ЭРҮҮЛ МЭНД

13А маягт бүрэн цахимжаагүй, иргэд эхлээд өрхийн эмнэлэгтээ очно

Өвчтөнийг дараагийн шатны эмнэлэг рүү илгээх 13А маягтыг цахимаар олгодог болно гэж энэ оны эхээр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд мэдээлсэн. Улмаар энэ сарын 13-наас тус маягтыг цахимаар авах боломжтой болсныг дуулгасан.

ЭМДЕГ тус үйлчилгээ нэвтэрснээс хойш 3354 иргэн уг үйлчилгээг авсан тухай мэдээллээ. Тус үйлчилгээг иргэд эмнэлэг явах шаардлагагүйгээр E-Mongolia-д хандаж маягтаа илгээгээд өөрөө үзүүлэхдээ л 2, 3 шатлалын эмнэлэгтээ шууд очно гэж ойлгосон.

Гэвч e-mongolia-гийн үйлчилгээ хэсэгт хандаж Эмнэлэгт иргэнийг илгээх цахим бүртгэлийн маягтыг авах гэхэд маягтын мэдээлэл олдсонгүй гэсэн мэдээлэл гарч ирж байгаа юм.

Энэ талаар ЭМДЕГ-аас тодруулахад "ЭМЯ-наас илүү тодорхой мэдээллийг авах боломжтой. Иргэд заавал өрх, дүүргийн эмнэлэг орох шаардлагатай" гэлээ. Харин ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газраас тодруулахад "Уг үйлчилгээ бүрэн цахимжаагүй байгаа гэж ойлгож болно. Дата мэдээлэл цуглуулах ажил хийгдэж байна. Өнөөдрийн нөхцөлд иргэн өөрөө өрх, дүүргийн эмнэлэгтээ очиж үзүүлэхэд 13А маягтыг цахимаар дараагийн шатны байгууллага рүү илгээнэ. Харин 13А маягт бүрэн 100 хувь цахимжихад иргэд E-Mongolia-гаас өөрсдөө илгээх боломжтой болно" гэлээ.

Эцэст нь дуулгахад 13А маягт арайхан цахимжаагүй байгаа аж.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button