Нийгмийн

Дорноговь аймаг хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд чуулна

Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд "Нээлттэй Дорноговь" чуулган дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдөр зохион байгуулна.
Чуулга уулзалтаар Улаанбаатар хотоос Дорноговь аймагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжүүдэд орон нутгийн онцлог, давуу тал, шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлого төлөвлөлтөө танилцуулна.

“Нээлттэй Дорноговь”-2023 зорилтот жилийн хугацаанд хийгдэх их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл, бизнес боломжууд, Барилга орон сууцны үзэсгэлэн, уул уурхайн зөвлөгөөн, Fuckup nights зэрэг арга хэмжээнүүд болох тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

“Нээлттэй Дорноговь” чуулга уулзалтад оролцохдоо www.dornogovi.gov.mn вэб сайт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын фэйсбүүк хуудас болон дараах QR кодоор бүртгэлээ хийлгээрэй.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button