УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Ганбаатар: Нэр дэвшиж буй 6 гишүүн ээ, улстөрчдийн гарыг тас цохь

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.04.21/-ийн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд зургаан хүний нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж буй.

Тухайн нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар хатуухан зөвлөгөө өгөв. Тэрбээр зөвлөгөөнийхөө эхэнд бусад улс оронд Эрүүл мэндийн даатгалыг нэн чухалчилж авч үзвэл талаар бусад улс орны жишээг дурдсан юм.

С.Ганбаатар "Монгол Улсын 3.4 сая хүний эрүүл мэндийн даатгалын тухай бид ярьж байна. Чуулганы хамгийн чухал асуудлын нэг. Өнөөдөр бид ямар царайтай байгаа талаар ард түмэн харж байгаа байх.

Эрүүл мэндийн даатгалын сан бол жилдээ 1.4 их наяд төгрөг эргэлдэж байдаг сан. Улсын төсвийн таван хувьтай тэнцэнэ. Энэ бол улсын төсвийн мөнгө биш. Татварын мөнгө биш. Ард түмний хөдөлмөрөөр олсон мөнгөний шимтгэл. Үүний хариуцлага муу байгаа. Өнгөрсөн 30 жилд улстөрчид хулгай хийсэн. Зөвлөлд нэр дэвшиж буй зургаан гишүүн минь, улстөрчдийн аймшигтай бирд царайлсан гарыг тас цохиж өгөөрэй гэж гуймаар байна.

Сонгууль дөхөөд ирэхээр эрүүл монгол хүн, хүүхэд гэх мэт есөн жорын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлдэг. Үүнийг нам цохиж унагаахгүй бол UB палас дүүрэн хандивын тоглолт хийж байна. Энэ чинь Эрүүл мэндийн даатгал руу улстөрчид гараа дүрсэн гэсэн үг. Иргэд яагаад даатгал төлөх дургүй байна. Төллөө гээд эргээд хашаа байшингаа зарахдаа тулж байгаа хэрэг. Энэ тэнэг байдлыг зогсоож өгөөрэй" гэлээ.

Ярианы төгсгөлд тэрбээр

  • Ажил хөдөлмөр эрхэлдэг 749
  • Малчин 51
  • Оюутан 14
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч 133 мянган хүн даатгал төлж буй нь маш бага үзүүлэлт гэдгийг дурдсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button