УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ш.Адьшаа: Иргэн бүр өмчтэй байх нь УИХ-ын даргад таалагддаггүй юм байна

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр /2023.04.21/ хууль өргөн барих эрх зөрчигдөж буй асуудлаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

Тэрбээр "Би УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдөр яригдаад байгаа Эрдэнэс тавантолгой ХК компанийн иргэдээс худалдан авсан 1072 хувьцааг иргэн бүрт буцаан олгох тухай тогтоолыг өргөн бариад УИХ-аар хэлэлцүүлж чадахгүй байна. Үүнд ямар ашиг сонирхол яваад байгааг мэдэхгүй байна. Монгол УЛсын их хурлын дэгийн тухай хуульд, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүх шаардлагыг биелүүлж УИХ-ын даргад 3 сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн. Гэвч одоо хүртэл хэлэлцүүлэхгүй байна. Гайхаж байна, ойлгохгүй байна.

УИХ-ын дарга Гомбожавын Занданшатараас УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, хууль бус үйл ажиллагааг явуулж, хууль санаачлах эрхэд халдаж байна.

Парламентын засаглал гэдэг нь хууль тогтоох, эрх мэдэл, олонх, цөөнхийн үзэл бодлыг хүндэтгэж, хууль өргөн барих процессыг ялгахгүйгээр УИХ-ын санаачилсан хуулийг авч хэлэлцдэг дэгтэй.

Монгол Улсын иргэн бүр өмчтэй байх нь УИХ-ын даргад таалагддаггүй юм байна.

Цөөнхийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүн хууль өргөн барихаар хэлэлцүүлдэггүй юм байна. Бид яах ёстой вэ. Ард түмний төлөөллийн хувьд ийм мэдээллийг хийх шаардлагатай" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 21, 2023 18:41

Энэ зөв шүү 1072 хувьцааг эргүүлж өгвөл мөн сайн байнаа .ЦАГүеийн байдлаас болоод зарж борлуулсаныг хөнгөвчилсөн нөхцлөөр боловч буцааж өгөх нь зөв ЗАНДАНШАТАР ДАРГАА ТА ТА иргэдээ бодоод хуулиа хүндэт гээд УИХ оруулаад өгнө үү. .

Зочин
Зочин
4 сар 21, 2023 20:14

Адьшаа 10 жилийн ш�##� нойль амьтан байсан, одоо л овоо болждээ !

Зочин
Зочин
4 сар 23, 2023 09:09
Reply to  Зочин

Чи тэгээд УИХын гишүүн болж чадах уу.Өөрөө нойль байсан даа атаархаж үхэх нь ээ

Зочин
Зочин
4 сар 21, 2023 23:33

Yu gsn vg ym be oorsdo ideh geed hvleed bga ym bishv

Зочин
Зочин
4 сар 22, 2023 09:05

1072 хувьцаана ногдол ашиг авлаа гээд ардтүмэн хөрөнгөжөөд баяжмх нь юу л болдоо?Гэхдээ амьдр�##�д дэм болох юм.Ард олныг улныхан гээд ЯМАА наас дор харамлаад бна уу

Эмээ
Эмээ
4 сар 22, 2023 12:26

ИРГЭД ӨМЧТЭЙ БОЛЧИХВОЛ ТАВ АРВАН ₮ӨӨР САНАЛАА ХУДАЛДАХГҮЙ БОЛЧИХНО ШҮҮ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button