НИЙГЭМНийгэм мэдээ

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгууллаа

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрлах Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд их хэмжээний хээрийн түймэр гарсан. Түймэр өртсөн өдөр дархан цаазат газарт зорчиж явсан Мобиком Корпорацын захирлуудын унаж явсан машин гал алдаж түймэр дэгдээсэн. Улмаар дархан газрын 80 орчим хувь нь галд өртсөн урьдчилсан мэдээ гарсан.

Тэгвэл өнөөдөр /2026.10.26/ ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн болон Мобикомын удирдлагууд Нөмрөгт гарсан галын асуудлаар уулзсан байна. Тус уулзалтаар Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймэртэй холбоотойгоор хохирол барагдуулах ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бямбасарүэн шоронд орох ёстой

Зочин
Зочин

Монгол захирлуудын буруутайг тогтоох хэрэгтэй,Дархан цаазтай газарруу яв’яаа гэдэг саналыг хэн нь анх гаргасан бэ ? Тэр япон хүн тэнд тийм газар байдгийг ч мэдэхгүй л бсан байх, хэргийн эзэн хэн гэрэгийн дохиур нь хэдэн тэнэг монгол нь л байгаа доо !!!

Зочин
Зочин

Хохирлыг барагдуулах нь зөв ч нөхөн сэргээнэгэж баахан таарах тохирох нь мэдэгдэхгүй мод бут ургамал аваачиж тариад унаган ургамал амьтны аймагт нь гай тарих бий дээ. Түймрийн дараа тал хээрийн байгаль өөрөө 1-3 жилийн дотор нөхөн сэргэх чадвартай. Аясаар нь жамаараа сэргэх боломжийг нь олгох хэрэгтэй хүн баахан техниктэй очоод хахсан дээр нь нударна гэгч болно шүү

Холбоотой мэдээ

Back to top button