УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хөшөөний тухай Ж.Сандагсүрэнгийн мэдэгдлийг Польшийн ЭСЯ үгүйсгэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамтаар манай улсад өнөөдөр айлчилж байгаа билээ.

Уг үйл явдалтай зэрэгцэн амралтын өдрүүдэд Польшийн хөгжмийн зохиолч Ф.Шопений хөшөөг бүтээсэн нь олон нийтийг талцуулахад хүргэж буй. Учир нь хөшөөний загвар хийгээд дээр нь бичсэн нот олны анхааралд орохоос гадна шүүмжлэлийг дагуулж, тус улсын Ерөнхийлөгчид эл хөшөөг харуулахгүй байхыг зөвлөсөөр.

Тэгвэл нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн твиттер хаягтаа хөшөөний талаар "Польшийн ЭСЯ талаас бэлтгэсэн тул гомдож, уурлах тал дээрээ санаа зоволтгүй байх" хэмээн жиргэжээ.

Ийн жиргэснээс хойш цаг гучин минутын дараа тэрбээр "Шопены гудамжны асуудлаар албаны хүмүүстэй хэд хэдэн уулзалт хийж байсан бөгөөд гудамжид байрлуулах хөшөөний тухайд уран бүтээлч сайн дурынхны оролцоог Польшийн ЭСЯ-ны оролцоо гэж андуурсандаа уучлал хүсье" хэмээжээ.

Уучлал хүсэхээс ч аргагүй. Учир нь харьяа Элчин сайдын яамнаас "Улаанбаатар хотноо боссон Ф.Шопенийн хөшөө нь ЭСЯ-ны ямар нэгэн оролцоогүйгээр хувь хүний санаачилга, санхүүжилтээр бүтээсэн. БНПУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын хүрээнд хийгдсэн ажил биш юм" хэмээн албан мэдэгдэл гаргасан юм.

Харин хөшөөн дээр өөр хөгжмийн нотыг сийлсэн гэх талаар хэд хэдэн сонирхолтой баримт байгаа юм. Тодруулбал, Ф.Шопений "Хаврын вальс" бус "Paul de Senneville - Mariage d'Amour"-ийн нотыг сийлсэн нь магадгүй уг хөгжимтэй холбоотой олон жилийн маргаанаас болсон байхыг үгүйсгэхгүй ажээ.

Учир нь "Пол де Сенневилл - Mariage d'Amour"-ийг анх Ютүб хуудаст байрлуулахад Ф.Шопены "Хаврын вальс" хэмээн оруулсан нь өнөөдрийг хүртэл засварлагдаагүй гэх тайлбар мэргэжлийн судлаачдын дунд байдаг аж. Ф.Шопены хэмээн алдаршсан эл ая нь Пол де Сенневилл дээрх нэрээр зохиосон бөгөөд тэрбээр уг бүтээлээ бичсэнийг Ричард Клайдерман гүйцээсэн гэх яриа бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ТУУЛ
ТУУЛ
2023-04-24 12:30

МОНГОЛЫН БҮДҮҮН ДАРГА АСУУДЛЫГ ОГТ НЯГТЛАЛГҮЙ МӨӨРСӨН БАЙНА

Зочин
Зочин
2023-04-24 14:59

Энэ чинь бөх даргын суганы бөөс шдээ нэг иймэрхүү ичмээр юм хийх нь гарцаагүй

Зочин
Зочин
2023-04-24 19:01

Энэ Сумьяагийн суганы үс юугаа мэдэх вэ дээ, цүнх барьж, �######� долоогчдын сонгодог жишээ болсон нөхөр ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button