НИЙГЭМНийгэм мэдээ

Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтоох ажлын хүрээнд хоёр нисдэг тэрэг ашиглана

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох үүрэг бүхий шинжээчдийн багт дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ахлан ажиллах юм байна.

Шинжээчдийн багт дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг шуурхай хуралдаж эхний ээлжид нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хүнс, орон байр, багаж хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулжээ. Байгаль, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан газраар явж хүрэх боломжгүй байрлалд Онцгой байдлын ерөнхий газрын хоёр нисдэг тэргийг ашиглахаар болсон байна.

Мөн хохирлын үнэлгээг тогтоох ажлын хэсэг нийт 9 цэгээс үнэлгээ хийх бөгөөд 3 цэгт нисдэг тэргээр бууж ажиллах юм. Түүнчлэн "интернэтийн төхөөрөмж, цахилгаан гаргах боломжтой зөөврийн эрчим хүчний үүсгүүр зэрэг шаардлагатай хэрэгслүүдээр хангахаар ажиллана" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button