СпортСПОРТ

Азийн пара наадмаас 10 медаль зүүсэн Монголын бахархлууд

“Айчи–Нагоя 2026” Азийн пара наадам Япон Улсын Айчи муж болон Нагоя хотод энэ сарын 18-наас 24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Монгол Улсаас тус наадамд спортын 10 төрөлд 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож таван өөр төрөлд медаль авч, нэг наадмаас дөрвөн алтан медаль хүртсэн түүхэн амжилт үзүүлэв.

Монголын Улсын тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, нийт 10 медалийн эзэд боллоо. Тухайлбал,

  • Уламбаярын Сүрэнжав — Пара таеквондо, эмэгтэйчүүдийн 52 кг
  • Ганбатын Болор-Эрдэнэ — Пара таеквондо, эрэгтэйчүүдийн 63 кг
  • Лхайжавын Туруунаа — Пара жүдо, эмэгтэйчүүдийн 70 кг
  • Энхбаярын Содномпилжээ — Пара пауэрлифтинг, эрэгтэйчүүдийн 107 кг нар алтан медаль
  • Тогтохбаярын Сувд-Эрдэнэ — Пара жүдо, эмэгтэйчүүдийн 52 кг
  • Гансүхийн Ган-Эрдэнэ — Пара хөнгөн атлетик, бөөрөнцөг түлхэлт, F40 ангилал
  • Цэдэнсодномын Доржзодов — Пара хөнгөн атлетик, зээрэнцэг шидэлт, F55 ангилал
  • Дэмбэрэлийн Сэлэнгээ — Пара байт харваа, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль
  • Хаулетын Темирбек — Пара таеквондо, эрэгтэйчүүдийн 52 кг
  • Буянжаргалын Оюун-Эрдэнэ, Дэмбэрэлийн Сэлэнгээ — Пара байт харваа, эмэгтэйчүүдийн хосын төрөлд хүрэл медаль хүртэв.

Монголын пара тамирчид Азийн олон орны шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, медалийн чансаагаар 14 дүгээр байрт жагслаа. Тэдний хичээл зүтгэл, хөдөлмөр, тэсвэр тэвчээр Азид гайхагдаж гэр бүл, дасгалжуулагч, баг хамт олон, Монголчуудын хамтын бахархлыг төрүүллээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button