НИЙГЭМНийгэм мэдээ
Төрийн ордны ард байрлах тамганы хөшөөг сэргээн засварлахаар нураажээ
Төрийн ордны ард байрлах Монгол төрийн тамганы хөшөөг нурааж эхэлжээ. Улмаар өнөөдөр тус барилгыг нураах ажлыг эхлүүлсэн байна.
Уг асуудлаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад "Хөшөөг засаж, шинэчлэх гэж байгаа. Битон суурь шалыг нь боржин чулуугаар солих ажил хийнэ. Маргааш гэхэд нураах ажил дуусаж засварын ажил эхлэх байх" гэлээ.
Энэ талаар нийслэлээс тодруулахад "Бид ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Хуулиар төрийн ордон тусгай хамгаалалтай газар учраас нийслэл мэдэхгүй" хэмээлээ. Ташрамд дурдахад, тус хөшөөнд Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг тохиолдуулан төрийн өндөрлөгүүд жил бүрийн 12-р сарын 29-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Б.САНАА









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.