Эдийн засгийн мэдээ
Дэлхийн банк Монголын тухай: 2023 онд инфляц 9.3 хувь хүрэх боломжтой

Дэлхийн банк өнөөдөр /2023.04.19/ манай улсын эдийн засгийн 2023 оны тоймыг танилцууллаа.
Өнгөрөгч 2022 онд эдийн засаг 4.7 хувиар өссөн бол энэ өсөлт 2023 онд 5.2 хувь болох төлөвтэй гэв. Энэ нь уул уурхайн салбарын олборлолт, экспорт тэлэх, ААН-үүд сэргэсний үр дүнд бий болох боломжтой хэмээн тайлбарлалаа.
Тэгвэл Дэлхийн банкны ахлах эдийн засагч Хосе Лүйз Диаз Санчез:
- Эдийн засгийг бүрэн сэргэсэн гэж ойлгож болохгүй
- ДНБ-ий түвшин цар тахлын өмнөх үеийн хүлээлтээс доогуур бий
- Хөдөлмөрийн зах зээл сэргэж, төсвийн зардал ДНБ-тэй харьцуулахад буурсан нь орлого нэмэгдэх нэг шалтгаан болж буй
- Төсвийн зардал хумигдаж байгаа ч энэ нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өндөр. Өнөө хэр төсвийн зардал өндөр байгаа нь улсын өр нэмэгдэх, төсвийн тогтвортой байдал алдагдахад хүргэх эрсдэлтэй
- Төлбөрийн тэнцэлд импорт дарамт болсноор алдагдал их гарсан
- Инфляцын хувьд энэ жил 9.5 хувьд хүрэх тооцоотой. Импортын хүнс ба түлшний үнэд инфляц харьцангүй бага нөлөөлөх төлөвтэй гэх мэт онцлог зүйлсийг ярьсан байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.