Улс төрийн мэдээ

"Л.Энх-Амгаланг хорлож болно. Монголын үр хүүхдүүдийг хорлож болохгүй"

2026 оны төсвийн тодотголоос "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийн 13.9 тэрбумыг хассан. Мөн Оюу толгойн ногдол ашгаар авахаар төлөвлөсөн 3 их наяд төгрөгийн 2 их наядыг дэд бүтцэд төлөвлөсөн байсан хуулийн төслөө Засгийн газар буцаан татсан юм.

Тус агуулгаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Нэг гараараа хүүхдүүдийн эрх ярьж, хамгаалъя гээд байдаг. Гэтэл нөгөө гараараа түрээсийн зардлыг нь хасаад байгааг гайхаж байна. 2027 онд төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулахаар байсан ч бүгд үгүй болсон. Хүүхэд бүрд боломж олгож, таван бүсэд кембриджийн хөтөлбөртэй сургуулийг дотуур байртай нь байгуулахаар, 100 сургуулийг эрүүл аюулгүй, ногоон сургууль болгох, мөн шинээр ашиглалтад орж байгаа сургуулиудыг сандал ширээнээс нь авхуулаад тоног төхөөрөмжөөр бүрэн хангахаар 75 тэрбумыг суулгаж оруулж ирсэн ч хасагдчихсан.

Баялгийн сангийн хуулийн дагуу ногдол ашиг Хуримтлалын санд хуримтлагдана. Энэ хуримтлалаа боловсрол, эрүүл мэнд, ипотекийг эх үүсвэрт зарцуулагдах хуультай шүү дээ. Тэгсэн атал эрүүл мэнд, боловсрол хоёрынхоо төсвийг хасчихлаа. Гишүүд байнгын хороод дээр 800 орчим зарчмын зөрүүтэй санал гаргасан байсан. Дийлэнх нь боловсролоос хасъя гэдэг санал байна. Энэ гишүүдийг огт ойлгохгүй байна.

Он дамнаж байгаа 170 орчим объект байна. Гурван жилээс дээш баригдаж байгаа 60-70 объект бий. Үүний эх үүсвэрт 170 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнийг төсвийн тодотголд суулгасан байсан ч авч үзсэнгүй. Яриад байгаа зүйл нь хүүхдийн төлөө юм шиг, гаргаад байгаа үйлдэл нь хүүхдийн эсрэг л байна. Эсхүл Л.Энх-Амгаланг эсэргүүцээд байгаа юм уу. Л.Энх-Амгаланг хорлож болно. Монголын үр хүүхдүүдийг хорлож болохгүй" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button