УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Хөдөө сумын эмч нар гүйцэтгэлийн төлөө худал онош тавьдаг"

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.04.21/-ийн хуралдаан үргэлжилж байна.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн талаар хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Бид 2020 оны сонгуулийн дараа ээлжит бусаар хуралдаж, Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг гүйцэтгэлийн тогтолцоонд оруулсан. Энэ бол дэвшил. Гэвч хөдөө орон нутагт энэ бол асуудал болсон. Тиймээс Үндэсний зөвлөлийн гишүүдийг үүнд анхаарч, орон нутгийн иргэдийн талд шийдвэр гаргаарай хэмээн хүсэж байна.

Мөн орон нутагт 25 км-ын дотор артерийн даралт ихсэх өвчнөөр дуудлага өгөхөд онош байхгүй байна. Дуудлагын дагуу сумын эмч нар очно. Гэтэл эмч нар нь худал, өөр өвчний онош тавьдаг. Сумын эмч нар албан ёсоор гүйцэтгэл худал бичих тал руу хандахад шахаж байна гэж харж байгаа" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button