilen.gov.mn сайтаас эхэлье.

Инфографик хэсгээс нь зөвхөн зээлээ төлөөгүй ААН-үүдийг шалгах боломжтой. Энэ дунд “Гацуурт”-ын Л.Чинбатын хамаарал бүхий нэг ч компани олдохгүй байна. Тэгэхээр “Зээл авсан бол бүгдийг нь төлжээ” гэж ойлгоно.

За, зээлээ төлөөгүй нэрсэд багтаагүй юм гэхэд зээл авсан нэрс дунд байна уу гээд шүүе. Харин энэ өвсөн бухлаас зүү эрэхтэй дүйх ажил аж. Хайлтын систем байхгүй, нэгд нэггүй тулгана гэсэн үг.

ХХААДС-гийн зээлийн мэдээлэл гэсэн хэсэг дотроо “Улсын төсөв”, “Японы ЗГ-ын буцалтгүй тусламж”, “БНХАУ-ын ЗГ-ын зээл” хэмээх гурван ангилалтай. Ангилал тус бүр нь аль хот, аймагт үйл ажиллагаа явуулах хүрээнд зээл өгсөн тухай мэдээллээрээ задарч байгаа.

“Улсын төсөв” гэдгийг харахад л Улаанбаатар хотод хамаарах 643 зээлийн мэдээлэл байна.

“Гацуурт”-ын Л.Чинбатад “Гацуурт”-аас нь гадна эл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дахиад 14 компани бий. Тэдний олонх нь Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл, Сэлэнгэ аймагт хамаарах 138 зээлийн мэдээлэл байна.

Тэр 138-ыг нэгд нэггүй шүүрдээд Л.Чинбатын хамаарал бүхий компани  олдсонгүй. Тэгэхээр нь Улаанбаатар хотод хамаарах 643-ыг ч шүүлээ, байсангүй. Өөрөөр хэлбэл, Shilen.gov.mn-ийг эхний ээлжид, ийм байдлаар шүүхэд Л.Чинбатын тухай цэг ч олж үзэхгүй нь тодорхой байна.

Хоёр: 2019 онд хийсэн шалгалтаар Л.Чинбат 15.6 тэрбумын урамшуулал, 935 саяын зээл, урамшуулал авсан нь тогтоогджээ

Гэхдээ энэ Л.Чинбат ХААДС-гаас огт зээл, урамшуулал аваагүй гэсэн үг болохгүй.

Энэ удаа нээлттэй мэдээлэл дэлгэхээс өмнө Засгийн газар ХХААДС-г лав хоёр удаа шалгасан. Нэг нь 2019 онд хамаардаг. Нөгөө нь 2021 онд. 2021 оны шалгалтын тайланг бүр ЗГ-ын хуралдаанаар хэлэлцсэн гэдэг. Тэр нь далд. Харин 2019 оных ил.

Тэрхүү 2019 оны шалгалтаар, ТЭДС-гаас (хуучин нэрээр) урамшуулал болон зээл авсан ААН-үүдийн жагсаалтыг хавсаргасан байдаг.

Харин энд Л.Чинбатын “Гацуурт” төдийгүй бусад хамаарал бүхий компаниуд нь ч урамшуулал, дэмжлэг авсан нь ил тод байж байна. Энэ шалгалтыг Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа удирдаж, явуулсан. Л.Чинбат өдгөө Ч.Хүрэлбаатарыг л худал шалгасан, гүтгэсэн гэдэггүй юм бол энэ мэдээллийг үгүйсгэх боломжгүй.

Юуны өмнө тайлбарлахад, Л.Чинбатад хамаарах асуудал зээл гэхээсээ улаанбуудайн урамшуулал юм. Урамшуулал, зээл хоёр ялгаатай. Нэгэнтээ 2018 онд Л.Чинбат “Нэг ч төгрөгийн урамшуулал аваагүй” гэж мэдэгдсэн ч 15.6 тэрбумыг энэ хүрээнд хүртсэн нь нийлбэр дүнгээр гарч байна.

За, 2019 оны шалгалтын дараагийн хэсэг бол зээл. “Зээл авсан ААН, иргэдийн судалгаа” гэсэн тус материалаас шүүхэд, Л.Чинбатын хамаарал бүхий дээрх 15 компанийн 10 нь зээл, дэмжлэг авчээ. Нийт дүн нь 935,315,459 төгрөг болж байна. Эд Shilen.gov.mn сайтын мэдээлэл дунд яагаад байхгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Энд тодотгоход, Л.Чинбатын хамаарал бүхий гэж үзсэн дээрх 15 компанийн 14-т нь тэр одоо хэр бүртгэлтэй хэвээр байгаа. Харин ганц буюу “Монгол-Ангус” ХХК-г өдгөө Н.Наранчимэг өмчилдөг. 2016.02.17-нд Л.Чинбат тус компанийн бүртгэлээс нэрээ хасуулжээ. Хувьцаа эзэмшиж байсан гэдэг утгаар нь хамаарал бүхий хэмээн тодотгож, жагсаалтад багтаасан болно.

Гурав: ТЭДС-гийн буудайг зөвшөөрөлгүй зарж, үнийн зөрүүг нь төлөөгүй

2019 оны шалгалтаар Л.Чинбатад хамаарах цөөнгүй зөрчил илэрсэн.

Тухайлбал:

  • Тендерт 397 сая төгрөгөөр илүү санал ирүүлсэн байхад “Гацуурт” ХХК-г шалгаруулсан 2010 оны зөрчил
  • “Баяндулаан-Уул” ХХК татварын тодорхойлолтоор өртэй байхад гэрээ байгуулан хууль зөрчсөн 2011 оны асуудал
  • “Гацуурт” ХХК 41 мянган тонн буудай хүлээн авсан байхад 45 мянган болгон тусгаж, зөрүү 4 мянган тоннд хамаарах буудайн орлогыг тооцож авсан 2011 оны зөрчил зэргийг дурдаж болно.

Улаанбуудайн урамшуулал тойрсон энэ асуудлын хүрээнд "Хурх" гурилыг үйлдвэрлэдэг "Хангай Миллс" ХХК-д холбогдох асуудлууд ч үүссэн байдаг.

2019 онд хийсэн Сангийн яамны шалгалтад дурдаж байсаналчан, “Гацуурт” ХХК өөрийн агуулахад хадгалагдаж байсан ТЭДС-гийн өмч бүхий 17.9 мянган тонн буудайг зөвшөөрөлгүй “Хангай миллс” ХХК-д худалдсан байх жишээтэй. Тонн тутмыг нь 280 мянган төгрөгөөр бодсон. Нийт 5 тэрбум төгрөг гэсэн үг.

Атал ТЭДС 2011 онд эл буудайг тонн тутмыг нь 350 мянган төгрөгөө бодож, авч байжээ. Өөрөөр хэлбэл анх 6.26 тэрбумаар авсан буудайг нь “Гацуурт” 5 тэрбумаар цааш зарсан. Энэ нь анх авсан үнээрээ тооцвол “Гацуурт”-аас 6.2 тэрбумыг нөхөн төлүүлэх шаардлагатай болсон гэсэн үг. Үнийн зөрүү нь 1.26 тэрбум төгрөг.

Гэтэл 4.45 тэрбум төгрөгийн авлагатай гэж ТЭДС тайландаа тусгачихжээ.

Угтаа 6.26 тэрбумын авлага тооцох ёстой байсан ч 1.8 тэрбумыг яагаад ч юм хасаж. Үүний 1.26 нь л гэхэд 350 мянгаар авсан буудайг 280 мянгаар зарсан үнийн зөрүү. Тиймд энэ дүнг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн ч “Гацуурт” ХХК гүйцэтгээгүй гэжээ.

Тэмдэглэл:

Нэгэнт цаг үе нь Л.Чинбатыг "ХААДС-гаас зээл авсан, аваагүй" гэгдэж байгаатай холбогдуулан түүний хамаарал бүхий 15 компани урьд өмнө хэрхэн ТЭДС-гаас:

  • Улаанбуудайн урамшуулал
  • Зээл, дэмжлэг авч ирснийг нийлбэр дүнгээр үзүүллээ.

Мөн улаанбуудай нийлүүлэх үйл ажиллагааны хүрээнд гаргаж байсан зарим зөрчлийг ч бичив.

2019 онд Л.Чинбатыг "Хангай миллс"-д дутуу буудай нийлүүлээд, ТЭДС-гаас анх гэрээлсэн хэмжээндээ дүйх улаанбуудайн урамшуулал авч, 2 тэрбум орчим төгрөг "завшсан" гэх хэргээр ЭЦА-наас шалгаж, НПГ-т яллагдагчаар татах санал хүргүүлээд байсан билээ.

Бид одоо цаашид ТЭДС-гийн урамшуулал, зээлийн агуулгаас хальж, түүний шалгагдсан хэрэг хэрхсэн, Сэлэнгэ аймагт хэрхэн ноён суусан, Мал хамгаалах сангийн мөнгөөр оруулж ирсэн үхрийн төсөл нь юу болсон, ихэнх зээлүүд нь ямар улс төрийн хамаарлаар бүтэж ирснийг цувралаар хөндөх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-12 08:51

Араар нь чимээгүй гял�##�зуулдаг хулгайч нарын үндсэн төлөөлөгч.

bibvuv
bibvuv
2023-04-12 08:58

tarisan budaagaa zarsan l b.a.ter bolohgui yum uu

Зочин
Зочин
2023-04-12 12:21
Reply to  bibvuv

zarsan mungu bish demjuulsen mungu ym bish uu

Зочин ҮГ
Зочин ҮГ
2023-04-12 09:21

ҮХЭЖ БАЙСАН ХУЛГАЧЙЧ ЭНЭ ЧИНБАТ ГЭДЭГ АМЬТАН ҮХЭХДЭЭ МӨНГӨӨР ОРООЛГОЖ АВСАНДАА ОРОХ ЮМ БАЙХДААЧ ЭНЭ ИХ МӨНГӨ ТӨГРӨГ ЗАВШААД ЯАЖ СЭТГЭЛ НЬ ХАНАДАГГҮЙ ЮМ БОЛОО. БУЗАР БУЗАР

Аишигт
Аишигт
2023-06-17 21:38

Нууц ноёнтон

Зочин
Зочин
2023-04-12 10:02

Бүгд хуулийн дагуу хулгай хийдэг болждээ.

Зочин
Зочин
2023-04-12 10:37

Монгол улсын Хөдөлмөрийн баатар Тендерчин Офшорчин Чинбат Тари�##�ан хөнжүүлэх сангийн 230 тэбумаас 115 тэрбумыг түүний хамаар�##� бүхий охин компануудаар дамжуулан хувьдаа авсан 115 тэрбумийн эргэж төлөгдсөн эхэс нь өнөөдрийг хүртэл маш тодорхойгүй байна бараг л Хуулийнханаар бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шиг юм болж байна даа Монгол улсын Хөдөлмөрийн баатар Чинбат угаасаа дээрэмчин гэдгээ харууллаа шүү дээ Түүний охин гэж улаан эрх ашиг сонирхолтой охиноо төр шургуулж авжсан байгаа юм Тэгэхээр Баатар маань Монгол улсын бүх атар газарыг атгаж байгаа юм байна зөхвөн ганц гэр бүлийн мэдэлд боддоо

Зочин
Зочин
2023-04-12 10:41

Шарк танк Чинбат гэсэн чинь шаадаг, ху�####�г Чинбат байжээ.

АРД
АРД
2023-04-12 10:55

Монголын маань овоо гайгүй бизнес эрхлэгчид, хөдөлмөрөрөө гял�##�заж яваа гэж ойлгож явсан бараг бүх хүмүүс төрийн шимэгчид, луйварчид , хулгайчид байсан юм байна. Үнэхээр новшнууд юмаа. Бүх шатандаа хулгайч, төрийн паразитууд үүрэлчихсэн ямар новшийн нийгэм болчихсон юм бэ?

Зочин
Зочин
2023-04-12 11:07

Мундагийн дүрд тоглосон овоо гардаа

Зочин
Зочин
2023-04-12 14:01

Аваад л хамаад л байдаг өөдөлдөггүй компани юмаа. Муу бизнeсмэн байна

Зочин
Зочин
2023-04-12 14:22

Uramshuulal gheer ergen tuluhduhgui shagnal gj oilgh uu biznes hiij bhdaa hezee ch iim erhelsen tejeegchiin tetgemj hvrtej bsangui halamjiin kompany yum bzd

Зочин
Зочин
2023-04-12 14:31

Бөөн мөнгөний маапаантангууд

Зочин
Зочин
2023-04-12 15:01

Чинбат шиг хөдөлмөрч хүн Монголд ховордоо. ХАА,Газар тари�##�ан ч мөн ч хүнд, эх захгүй д�##�ай шиг нүсэр ажилдаа. Баргийн аавын хүү ярьж чадахаас биечлэн барьж аваад зориглон хийж, хөгжүүлж,цэцэглүүлж чадахгүй л дээ. Бүтээгдүүнээ зарсан мөнгө нь л биз. Ер нь ч улс дэмжихгүй бол яаж дийлдэх юм,яаж хөгжих юм.

Зочин
Зочин
2023-04-12 16:24

Ха ха хөдөлмөрийн баатар зууны эрхэм гэгч өлөн гэхэд дэндүү өлөн луйварчин сайд нь хүртэл пялдагнаж ер сайд нь охинд нь хүртэл яам байгуулан өгч луйварчинг дэндүү өөгшүүлэж байгаа бус уу. Юм л бол шүүх цагдаа өмчлөөд авсан аятай нөгөө хэд нь эзнээ харсан гөлөг аятай гэж

Зочин
Зочин
2023-04-12 17:07

Энэ хулгай тэр саад гээд бгаа аймшигийн царайтай охиноо аваад �######�аасай

М.БАЯРМАГНАЙ
М.БАЯРМАГНАЙ
2023-04-12 19:01

ЧИНБАТ , ЦАНДЭЛЭГ ГЭЭД ОЛОН ЛУЙВАРЧИН БИЙ!!! ТАРИАЛАНЧИД БАА БЭЭГҮЙ МЭДНЭ!!!

Зочин
Зочин
2023-04-12 19:11

Энэ хужааг шүүхэд өгөөч

Зочин
Зочин
2023-04-12 19:25

Зээл авлаа баялаг бүтээгчдээ эргэн төлөгдөх юун болохгүй байна

Зочин
Зочин
2023-04-12 19:27

Толгойтой болгон баялаг бүтээж чадахгүй. Бусдын боломж ч гэж байхгүй. Чаддаг бол чинбатаас илүү гарахгүй яасын дор хаяж 100000 хүн

ган
ган
2023-04-12 20:10

Ажил хийгээд нийтээр мөрдөж буй журмын дагуу урамшуул�##� авсан бол хэрэгтэн болохгүй байлгүйдээ. Зээл аваад зориул�##�тын дагуу зарцуулж эцэст нь авсан зээлээ хугацаанд нь төлсөн бол бас л хэрэгтэн болохгүй

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-04-13 09:40

бас хулгайч нарын нэг хэсэг хүн нь энэ бол мөн ш дээ худлаа ажил хийж байгаа нэрээр төрөөс хулгай луйвар хийнэ новшнууд

Хулгай баатар
Хулгай баатар
2023-04-19 19:41

Хулгайч Хөдөлмөрийн баатар Монгол улс үнэнхүү дампуурсан ЗГ яамын дэргэдэх сан чинь татвар төлөгчийн мөнгө шүү дээ.Чинбатад хуулийн дээд хэмжээ өгөх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button