УЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Эрдэнэс Тавантолгой"-н хараат бус гишүүд 1.7 сая бусад нь 800 мянган төгрөгийн цалинтай

Засгийн газрын хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны "Шилэн" ажиллагааны хүрээнд хэд хэдэн мэдээллийг нээлттэй, олон нийтэд ил болгож буй. Тэгвэл өнөөдөр төрийн өмчит зарим компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил болгоогүй нь олон нийтийн зүгээс шүүмжлэл хүртсэн юм.

Тэгвэл өнөөдөр зарласан нэмэлт компаниудын талаарх мэдээллээс хүргэе.

Харин өнөөдөр дээрх мэдээллүүдийг ил болголоо. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүд 840 мянга болон 1.68 сая төгрөгийн цалин авдаг ажээ. Ингэхдээ хараат бус гишүүд нь 1,680,000 төгрөг авдаг аж.

Хараат бус гишүүд нь,

  • Ж.Чимэдцэрэн - "Голомт консалтинг" ХХН гишүүн, өмгөөлөгч
  • Б.Мөнхзаяа - "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ захиргааны албаны дарга, хуульч
  • Э.Тэмүүлэн - "Wintech" ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • Х.Болор-Эрдэнэ - "Дорнод газар" ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмнө нь "Монгол Росцветмет" ТӨХК-т Ерөнхий захирлын албыг хашиж байсан ажээ.

Харин дараах гишүүд 840 мянган төгрөгийн цалин авдаг байна.

  • Ч.Энх-Амгалан - “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэлтсийн дарга
  • Д.Баярбат - “Эрдэнэс Монгол” ХХК Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал
  • Б.Ганхуяг
  • С.Мөнхчулуун - ШӨХТГ-ын дарга асан, Улсын ерөнхий байцаагч
  • Ж.Ганбат - БЭТ
  • Б.Уянга
  • Д.Батбаатар юм.

"Эрдэнэс Тавантолгой"-н Ж.Ганбатыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганаар бүрэн эрхт төлөөлөгчийнх нь хугацааг хагас жилээр сунгасан билээ.

Харин "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг ч дээрх хэмжээний цалинг авч буй ажээ. Түүнийг нүүрсний тодотголтой хэрэгт яллагдагчаар татсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гол нь бонус гэж суга авч байгаа ц�##�ин биш

Зочин
Зочин

Илүү хоолны савнуудад аа �######�уул

Зочин
Зочин

toogoo hudal shaagaad bgaa yum bishvv 16 say 8 sayiigaa ingej bicheed bna daa

Иргэн
Иргэн

Энэ арай бнаа. Монголыг ганц тэжээж бгаа нүүрсний уурхайн БЭТ 800 мянган төгийн ц�##�ин авч байгаа гэжүү. Хахуулиа ав тэгээд сайн ажилла гэсэн үгшдээ. Худлаа байлгүй итгэхэд хэцүүл юм.

Холбоотой мэдээ

Back to top button