НИЙГЭМНийгэм мэдээ

Сурагчид энэ сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ баасан гараг буюу аравдугаар сарын 30-ныг хүртэл хичээллээд долоо хоног амарна. Тухайлбал, 2026-2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэж долоо хоног амрах хуваарьтай. Иймд албан ёсоор ирэх сарын 9-ныг хүртэл амрах юм.

Боловсролын сайдын энэ оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан бөгөөд уг шинэ бүтэц нь энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад мөрдөгдөж буй. Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай байсан хичээлийн бүтцийг өөрчилж, нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсныг богиносгон, эцэг эхчүүдийн саналыг харгалзан дөрвөн улиралтай болгосон юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button