НИЙГЭМНийгэм мэдээ

Кихара Минорү: Түймэрт өртсөн нутгийг сэргээхэд Японы Засгийн газар хамтрахад бэлэн

Мобиком компанийн ажилтнууд Нөмрөгийн дархан газарт зорчих үеэрээ гал алдаж түймэр дэгдээсэн. Тэгвэл өнөөдөр /2026.10.26/ Нөмрөгийн тусгай хамгаалалттай газар нутгийн түймрийн талаар Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Тэрбээр Японы Засгийн газар түймэрт өртсөн бүс нутгийг сэргээхэд хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Видео:

Ташрамд дурдахад Мобиком компани нь Японы "KDDI" технологийн компанийн охин компани юм. Түймэртэй холбоотойгоор Японод олон нийтийн шүүмжлэлийг хатуу өрнөж байгаа бөгөөд "KDDI" компанийн хувьцаа унаж байгаа гэх мэдээлэл байна. 

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мобикомыг Монголоосоо хөөн гаргая аа, эсэргүүцлийн жагсаал хийж, гарын үсэг цуглуулая, хүн бүр мобикомын сүлжээ хэрэглэхээ больё л доо !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мобикомд биш манай долигнуур дарга нарт л учир байгаа шдээ. Дархан цаазат газар нутаг руу яах гэж дагуулж явж бас оруулж байгаан.

Монгол
Монгол

Япончуудтай маш болгоомжтой харилцах хэрэгтэй шүү. Моби-гийн ззхирлыг элчин сайд нь хажуудаа суугасан байгаа нь Япон хүнээ хэзээ ч хаяхгүй, манай Япон хүний буруу байхгүй л гэж хэлэх гэсэн цаад санаа. Эхлээд хохирлыг маш нарийн гаргах хэрэгтэй. Япон Улс тусаллаа гээд дайжсан ан амьтад, зөвхөн Нөмрөгийн Дархан цаазат газарт ургадаг нэн ховор устах дөхсөн ургамал, амьтны аймаг яаж сэргэх вэ? Моби-гийн хүмүүс тэнд очоогүй бол энэ Дархан цаазт газарт ингэж хэзээ ч нөхөж баршгүй хохирол гарахгүй байсан. Гэтэл Моби-гийн гаргасан хамгийн сүүлийн мэдэгдэл бол: Бид буруугүй гэсэн зүйлийг л хэлсэн байсан. Наад Япончуудын өмнө гөлөг царайлж суух хэрэггүй. Наад Моби-гийн захирал Япон болон Монгол хүмүүсийг бүгдийг нь хорьж байцааж мэдэүүлэг авахгүй юм уу? Жирийн иргэн байсан бол аль хэдийнэ шоронд хийсэн байгаа...

Зочин
Зочин

Манай хамаг том дарга нар энд гэтэл ямар ч хариуцлага хүлээхгүй гүлдийгээд

Холбоотой мэдээ

Back to top button