НИЙГЭМНийгэм мэдээ

Цасан шуурганаар малдаа гараад сураггүй болсон эмэгтэйг 12 дахь өдрөө хайж байна

Энэ сарын 15-ны өглөөний 07:00 цагийн орчимд цасан шуурганаар Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэх газарт нутагладаг малчин эмэгтэй "А" нь цасан шуурганаар малаа хайхаар гараад сураггүй болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна.

Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлага, мэргэжлийн анги, ар гэрийнхэн болон нутгийн иргэдээс бүрдсэн 100 гаруй хүн ажиллаж байна. Түүнчлэн эрэн хайх ажиллагаанд эрэлч нохой, нисэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) болон туулах чадвар сайн автомашин, техник хэрэгслийг дайчлаад байгаа юм. Эрлийн багийнхан өчигдөр буюу 10-р сарын 25-ны өдрийн 08:00 цагт хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Тодруулбал, нэгдүгээр бүлэг тухайн иргэний гэрээс баруун болон баруун урд зүгт, эрлийн багийн хүн тус бүр хоорондоо 15 метрийн зайтайгаар нэг эгнээнд жагсаж, 2 км-ийн өргөнтэй зурвасаар 12 км-т самналт хийсэн. Улмаар “Шилийн хар толгой”, “Суурин буйр” гэх газрууд хүртэл явж, замд таарах өвөлжөө, хаваржаануудыг нэг бүрчлэн шалгасан байна.

Харин хоёрдугаар бүлэг гэрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэлх бүс нутаг, гуу жалга, уулын хавцлуудыг нисэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн (дрон) тусламжтайгаар агаараас тандаж, шалгасан ч үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас эрлийн ажиллагааг 19:48 цагт түр зогсоосон. Улмаар өнөөдөр буюу 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 08:00 цагаас эрлийг дахин эхлүүлээд байгаа аж.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button