УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: ЗТХЯ-ны дэргэд Төмөр замын агентлаг байгуулна

Хуваарь ёсоор өнөөдөр /2023.04.24 МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өглөө.

Тэрбээр, "Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга" УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Энэ долоо хоногийн лхагва гарагт байнгын хороогоор, пүрэв, гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Төмөр замын салбар 1946 онд анхны хэлэлцээрээ хийж байсан бол 1949 онд анхны төмөр замаа барьсан. Түүнээс хойш монголчууд төмөр замын үйлчилгээг авч эхэлсэн түүхтэй.

2007 онд анхны хуулиа баталсан. Одоо энэ салбарт шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсон. Одоогийнхоос цоо шинэ хууль гэж хэлж болно. Үг үсгийн хувьд шинэчлэгдсэн.

Өнөөдөр гэхэд бид 2800км төмөр замтай болсон байна. Энэхүү хуульд нэн тэргүүнд төр болон хувийн хэвшлийн хоорондын харьцааг уялдуулсан. Төрийн болон хувийн хэвшлийн төмөр замын хоорондын харьцааг уялдуулахын тулд Төмөр замын агентлаг байгуулна.

Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани тусдаа байх зохицуулалт хийсэн. Өнөөдөр төмөр замын суурь бүтэц эзэмшигч дөрвөн компанитай болчихсон байна.

Төмөр замын тээврийн байгууллага өөрсдөө тарифаа гаргаж, түүнийг нь бодитой эсэхийг төрийн захиргааны байгууллага хянах юм. Орон тооны бус тарифын зөвлөлийг байгуулах зэрэг томоохон шинэчлэлийг тусгасан. Ийм том заалтуудыг тусгасан.

Мөн концессын төрлөөр төмөр замуудыг барьж байгаа. Ингэхдээ нэг км замыг 1.5 сая ам.доллароор барьж байна" хэмээн ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
4 сар 24, 2023 19:17

Юун агентлаг. Бас нэг хэдэн хүндээ сууд�##� бэлэглэх нь.

Зочин
Зочин
4 сар 24, 2023 19:35

ene p###a chini bas neg yum ideh geed bgaan bhdaa

Зочин
Зочин
4 сар 24, 2023 22:03

Нэг хууль батлаж гаргасан болоод л нэг агентлаг нэмдэг. Төрийн бүтэцийг ингэж л данхайлгаж байгаа юм даа. Хи ажлын зөрүү гэж энийг л хэлдэг байх

Холбоотой мэдээ

Back to top button