Улс төрийн мэдээ

МАН-ын бүлэг төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 10-20 хувиар танахаар болжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.10.26/ хаалттай хуралдаж 2027 оны төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг 10-20 хувиар танаж, зохицуулахаар болсныг танилцууллаа.

Засгийн газар иргэдээс санал авсны үндсэнд Оюу толгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудыг буцааж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2027 оны төсвийн төсөлд өөрчлөлт оруулах юм. Ингэхдээ малын вакцин, үдийн цай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж зэрэг зайлшгүй шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийн тулд төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг 10-20 хувиар танаж зохицуулахаар болсон байна.

Мөн тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээллийг сонсжээ. Энэ үеэр УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тусгасны дагуу гаргасан зөвлөмжийг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн бүлгийн гишүүдэд танилцуулсан байна. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button