СПОРТ

Ах, дүү сагсан бөмбөгчид үндэсний дээд лигийн аваргаар тодорлоо

Сагсанбөмбөгийн 2023 оны дээд лигийн аваргууд тодорлоо. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын эрэгтэй аварга багаар "Эрдэнэт Майнерс" баг шалгарсан. "Уурхайчид" шийдвэрлэх дөрөв дэх тоглолтод "Тэнүүн Өлзий Металл" багийг 88:85-аар буулган авснаар цувралыг 4:0 болгож лигийн аваргаар анх удаагаа тодорсон юм.

Харин Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй Дээд лигийн финалын цувралын тав дахь тоглолт өчигдөр боллоо. Тоглолт 79-65 харьцаагаар өндөрлөж "Улаанбаатар Амазонс" аваргын цомыг өргөсөн юм.

Цувралд хоёр дараалан хожсоны дараа гурав дахь тоглолтод хожигдоод байсан Улаанбаатар Амазонс баг М Гарьдыг дахин хоёр дараалан хожиж цувралд 4-1 харьцаагаар илүүрхсэн билээ.

Энэ жилийн дээд лигт 3х3 сагсөнбөмбөгийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглодог ах, дүү сагсчид болох О.Энхбаатар, О.Хулан нар хоёул аваргын цом өргөлөө. Мөн О.Хулан үнэ цэнтэй тоглогчоор шалгарав.

Тэд саяхан болсон 3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд О.Энхбаатар азийн аварга болсон юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амжилт хүсье????????????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button