Top StoriesТанд хэрэгтэйЭРҮҮЛ МЭНД

Ж.Түвшинбаяр: Уушги, төвөнх, амны хөндийн хортой хавдрын 98 хувь нь тамхинаас болдог

Тамхины сөрөг нөлөө болоод зохисгүй хэрэглээний талаар Бриллиант эмнэлгийн уушгины эмч, Тэргүүлэх зэрэгтэй, Анагаах ухааны магистр Ж.Түвшинбаяртай ярилцлаа. 

-Электрон тамхи нь утаат тамхинаас гаргах зориулалттай эмчилгээний зүйл. Эмчийн бичгээр зарах ёстой-

-Нийтлэгээр ярьж хэлж мэддэг ч тамхины биед үзүүлэх сөрөг нөлөөнөөс яриагаа эхлүүлье?

-Өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тамхины сөрөг нөлөөг эрүүл мэндэд, орчинд, нийгэмд нөлөөлөх гэдэг ойлголтод багтааж үзнэ. Хүнд бол тамхинаас ялгарч буй 8000 гаруй химийн бодис сөргөөр нөлөөлдөг. Эдгээр химийн нэгдлүүд хүний биед нөхцөлгүй хортой. Үүнийг хүний эрүүл мэндэд хортой, ноцтой нөлөө үзүүлж буй гэж үзнэ. Хоёрдугаарт, гоо сайханд асар хортой. Шүд шарлана, арьс харлана, ихүүн үнэр гарна гэх мэт. Гуравдугаарт, хүнээс гадна орчинд сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл тамхины утаа бусад хүмүүст нөлөөлөх буюу дам тамхидалт гэх ойлголт сөхөгдөнө. 

Манай Монголд одоо хүмүүсийн дундаж цалин 1.5 сая төгрөг болсон гэж яриад байгаа. Тамхи татдаг хүн сард дунджаар 300 мянган төгрөгийг тамхинд зарцуулж буй. Энэ нь ажил хийдэг хүмүүст санхүүгийн хувьд мэдэгдэхүйц дарамт шиг санагдахгүй. Харин нөгөө халамж авдаг, тогтмол орлогогүй хэрнээ тамхи татдаг хүмүүст бол дарамт. Гэвч тамхинд донтсон учир ямар нэг зүйлээ хойш тавиад авч татсаар л байдаг. 

-Электрон тамхины тухайд?

Одоо шинээр электрон тамхи гэж нэг зүйл дэлгэрээд байна. Энэ зүйлийг АНУ анх үйлдвэрлэхдээ утаат тамхинаас гарч буй хүмүүст зориулж бүтээсэн. Учир нь олон жил тамхи татсан хүнд дадал зуршил суучихсан байдаг. Энэ зуршилд нь зориулж орлуулах байдлаар бүтээсэн гэсэн үг л дээ. Электрон тамхи нь утаат тамхийг бодвол дотроо 6-8 дахин бага никотинтой. Мөн орчинд үнс цацагдахгүй, иш хаягдахгүй, хортой утаа ялгарахгүй гэдгээрээ ариун цэвэр талаас давуу байдал үүсгэж буй. Тухайн хүн электрон тамхийг 2-3 сар орлуулах байдлаар хэрглэж байгаад утаат тамхинаасаа бүр мөсөн гарах ийм л зориулалттай эмчилгээний эд. Гэтэл манайхан хэрэглээг нь өөр зүйл рүү чиглүүлээд буруу байдлаар хэрэглээнд нэвтрүүлээд байна. Жишээ нь зам дагуух ТҮЦ, “CU” сүлжээ дэлгүүр гээд сургуулийн хүүхдүүдийн түлхүү үйлчлүүлж буй бүхий л газарт энэхүү электрон тамхийг борлуулдаг болчихсон. Өөрөөр хэлбэл энэ л бидний алдаа. Хүүхдүүдийн хичээлээ тараад эсвэл хичээлдээ явах замдаа ордог газар бол “CU”. Энэ дэлгүүрт электрон тамхийг хүүхдийн нүдэнд эл өрчихсөн зарж байдаг. Утаат тамхи татаагүй хэрнээ электрон тамхийг зориулалтын бусаар хэрэглэж байгаа нь эдгээр хүүхдүүдэд маш сөрөг нөлөөтэй. Тамхи татдаггүй уушгинууд үүнийг татаад ирэхээр тамхи татах хүсэлтэй болж эхэлдэг. Энэ нь тэднийг ирээдүйд архаг тамхичид л болгоно. Тиймээс энэ тамхийг бид эмчийн бичигтэйгээр зарах ёстой. 

-Хууль талаас та юу хэлэх вэ?

Бид архи согтууруулах ундааг 21-ээс дээш настай хүнд л худалдан борлуулна гэж хатуу хууль хэрэгжүүлээд түүнийгээ дагаж мөрдөж чадаад байгаа. Гэтэл яагаад 14 настай хүүхдэд тамхи зараад байгаа билээ. Үүнд л бидний алдаа байна. Бид адилхан л хуулийн хүрээнд чанга бодлогоор хандах хэрэгтэй.

-Тамхинд зохистой хэрэглээ гэж ойлголт байхгүй. Нэг ширхэг тамхийг ч зохистой хэрэглээ гэж үзэхгүй-

-Тамхинаас үүдэлтэй өвчнүүдийн тухайд. Жишээ нь уушгины хорт хавдар ч юм уу?

-Судалгаанаас авч үзэхэд манай улсын хэмжээнд амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Энэ үзүүлэлт сүүлийн 19 жил энэ байрнаасаа ухрахгүй хэвээр байгаа. Энэ хурдаараа бол 2045 он гэхэд уушгины өвчин Монголд тэргүүлж эхэлнэ. Үүнд тамхидалт гол нөлөөтэй. Уушги, төвөнх, амны хөндийн хортой хавдрын 98 хувь нь тамхидалтаас болсон байдаг. Хавдрын бус өвчлөлийн буюу амьсгалын замын өвчнүүдийн голлох шалтгаан мөн л тамхи. Тухайлбал, уушгины архаг бөглөрөл үүсгэдэг бүлэг өвчлөлүүд. Эдгээр өвчин тамхи татдаг хүнийг сүүдэр мэт байнга дагаж явдаг гэж ойлгох хэрэгтэй. 

-Дотор эрхтэнүүдэд бас сөрөг нөлөө үзүүлдэг үү?

-Тамхи татдаг хүний цус энгийн хүнийхтэй харьцуулбал байнгын өтгөн байдаг. Байх ёстой хэмжээнээсээ 20-25 хувь илүү өтгөрөлттэй гэсэн үг. Цус өтгөн байна гэдэг нь тухайн хүн зүрх судасны өвчинд амархан нэрвэгдэх аюулыг бий болгож байдаг. Мөн тархины цусан хангамж маш хурдан дутагдана. Мөн хамар, залгиур хоолой, цагаан мөгөөрс, гуурсан хоолой гээд тамхины утаа дамждаг хэсгүүд үрэвсэнэ. 

-Зохистой хэрэглээ гэх ойлголт яригдах уу?

-Тамхинд зохистой хэрэглээ гэж ойлголт байхгүй. Нэг ширхэг тамхийг ч зохистой хэрэглээ гэж үзэхгүй. 

-Уушги бол өөрөө өөрйигөө цэвэрлэдэг чадамжтай эрхтэн шүү дээ. Цэр, нус бол уушги өөрөө өөрийгөө цэвэрлээд гаргаж буй зүйл нь-

-Бие рүүгээ орж байгаад тамхины хор хөнөөлийг тамхи татахаа болихгүйгээр багасгах арга гэж байх уу?

-Тамхи татаж байгаа хэрнээ уушги цэвэрлэх цай ууж байна гэдэг бол утгагүй асуудал. Уг нь уушги гэдэг эрхтэн өөрөө өөрйигөө цэвэрлэх маш чадамжтай эрхтэн шүү дээ. Цэр, нус бол уушги өөрөө өөрийгөө цэвэрлээд гаргаж буй зүйл. Тамхи хэдийн чинээ их хэмжээгээр татна төдий хэмжээгээр цэр, нус ихээр ялгарна гэсэн үг. Уушгийг эрүүл байлгая гэвэл тамхинаас л татгалзах хэрэгтэй. Өөр сонголт байхгүй. 

-Тамхийг хаяхдаа өдөрт татдаг хэмжээгээ багасгаад ч юм уу ийм төрлийн арга хэрэглэж байгаа хүмүүс цөөнгүй байдаг. Энэ хэр оновчтой вэ?

-Тамхийг хаяж болно. Ингэхдээ тамхины хэрэглээгээ багасгах байдлаар тамхинаас гарна гэвэл буруу, байж болохгүй зүйл. Учир нь тамхинд зохистой хэрэглээ гэж байхгүй.  Иймд шууд л хаях хэрэгтэй. Тамхиа хаячихсан тохиолдолд уушгийг цэвэрлэх боломжтой. Хаяагүй тохиолдолд харин болохгүй. 

-Тамхиа хаяад нас барсан гэх тохиолдол цөөнгүй байдаг. Тамхи хаясан нь буруу юм шиг ойлгогдох нь бий шүү дээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Тамхи татахаа больсоны дараа уушги өөрийгөө идэвхтэй цэвэрлэж эхэлдэг. Энэ үед цэр, нус маш их хэмжээгээр ялгардаг. Үүнийг хүмүүс мэнгэртэх гэж нэрлээд байдаг. Өөрөөр бол их хэмжээний цэр, нусандаа хахаад бөглөрөөд нас барах тохиолдолыг л хэлээд байгаа юм. Зарим хүмүүс энэ цэр, нус ихээр ялгараад ирэх үзэгдлийг муу гэж ойлгоод буцаад тамхиа татаж эхэлдэг. Гэвч цэр, нус ихээр гарах нь уушги өөрийгөө цэвэрлэж буйг л илтгэж байгаа хэрэг. Уг нь энэ байдал богино хугацаанд үргэлжлээд хэвийн болно. Хоёр долоо хоногоос хоёр сар л үргэлжилнэ. Үүнийг даван туулах чухал. Хэрэв хэцүү бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. 


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
4 сар 24, 2023 11:50

Ene emch Ix l saixan yarij tailbarlaj baina Emchlex tal deeree xer zereg emch yum bol doo

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 24, 2023 12:17

ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ТАЛААР АНГЛИ БОЛОН ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУД ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ СУДАЛГААНЫ ҮНДСЭН ДЭЭР УТААТ ТАМХИНААС ХОРУУ ЧАНАРЫН ХУВЬД 95 ХУВЬ ХОР БАГАТАЙ ГЭДГИЙГ ТОГТООГООД БАЙНА. МАНАЙ УЛСАД ЭНЭ ТАЛААР СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ БАЙХГҮЙ ТАМХИНЫ ХЭДХЭН КОМПАНИЙ ЛОББИГООР ЯМАР НЭГЭН ЭМЧ ЗАХИАЛГАТ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙНА. ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ АРД ТҮМЭНДЭЭ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА Ч ЗАХИАЛГАТ МЭДЭЭЛЛИЙН ТАЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Өөрөө тамхи татдаг юм билээ
Өөрөө тамхи татдаг юм билээ
4 сар 25, 2023 08:52

Эмч тамхи хортой гэдгийг хэлчээд өөрөө тамхи татаад зогсож байсан.

Зочин
Зочин
4 сар 27, 2023 21:11

Tegsen chine yaasan

Холбоотой мэдээ

Back to top button