Улс төрийн мэдээ

Т.Аубакир: НДС-гаас олгох тэтгэврийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлнэ

Тэтгэврийн шинэчлэл болон тэтгэврийн нэмэгдлийн талаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол улс анх удаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болж байгаа бөгөөд иргэд гурван эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжтой болж буй.

Нэгдүгээрт, суурь тэтгэвэр нь иргэний төлсөн шимтгэлээс хамаарахгүй бөгөөд тавьж буй ганц шаардлага нь эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн байх юм. Цэргийн алба хааж, эрт тэтгэвэрт гарсан иргэд ч дээрх насанд хүрсэн тохиолдолд суурь тэтгэвэр авах боломжтой.

Хоёрдугаарт, иргэд ажилласан жил, төлсөн шимтгэлээсээ хамааран нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлнэ.

Гуравдугаарт, иргэд хувийн нэмэлт тэтгэврийн санд хуримтлал үүсгэх боломжтой болно. Тэтгэврийн шинэчлэл нь бага орлоготой тэтгэвэр авагчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

2026 оны улсын төсвийн тодотголын гол зорилго нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх байсан бөгөөд үүний хүрээнд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, суурь тэтгэврийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч байна" гэлээ.

Б.МӨНХСАРНАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button