УЛС ТӨРУлс төрийн мэдээ
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин хоёр долоо хоног бүлгээ хуралдуулж чадсангүй
Ардчилсан намын гишүүдээс Х.Баттулгаас бусад нь хуралдаа сууж, 41 гишүүнээс 24-ийнх нь саналыг авснаар Б.Түвшин бүлгийн даргаар сонгогдсон.
Долоо хоногийн даваа гараг бүрт УИХ дахь намын бүлгүүд хуралдах товтой байдаг. Гэтэл сүүлийн хоёр долоо хоногт Ардчилсан намын бүлэг ирцгүйн улмаас хуралдаж чадсангүй. Тухайлан хэлбэл, өнгөрсөн долоо хоногт Б.Төрмөнхийг бүлгийн Ажлын албаны даргаар томилж, хурал завсарласан юм. Бүлгийн хурал үргэлжлэх ёстой байсан ч гишүүдийн ирц 47 хувьтай байсан учир хуралдаагүй.
Энэ долоо хоногт ч мөн адил ирц хүрээгүй гэх шалтгаанаар Ардчилсан намын бүлэг хуралдаж чадсангүй. Угтаа ирэх оны төсөв хэлэлцэж буй энэ чухал хугацаанд бүлэг хуралдаж, тэнд байр сууриа нэгтгэх нь чухал баймаар.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.