Шүүмжлэнгүүт өөр өнгөөр дахин будах вий
Төрийн ордны зүүн талын хашааг засварлах ажил өнгөрөгч сарын сүүлээр эхэлж, хашаа барин явган зорчигчдын замыг хаасан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл үүсгэж байв. Улмаар хашааг нарийсган, явган зорчигч алхах зай гаргаснаар завсарын ажлыг эхлүүлсэн юм.
Өмнө нь төрийн сүлд бүхий төмөр сараалжин хашаатай байсан бөгөөд өнгөрөгч өвлийн жагсаалын үеэр хашааг цөмөлж, зогсоол дахь автомашиныг эвдэлсэн хэрэг гарсан. Үүний дараа хашааг битүүлсэн хэдий ч энэ удаа шинэчлэн засах дахин явуулж, өчигдөр хаалтаа авсан билээ.
Шинээр баригдсан хашаа нь нарийн цонхтой хана, монгол гэрийн хэлбэр бүхий хаалгатай болсон. Олон нийтийн зүгээс хашааг их бетон хэлбэрээр хийж, хүйтэн гүн ногоон өнгөөр будсаныг буруушаан, сошиал сүлжээнд шүүмжлэлийн давалгаа өрнөөд байна.
Гадны орнуудын төрийн захиргааны томоохон байгууллагууд элдэв хаалт, тусгаарлалтгүй, иргэд нь ойр орчноор нь явах боломжтой байдаг байхад манай улс төмөр сараалжаар Төрийн ордноо хаадаг нь ч ихээхэн шүүмжлүүлдэг. Өнгөрөгч жилээс төрийн ордны цэцэрлэгийг урин дулааны улиралд нээлттэй болгох, төрийн ордонд "пүүз"-тэй нэвтэрч болдог зэрэг шинэ жишиг тогтоосон.
Харин энэ удаа гүн ногоон өнгөөр будсан хашаагаа нийтийн шүүмжлэлд нийцүүлэн засах уу. Явган хүний зорчих хэсэг гаргахаар нийтийн шүүмжлэлийн дагуу засварын хашаагаа хөдөлгөсөн шигээ өөрчилж орхих уу гэсэн асуулт үүсээд байна.
Манай том дарга нарын ажлын албадын дотоод групп чатуудад нийтийн сүлжээнд шүүмжилж байгаа асуудлыг цуглуулж, тэдэнд нийцүүлэн засах ажлыг даруй зохион байгуулдаг хэвшил тогтоод удсан. Ингэснээрээ нийтэд хэт таалагдах "эмгэг" тусч, төрийн зарим тогтсон шугамаар явчихаар ажлууд ч эргэн нурдаг байдал тогтсон.
Энэ удаа мөн нийтийн шүүмжлэлийг дагаж, Төрийн ордны хашааны өнгийг өөрчлөн будах үйл явц өрнөх үү. Төсвийн үр ашиггүй зарцуулалт үүсгэх үү гэдэг асуудал үүсэв. Нөгөө талд бүхнийг шүүмжлэлт нүдээр харж буй нийтийн сүлжээнийхэнд яг ямар өнгөөр Төрийн ордныг будвал илүү нийцэлтэй санагдах нь өөрөө хариултгүй шахам асуулт билээ.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ордны өнгөтэй ижил саар�##� өнгөөр будахгүй дээ
Төрийн ордныхоо өнгөтэй ижил байлгахгүй дээ. Хамга�##��##�тынхан өөрсдийн хувцасны өнгөөрөө будчихаж дээ
ямар ч өнгөөр будсан т а а л агдахгүй.
Шүүмжлэхийн донтонгууд �##�таар бүрсэн ч шүүмжилнэ. Ажилгүй хүмүүс фейсээр дүүрэн учраас юм шүүмжилж утсаа маажиж өдөр өнгөрөөж байгаа юм.
hiliin tsergiin angiin hashaa
яасан гэж хаша�##�аад байгаа юм бэ уг нь төв суурин газрын хаша�##�аад байгаа газруудын хашааг бүгдийг нь буулгах хэрэгтэй гээд ажлаа эхлүүлсэн биздээ новшнууд аа
Uurchilj budaj l taarna.Iim urlaggui medremjgui ym hiiheer Arga Baij uu
Иргэдийн хүсэлтээр гээд магадгүй
Хашаагүй ногоон зүлэг
iim boltsuu muu neeree yana ed goojuur 76 ushuu yaj xugu chirex boloo xarj bya ed nar ix yum bolnoo
Энэ сэтгүүлч ухаантай юм бол найруулга энэ тэрээ бодож найруулж бичмээр юм! Надаас дор л бичих юм, яг г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл шиг!!! “Үүэий дараа хашааг битүүлсэн хэдий ч энэ удаа шинэчлэн засах дахин явуулж, өчигдөр ха�##�таа авсан билээ” энэ яг юу гэж бичих гээд бантагнаад байгаа юм бэ?!!!! Мэргэжлийг нь эзэмшсэн ухаантай юм бол хэдэн үг холбоод бичиж чадахгүй байж, юун хашаа байшингийн өнгө загвар, интерьер ойлгож биччих!
САЙХАН Л ХААЛГА БАЙНА ... юуг нь яаж хараад шүүмжлээд байгааг ойлгохгүй юм даа ...